За Болд-Эрдэнэ ах саяхан байдаг загасаа хиаруулсан тул бусад загасчиддаа анхааруулахаар тусгаарлах аквариумын талаар нийтлэхээр шийдлээ. Эхлээд загасчидад тохиолдож болзошгүй гарз гамшигийн тухай дурдая. Нилээн хэдэн сайхан загас жараахай тэжээдэг ч юмуу, загасныхаа тоог нэмэхээр гаднаас загас авчирж хийдэг. Тэгтэл нөгөө загас маань өвчтэй байж таараад хамаг загасанд нь өвчин үүсгэгч нян, паразит тараагаад эмчлэхийн эцэсгүй эмгэнэлт гамшгийн байдалд хүргэдэг. Энэ байдал таньд хэзээ нэгэн цагт тохиолджил таарна.Загас авахдаа байгаа хэдийгээ хиаруулчихгүйн тулд аквариумын шилийг сайн ажиглаж харах хэрэгтэй, томруулдаг шил тавиад ч хамаагүй. Жижиг цагаан цэгнүүд арзаганаж байвал тийм ч аюултай биш харин урт урт туузан паразитууд гүрвэлзэж байвал аюултай сонголт гэсэн үг. Дээр нь загасны амьсгал хэвийн үедаа давчидсан үгүйг болон цочоох үед риакц өгж байгаа үгүйг шалгах хэрэгтэй. Учир нь паразитууд загас ч гэлтгүй хүн амьтны ходоод гэдсээр тархаж тухайн амьтнаа хөдөлгөөнийг сааруулж, хамаг шим шүүсийг нь сорж балгаж шимж хөхдөг, ухаан санааг нь юучгүй доройтуулан, үйл хөдлөл, риакц нь суларч идэвхигүй зүгээр нэг паразитийн өсч үржих үүр уурхай болгодог. Мөн заваан балиар бохир намаг шалбаагнаас түүдэг турбочник гэдэг амьд өтийг аль болох өгөхгүй байх. Аквариумын хана шилэн дээрх өт, хайрганы бохирдолоос үүсч бугсан нян паразит зэргээс сэргийлэхийн тулд 6 сард нэг удаа зайлшгүй аквариумаа бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр загасаа аваад шууд аквариумдаа хийж болохгүй болохоор илүү нэг тусгаарлах жижгэвтэр аквариум байлгах хэрэгтэй. Энэ аквариумдаа шинэ авсан загасаа хийж өвчинтэй үгүйг нь хэд хоног ажиглаж аквариумдаа хийж болох үгүйг тогтоох хэрэгтэй. Хэрэв өвчтэй бол эмчлэх эм тангаа хийж өгөх, өвдсөн эсвэл стресстсэн загасаа ч гэсэн хийж эмчлэх хэрэгтэй. Тусгаарлах аквариумыг хайрга чулуугүй нүцгэн байлгах болон агааржуулагч хөвсгөр пилтер, халаагуур, дулаан хэмжигч, болж өгвөл амьд ургамалтай байлгана. Загасаа тусгаарлах аквариумд байлгаж эмчилж илрүүлж сурвал гэнэтийн аюулаас зайлс хийж гарзны үүдээ хаах ерөөлтэй. Ингээд та бүхний загас хайрлан хамгаалах өсгөж үржүүлэх алж нядлах нүгэл буянт ажилд амжилт хүсье.
sain baina uu? oird minii zagasnuudaas gants hoyor angel zagasnii hodolgoon ni udaashraad, tsochoohoor er urgehee bolichihoj. arai iim ovchin tuschihsan yu, bish biz dee. yaj emchildeg yum be? em tan gej haan yu baidag yu? yaj ogdog yum?
ReplyDeletenadad zovlooch.
Мөөгөнцөрдсөн байвал гэрэлгүй халаагууртай тусгаарлах аквариумд давс хийгээд сайн агааржуулаад хэд хонуулаад үз. Өөр янз бүрээр өвдсөн бол метлин өнгө оруулах төдий хийгээд үз мөн гэрэлгүй харанхуй байлгаж агааржуулна.
ReplyDeletehi bi zagas tejeedeg 13tai huuhed bna bi astronotus 3tsihlid tejeedeg ymaa
ReplyDeletetohijuulah ed zuil amid hool haanaas olj bolhiig heleed ogooch ?
Би 13 тай байхдаа скаляр шахуулж мичнус гүппи зулзагалуулдаг байж билээ. Бас гар хөлөө хугалах шахан эн тэндээс амьд хоол хайж гүйдэг байсан даа. Энд тэндхийн дэлгүүрээр ороод үз. Байсан ч хүмүүс зарахгүй байхаадаа. Олдвол хэлээрэй.
ReplyDeleteza bi neg zagasnii delguur zaagaad ogii za amid hool zardag ymaa.tsirkiin hajuud bas dalai eejiin hajuuhand podvold zagasnii delguur geed baigaad tiishee orood asuu baigaa geed zarna za.Gehdee omno n zagas tejeedeg bj bgaad suuldee aqariumdaa bagthaa baigaad tomruulaad michnus guffy zulzagaluulj gurom shahuulaad uztseen odoo ene astronotus thihlid uzej baigaa ym huuchin zagasaa hund ogtson kkk :P:P
ReplyDeleteГурам үнэн мангар загаса тэ. Нэг чулуужсан ясны хэлтэрхий шиг юм хөвөөл байдаг хаха
ReplyDeletehehehe add hiicheh enhtulgasaranbaatar@yahoo.com tegeed bas zagasniihaa usiig soliloo
ReplyDeletehuuchin mobicomiin hazuu tald bdag 4 davhar ulaan oron suutsnii dood hongil doh *altan zagas* gedeg delguurt amid hool zardag yum bna lee...
ReplyDeleteok ok bayarlalaaa
ReplyDeletebi 9 nastai huuhed bna. Bi guppi barbus tsihlid mechsonets moil alt danio tejeedeg haanaas hyamdhan amid hool urgamal avch boloh ve haygiig ni heleed uguuch tegeed bas saihan saihan zagas tejeedeg humuus add hiichih mngn_1992@yahoo.com
ReplyDeletehi. guram shaxuulj bsn zaluuu....nadaaa tuslaaach...guram shaxuuldgiin....xeden gradus?er ni archildag uu em ni vv?dooor ni seeteg tavidg yum uu xairga tai bdg uu?yag ayj shaxuuldgiig zaaagd uguuch
ReplyDeleteГурами шахуулахад ямар ч тор энэ тэр хэрэггүй. Эр нь усны мандал дээр хөөсөөр үүр хийгээд бэлэн болохоороо эм загасаа зодоод эм нь хөөсийг хангалттай гэж үзвэл ороож шахуулдаг. Хоёр цаг орчим түрс шахна. Шахаж дуусаад эмийгээ зодоод эхлэхэд нь эм загасыг авч тусгаарлана. Эр нь түрсээ арчлаад 36 цагийн дараа түрс амилна. Шахснаас хойш 4-5 хоногт түрс өөрөө сэлдэг болоход эр загасаа аваад зулзагаа хооллож эхлэнэ. Усны хэм 26 байхад болно, агааржуулагч ажиллуулахгүй байсан нь дээр. Шахуулах гэж байгаа аквариумдаа хөвдөг ургамал хийвэл сайн. Хайрга чулуу, элдэв чимэглэл хэрэггүй. Амжилт хүсье.
ReplyDeleteParoon Shark geed aqariumni shark bna aa ennii talaar delgrengui medee medeelel oruulaach
ReplyDeleteэмийн харагдахаар байлгах уу
ReplyDelete