Хайх

Loading...

2012/01/11

Angelfish үржүүлэх тухай

Энэ загасыг манайд төдийгүй дэлхийд хамгийн ихээр сонирхож, үржүүлдэг загасны нэг билээ. Энжелүүдийн 99 % нь аквариумд үржүүлж гаргаж авсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.













Биеийн хэмжээ: Өндөр нь 25 см, үндсэн бие нь 10 см
Хүйс: Эр загасны дух төвгөр, нүд нь эмийнхээсээ тод улаавтар . Эм загасны гэдэс товгор байдаг.
Зан байдал: Догшин, өлсгөлөн 

Температур: 23-26С
PH: Бага зэргийн хүчиллэг 6.8
Аквариум: Том аквариумд өсгөж, жижгэвтэр аквариумд үржүүлэх




Марбел буюу алаг зүстэй төрөл нь бусад төрлөөсөө илүү амь бөхтэй тэсвэртэй байдаг. Ялангуяа цагаан голдуу алагууд.



Дээрх хос загас ойролцоогоор 20 гаруй настай ба эр загасны дух том байх нь урт насалсныг харуулдаг.

Загаснуудыг ус бохирдуулдаг алтан загас, суматр барб гэх мэт түргэн хөдөлгөөнтэй загаснуудтай тэжээх үед стресстэж болно. Загасны таарамжын хүснэгтээс харах.
Том аквариумд сайн тэжээсэн нөхцөлд 25 см өндөр болдог. 100 литр аквариумд сайхан томордог ба жижиг аквариум нь өсөлтийг нь зогсоодог. Гэхдээ 40 литрийн аквариумд 10 аад ширхэгийг хөөрхөөн тэжээчихэж болно. Жижиг аквариумд усны найрлага хурдан бохирддог учир усыг нь тогтмол сэлбэж байх нь чухал. 40 литрийн аквариумд сайн тэжээвэл дээд тал нь 12-16 см хүрдэг бол том аквариумд хавьгүй томорч сүүл сэрвээ урттай болж өсдөг.
Анх тэжээж байгаа хүмүүс ихэвчлэн жижиг төлнүүдээс эхлээд том пар (хос) болгох сонирхолтой байдаг. 6-7 ширхэг төлнөөс жилийн дотор гэхэд доод тал нь нэг пар (хос) төрдөг.
Хоёр эм загас парлаж түрс шахах тохиолдол байдаг. Мэдээж эр загасгүйгээр түрс нь амилахгүй. Түрс цагаарсан үед үр тогтоогүй буюу үхсэн, харин тунгалаг шаргалдуу байвал үр тогтсон амьд түрс, ногоон юмуу цэнхэр туяатай бол мөөгөнцөртсөн гэж ялгана. 
Загас хос болсон үед хоёр загас бусад загаснуудаа дарамталж  эхэлдэг. Энэ үед нийтийн аквариумд үржүүлэх боломжгүй. Бусад загасруугаа дайрах эр эм загас хоорондоо муудалцаж биенээ хөнөөх гэх мэт асуудал гарж ирдэг. Тийм учир дунджаар 40-100 литрийн үржлийн аквариумд тусад нь тэжээх хэрэгтэй. Аль болох олон төрлийн хоолоор сайн хооллох хэрэгтэй.


Эр загас





Хэрэв нас жицуу энжелүүд дунд бие томтой, туранхай гэдэстэй, улаандуу нүдтэй зэргээр нь эр загасыг тодорхойлж болно. Настай энжел бол цихлид духаар нь таньж болно. Түрс шахахын өмнө их биеийн доодох үзгэн балны хошууны хэртэй үрийн сувгаа цухуйлгадаг.


Эм загас





Жижгэвтэр биетэй. Дээрх зурган дээрх загас шиг төвгөр том гэдэстэй. Мөлгөр дугуй духтай. Түрс шахах үед эр загастай адил үрийн сувгаа нээдэг. Үрийн суваг нээгдэж ил гарч ирсэн үед үржилд бэлэн гэсэн үг.

Түрс шахаж үржих ажил 100 % бүтэмжтэй болдоггүй. Анх шахаад амжилтгүй болох тохиолдол элбэг. Хоололт, усны найрлага зэргээс хамааран 7-30 хоногт түрс боловсорж үржилд ордог. Олон удаа шахах тусам туршлага сууж төлөө сайн арчилдаг.



Дээрх зураг дээрх шиг сүүлээ хавчиж сулдайсан үед шахуулах хэрэггүй.
Энжел дотор хамгийн эрүүл тэсвэртэй эр эм загас хамтарч үржилд орох нь элбэг.
Хамгийн чухал нь энжелийг өвдсөнийх нь дараа биш өвдхөөс нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй. 

Ус цэвэр байх хэрэгтэй. Усанд түргэн хугацаанд идэж дуусгахаар олон төрлын хоол бага багаар өгөх. Хооллохдоо ургамлын гаралтай ялтсан (flake), таблет хэлбэрийн хуурай, нунтаг хэлбэрийн, хатаасан, хөлдөөсөн мотел (bloodworm) зэрэг. Шахах үед усны хэм ямар байсан яг тэр хэмд нь барих хэрэгтэй. 
Хосууд хоорондоо зодолдоод салахгүй бол хэд хоног шилэн хаалтаар тусгаарлах хэрэгтэй. Ингээд нэмэргүй бол салгаад тус тусад нь тэжээх хэрэгтэй. 

Усны найрлага: Бага зэргийн хүчиллэг 6.8 PH тохиромжтой эсвэл арай бага байсан ч зүгээр. Усны температур 26-28С хавьцаа буюу 5 градус целс дотор барьж байх нь чухал. Шинэ устай нүцгэн аквариумд sponge filter байрлуулж агааржуулах. PH хэмжигчээр усны PH-ын түвшинг хэмжих. Sodium Bicarbonate (хүнсний сода) нь усыг шүлтлэг, Sodium Biphosphate нь усыг хүчиллэг болгодог. Түрс шахтал  өдөр бүр усны 10 хувийг солих.

Эхний өдөр 24,  хоёр дахь өдөр 25, гурав дахь өдөр 26 болгоод дараачийн өдрүүдэд 1 градусаар буулгаж түрс шахтал температурыг ихэсгэж багасгах. Мөн усны 10 хувийг сольж байх. Түрс шахвал тухайн өдрийн температурт байлгах хэрэгтэй. Мөн ус бохирдолтой байвал өдөрт 5 хувийг солих

Үржүүлэх аквариум: 40-100 литрийн танканд халаагуур, термометр хөвсгөр филтер (sponge filter) гэсэн хэдхэн зүйл байхад болно. Аквариумыг байнга цэвэр байлгах ба хайрга хийх хэрэггүй. Мөн 30налуу чулуу эсвэл том навчит ургамал байрлуулна. 



Үр тогтоогүй түрснүүд цагаарсан байдал


Аквариумын ойр хавийг цэвэрлэж налуу чулуу, ургамал дээр тунгалаг өнгийн түрс шахах болно.  Энэ үед хэдэн дусал метлин дусаавал түрс цайж мөөгөнцөртөхөөс сэргийлнэ. Түрс нь ойролцоогоор 100-600 түүнээс их ч байж болно. Түрсийг амилтал загаснууд сэлүүрээрээ дэвж арчилна. Түрс амилж сүүл үүсэх хүртэл 48 цаг болох ба энэ хооронд үр тогтоогүй эсвэл орчин нөхцөлөөсөө хамаарч зарим хэсэг нь цагаарч үхэж болно. 3 хоногийн дараа гэхэд сэрвэгнэж байсан төлнүүд сэлж эхэлдэг.



Найман долоо хоногтой төлнүүд

Төлөнд артемийн өндөг амилуулж өгдөг. Амилуулахдаа  цайны халбаганы тал хүрэхгүй бага багаар амилуулж өгөх хэрэгтэй. Томорсон төлнүүдэд талхны өт (microworm), таблеткан хоол, ялтсан хоол өгдөг.

Хоолыг түргэн хугацаанд үлдэгдэлгүй идэж дуусахаар хэмжээр өгөх хэрэгтэй. Хоолны үлдэгдэл баас зэргээс энжелийн вирус, паразит халддаг учир аквариумыг цэвэр байлгах хэрэгтэй. Хоолны үлдэгдэл баасыг соруулж байх хэрэгтэй. 
Хүн болгоны үржүүлсэн нөхцөл адилгүй тул ихэвчлэн хэрэглэгддэг аргуудаас орууллаа. Одоогоор  мэдэж байгаа зүйлс маань энэ юм. Дараа дахиж дэлгэрүүлж шинэчлэхийг бодноо. 
Бичлэгнээс үржүүлж буй үйл явцыг үзээрэй.





86 comments:

  1. Shahuulahaar 30%tail amilaad idcheed baina yadaj 90%tai bosgoh arga nuuts bi yu?blog chine taalagdaj baina shine medee nemj baigarai.angelfish tursiig zaawal salgah heregteinmuu?oorsdoor n archluulhaar noloo baina yy?

    ReplyDelete
  2. хамгийн үнэтэй Скляр ямар скляр байна энэ тухай сонирхолтой мэдээлэл нийтлээд өгөөч

    ReplyDelete
  3. Манайд хамгийн үнэтэй гэвэл марамар буюу улаан духт анжлфиш нилээн үнэтэй байдаг. Гэхдээ хичнээн том үзэсгэлэнтэй байгаад үр төл үлдээх туршлагагүй бол үзэмж төгөлдөр байгаад үзмэр төдий л загас. Өнгө зүс үр төл үлдээх чадвар зэрэгээс харж байж үнийг нь тогтоодог. Манайд хос скаляр 15-50 үнэтэй байгаа.

    ReplyDelete
  4. За анжел маань шахахаар шийдэв бололтой. Сая гадуур аквариум авахаар явлаа. Үйлдвэрийн аквариумууд дунд паралон шүүртэй нь алга. Тиймээс матмал нүүртэй, гар хийцийн шилэн аквариумыг 18 мянга гэж байна. Таг сэлтийг нь бэлдэхээр нь очиж авахаар тохирлоо.
    Ахиад хэдэн анжелтэй болчих юм сан даа.

    ReplyDelete
  5. Ээ.. буруу биччихжээ. Засч болдоггүй нь

    ReplyDelete
  6. Hed honuulaad tvrsbees n salha vee Etseg ehiig n salgachihaar tvrs n ooroo amilahuuuu6 Ene bichlegen deer bainga l hamt bailgaad archilaad baihiin etseg ehiig n avchihaar amilaad gazarunaad ergej selj chadahgui vhehiin bishvv hariu

    ReplyDelete
  7. Загас бүр адилгүй юм байналээ. Яг тэд хоног гэсэн юм байхгүй. Шахсаар байгаад яваандаа үр төлөө өсгөж үржүүлэх арга туршлагатай болоод ирэхээр идэдгүй.

    ReplyDelete
  8. Түрсийг нь шахтал нь градусыг нь тэгэж ихэсгэж багасгах заавал шаардлагатай юу яг хэдэн хэмд барих вэ. Скалярыг

    ReplyDelete
  9. 28 градус дээр байхад л хэвийн шахаад байдаг гэсэн. Миний скаляр 30 градуст шахсан. Шахсан үеийнх нь градусыг тэр хэвээр нь байлгасан нь дээр.

    ReplyDelete
  10. Шахаад амилуулаад томруулсануу шахсаны дараа яг яаах вэ ажлын өрөөний ширээн дээр байдаш болохоор ийш тийш зөөж салгана гэсэн ойлголт байхгүй л дээ заавал тэр артёмны өндөг амилуулж өгөхүү өөр хуурай хоол байдаггүй юмуу тэрнийг амилуулж өгөх гэж бас нэг загас төрүүлж байгаа дайны юм болдийн байна лээ.

    ReplyDelete
  11. Заак тэгэхээр яваандаа өөрсдөө сайн арчлаад сурчихаараа идэхээ больчихдог юм байна лээ. Энэ дээр бичсэн мэдээг орчуулж оруулж байсан болохоор буруу зөрүү зүйл их байгаа. Хичээл ихтэй блогоороо ч орох зав муутайхан байна даа. Дараа тэгж байгаад шинэчилхийг бодноо. Амилсаных нь дараагаар утаж болгосон өндөгний шар хатаасан хоол өгж болдог шиг санагдаж байна. Би өөрөө 2 удаа шахуулаад нэгэн дээр нь амилуулж байсан. Тэр үедээ хоол өгж үзээгүй байж байгаад идүүлчихэж байсан. Туршлагатай хүмүүс зөвлөгөө өгцгөөгөөрэй

    ReplyDelete
  12. Эр нь ургамалаа цэвэрлээд байхын охин нь бол байхгүй уул нь сайн гэдэслэсэн тэгэж байгаа д шахах юм байхдаа

    ReplyDelete
  13. Минийх өчигдөр цэвэрлэж эхлээд сая шахчихлаа. Өмнө нь 14 хоногийн өмнө шахсан. Эр нь сайн байвал гайгүй байхоо.

    ReplyDelete
  14. Миний эр нь цэвэрлээд байсан нээх цэвэрлэхээ боличихлоо ойр хавид нь хүн их байхаар тэгдиймүү аймаар цочиж сандрахын эм нь бол байнга навчин доогуур шургаастай л байхын яаадаг юм болдо

    ReplyDelete
  15. Цэвэрлэхээ больсон бол гэрлийг нь 24 асаагаад хоол байнга өгөөд байвал юун шахах тэжээвэр амьтан болчдым байналээ. Гэрлийг нь шөнөдөө унтраагаад байвал өглөө нь цэвэрлээд шахчихна. Шинэ юмуу бохир усанд түрс нь амилдаггүй юм байна лээ шүү. 2 3 удаа шахуулаад үзчүүл дараа нь туршлагажаад алдаа гаргахгүй байхаа загас чинь ч туршлагатай болно шүү дээ. Чамайг эхнэртэйгээ нөгөө ажлаа хийх гэж байхад хажууд чинь хүн байгаад байвал яахуу тэрэнтэй л адилханшт амьтан гэдэг зүйлын мөн чанараа ойлгох хэрэгтэй

    ReplyDelete
  16. Урьд шөнө нөгөө 2 шахахгүй байсан нь шахаад хоносон байна. Одоо хэд хоноод амилах вэ, бас юу өгөх вэ. Тэр Гурилны өт амилуулаад өгвөл ямар вэ. Хамгийн амилуулах боломжтой нь тэр гурилны өт л юм шиг санагдлаа. Одоо тэг ингэ гээд зөвлөгөө бичвэл сайн байна. Би яг яаахаа сайн мэдэхагүй л байна.

    ReplyDelete
  17. Нээрээ мартсанаас шахахаас нь өмнө нөгөө улаан өт байдыш дээ бохир усны амид хоол тэрнээс хэд хоног өгч байсан тэрнийг одоо үргэлжлүүлээд өгөхүү эсвэл яг тэрний хатаасан лаазтай байдаг да тэр байгаа тэрнийг өгөхүүү

    ReplyDelete
  18. Хэд хоногоос түрсэндээ хоол өгч эхлэх вэ. Эхний ээлжинд юу өгөхүү.

    ReplyDelete
  19. Эхлээд наад нийтлэлээ унш. Хэд хоноод амилдагийг нь тодорхой бичсэн байгаа. Талхны өт өргөөгийн урд талын 9 давхарын дэлгүүрт байгаа. Талхны хөрөнгө хийх саваа аваачиж өгвөл хэд хоногоос амилуулаад өгнө. Эхний ээлжинд нээх хооллоод хэрэггүй байхдаа. Нунтаг Навчин хоол өгөөд үз.

    ReplyDelete
  20. Уржигдар шахсан түрснүүд оноодор сэрвэлзчилсэн байна. Маргаашнаас бараг сэлчих юм шиг байна. Хэзээнээс хоол өгөх вэ. Хуурай өндөг авч өгдийн билүү гэж боджийнэ. Зөв үү

    ReplyDelete
  21. Сайн байцгаана уу. шахсан түрснүүд хариуг нь сэдэх гээд л байх шиг байна эцэг эх нь харин овоо арчлаад л байна. Түрүүн нэг навчин дээр байсан гэнэт алга болчихсон өө идчихэд гээд сайн харсан өөр навчин дээр цэвэрлээд зөөчихсөн байна ш дэ хуучин дээр нь хоолны үлдэгдэл энэ тэр наалдаад муухайн байсан юмаа болж өгвөл гараараа цэвэрлэчихмээр санагдаад байсийн дэлгүүрээс артёмны өндөг гэншүү нэг улаан хоол авсан сэлэнгүүт нь өгөөрэй гэсэн байнга ингээд байлгаад байвал гайгүй юм шиг харин болдог бол доор нь тунасан бааснуудыг системээр соруулаад авчихмаар байдаг болохгүй байхдаа тээ. Надаа зөвлөгөө өгөөрэй хүмүүсээ.

    ReplyDelete
  22. системээр соруулж болноо Яавал болмоор байна. Боломжтой гэснээрээ л үзээд байхад арга нь олдно доо

    ReplyDelete
  23. Дээрх асуултуудыг ер нь хархад ямар хоолоор яаж хооллох вэ гэсэн асуулт их байна.
    Зөвөлгөө :
    1. Үржүүлэх гэж буй хос AngelFish буюу скаляраа 40-50 литр 4жин талдаа аквариумд 2 хосоо оруулаад тэрнээс өөр акуариумд болон өөр загас хйигээд хэрэггүй. Тэнд нь байнга байлгана.
    2.Хос загасыг хамгийн сайн хуурай хоолоор хооллох хэрэгтэй.
    Жишээ нь : TetraBits complete +20% гэсэн хоолыг өгвөл сайн.12000 төгрөгийн үнэтэй.
    3.Хос загас түрсээ шахах дөхөөд ирхээр Хөхдөг сом оруулж аквариумны дотор талыг сайн цэвэрлүүлнэ.Цэвэрлээд дууссаны дараа баасыг нь соруулж Сомыг гарган соруулсан усны хэмжээтэй ижил градустай ус нэмнэ.
    4.Миний бодлоор аквариумд ургамал ваар хэрэггүй гэж боддог.Аквариумд халаагуур 27°тай байх нь тохиромжтой, мөн фарлонтой filter агаарыг өндөр талдаа тохируулж өгнө.
    5.Хос загас шахсаны дараа градусыг тогтмол байлгаж уурлуулах,цожоох,аквариумыг хөдөлгөх, шинээр ус нэмхийг хоригловол зүгээр.
    6.Түрс 48 цагын дараа сүүл гарч хөдөлж эхэлнэ.Энэ үед хос загас түрсний байрлалыг зөөнө. Ажиглах хэрэгтэй тэгэхгүй бол идсэн байна гэж яарч болохгүй.
    7.Түрсний байдалаас болж 72 цагын дараа түрс жараахай болж биеэ даан сэлж эхэлнэ.
    8. Энэ үед түрсийг хуурай хоолыг нунтаглаад нарийн шүүлтүүрэнд шүүж тооонцор хоол болгож авна.
    9.Сэлж эхэлсэн үеэс 2 цагийн дараагаар тоосонцор хоолыг бага хэмжээгээр жижиг таг маягын юманд хийж устай хольж жараахай сэлж байгаа газар буюу бөөгнөрсөн газар нь хийж өгнө.
    10.Энэ аргаар болж өгвөл бага багаар 3-4 цагын зайтай өгнө. Учир нь түрс жараахай болтол 48цаг+72цаг=120цаг байсан учир их өлссөн байгаа.Энэ хооллолтоор 3-5 хоног өгнө.Үүний дараа амилуулсан артем, талхны өт өгвөл Turbo-той юмшиг л хурдан томорно.
    11.Миний бодлоор сэлж эхлээд 1-2 хоносны дараа эцэг эхээс нь салгавал зүгээр гэж боддог.Салгахдаа 25-35 литрийн аквариуд өөрийн уснаас соруулж дүүргэд яг ижил градустай байлгаж хооллолтыг үргэлжлүүлдэг.Аквариумд халаагуур фарлонтой filter агаарын үүлээлтийг багаар таруулна учир нь сайн сэлж чадахгүй жараахай сэнсэрэх аюултай.
    12.Одоо хос загасандаа ижил градустай усыг нь нэмээд сайн хооллож хөхдөг сом хийж цэвэрлэгээ хийлгээд ийм маягаар цикл давтагдана.Энэ нь миний Angelfish, Скаляр үржүүлж байгаа арга барил та бүхэнд таалагдвал туршаадал үз.ӨӨ бас 4-н долоо хоногтой миний Angelfish-ийн зулзаганууаа бас бичлэгийг нь одоо хийгээд хавсаргая гэж бодлоо. :)
    http://www.youtube.com/watch?v=erKcw_FSjbU

    ReplyDelete
    Replies
    1. gouramnii er dursee idchiin yuniih we

      Delete
  24. Түрүүчийн бүтэн сайн өдөр шахсануул өнөөдөрөөс бүгд сэлээд эцэг эх нь сандарч байх шиг байна. Дэлгүүрээс артёмны өндөг гээд амилуулдаггүй шууд өгдөг гээд улаан хоол авсан тэрнийг өгч байгаад хэзээнээс амьд хоол өгөх вэ. Хэд хоноод эцэг эхийг нь энэ чигээр нь байлгаад байдаг юмуу ажил дээн байдаг болохор энд тэнд салгах боломж байхгүй л дээ.

    ReplyDelete
  25. goe shuu angel fish nadaa 4 torliin angel fish baigaa bugd sain shahdag geo far uud

    ReplyDelete
  26. òàíàé áëîã ÷èíü èõ ãî¸ áëîã þìàà ìàíàé ýíæåë¿¿ä íýã ë õîîëîî èäýæ ºãºõã¿é áàéõ þìàà õóóðàé õîîë ë ºãäºãøä ººð ìàëûí ýëýã ìàõ çýðãèéã æèæêýýí áîëãîîä ºãæ áîëõóó íýã óäàà òýãæ ºãñºí ÷èíü àéìàð äóðòàé èäýýä áàéíëýý

    ReplyDelete
  27. durvuljin artyom ug, 8000aar zardag. eleg mah sain bishee, mahchin bolood shud urgachdiin.

    ReplyDelete
  28. "Guppy" fish shop coming soon /99077737/

    ReplyDelete
  29. ulsuudaa ene angel fish er emiig yaaj yalaghuu???

    ReplyDelete
  30. er emiig duh, gedes, biyiin yronhii helbereer ni medne dee. amid zulzaga gargadag zagasnuud shig er ni il garsan erhten baihgui. Er ni tom bombogor duhtai, mon em ni arai tsudgarduu buduun gedestei, er gedesneesee busad hesgeeree bahim tom baih taltai.

    ReplyDelete
  31. Mon heden ug nemej helehed zarim par maani het ih archilaad d ch yum uu hodlood yvahaar ni barij avaad 1 gazaraa ovoolood baidag. Ter uyd ihenh zulzaga hoolondoo hurehgui uheh ayultai. Ondogond bolovsorch bui shuvuunii angaahai shar, tsagaan hesegee idej tomordog shig zulzagan zagasand uuraglag tsudger gedes baidag. Ter gedes deh uuragt tejeelee baraj duusahaasaa omno l hool umhej chadval unahgui zagas boloh shaanstai bolloo gesen ug dee. Ter talhnii ot geed baigaa zuil 1 dutagdaltai tal ni muuhai shiver shig unertei baidag kk. Tegeed ch amiluulsan areom-s iluu tejeeltei bh ni yu l bol. Amiluulsan arteom ogood baival mash hurdan honogoor osdog. Tuunii daraa arteom maani jijigdej ireh uyd ni trubochnik-r zalguulaad tejeevel nuden deer chini tomrono doo. Yr ni zagas tejeej baigaa hun ooroo zarim zuiliig setgeed hiichihdeg baival zugeer. jishee ni shahsanii daraa hun hol ihtei gazar baigaa bol uurlaad tsochiod baival idchihdeg uchir soningoor haagaad tawichihdag ch yum uu. Ene jisheenii. Ter amitan ur toloo haramlaj hairalsandaa sandrahdaa l argaa baraad idchihej baigaa ni ter bh l daa.

    ReplyDelete
  32. bas ehleed usaa beldegdee heden sumatr-n barus ch yum uu hediig huuged 1 honuulahad us sn zoolordog. bas ter som bas zugeer bh. Mon dun baival gargah heregtei. Amid zulzaga gargadag zagasnii turuulegchind dun baihad ih sn harin turs shahuulah gej baigaa bol ogt hereggui. Dun idchihne. jaraahai bolood selsen tohioldold dun mash chuhal. Amid urgamal iluu sn ch dulii amazonk geh met urgamal shig orgon bish urchiger het nariihan navchtai urgamal baival barag tom talbaitai hodolgoongui suurilagdsan hiimel urgamal ni zugeer yum shig baidag.

    ReplyDelete
  33. tumurhvn skalayar sain urjuuldeg bololtoi. ooroo heden yamar partai we? bi omno ni 1 par shahuulaad ovoo tol avch bsiin. tgd suuldee toliig ni zarj borluulj chadahgui boon yum bolson shuu. ug ni ch neeh olon bish l dee. humuus hyamthan awah geel. ooroo ovoo hodolmorloj shahuulchaad hyamthan zarah ni ch haishaa yum te. ooroo tolnuudee jisheelbel yaadag ve (heder zardag ve)?

    ReplyDelete
  34. odoo 1 l par uldsen dee. mechenos molle golduu bolgoson. toloo 1 sartaid ni 200-250-r shirhegiig ni tootsood ogdog. gehdee munguug ni barag avch uzeegui yum bn. golduu hool yum uu zagasaar solidog.

    ReplyDelete
  35. tumurhund tul bnuu baiwal holbogdoj awmaar bn

    ReplyDelete
  36. сайн байцгаан уу? Акриумчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. танай болог маш сайхан болог байна. Би энэ бологоор зочилоод удаж байна. Надад 2 скляр байдаг юм урьд шөнө дүрс шахчихсан байна. Дүрсний хоол гэсэн байх улаан хоолыг хэд хоног өгөх юм бэ?. Тэр талхны өт гэдгийг хийх гээд маш их оролдож байгаа боловч бүтэлтэй болохгүй байна. гурамыг бол дуртай цагтаа шахуулаад байна. Харин амилуулах дээр л асуудал байна. Язгансан юмнууд сэлээд байгаа тэгээд өдөр хоногоор тоо нь цөөрсөөр байгаад 4, 5 хан л үлдээд цэнхэр өнгөтэй болж ирээд бүгд үхчихээд байна. Бй Сүхбаатар аймагт байдаг болохоор энд загасны хоол зардаг газар байхгүй баларч байна. Талхны өтийг яаж гаргаж авах вэ маш дэлгэрэнгүй зөвөлгөө өгөөч найзуудаа.

    ReplyDelete
  37. Анх удаа скляр шахуулсан тэр талхны өтийг л хийх аргыг нь маш нарийн зааж өгч туслаарай хүмүүсээ.

    ReplyDelete
  38. сайн байцгаан уу? Акриумчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. танай болог маш сайхан болог байна. Би энэ бологоор зочилоод удаж байна. Надад 2 скляр байдаг юм урьд шөнө дүрс шахчихсан байна. Дүрсний хоол гэсэн байх улаан хоолыг хэд хоног өгөх юм бэ?. Тэр талхны өт гэдгийг хийх гээд маш их оролдож байгаа боловч бүтэлтэй болохгүй байна. гурамыг бол дуртай цагтаа шахуулаад байна. Харин амилуулах дээр л асуудал байна. Язгансан юмнууд сэлээд байгаа тэгээд өдөр хоногоор тоо нь цөөрсөөр байгаад 4, 5 хан л үлдээд цэнхэр өнгөтэй болж ирээд бүгд үхчихээд байна. Бй Сүхбаатар аймагт байдаг болохоор энд загасны хоол зардаг газар байхгүй баларч байна. Талхны өтийг яаж гаргаж авах вэ маш дэлгэрэнгүй зөвөлгөө өгөөч найзуудаа. Анх удаа скляр шахуулсан тэр талхны өтийг л хийх аргыг нь маш нарийн зааж өгч туслаарай хүмүүсээ.

    ReplyDelete
  39. hi sain baitsgaana uu ene odriin mend hvrgie. Bi hodoo neg honog ywaad irsen chin hanandeer baisan dvrsvvd bvgd alga bolchihoj haigaad haigaad oldohgvi baina idchihsen ym shig baina. yah we

    ReplyDelete
  40. Anh udaa shahuulj bgaa bol butelguitjil bdiin. Yavaandaa shahuulaad irheer amarhandoo. hooliig ni ihduulehgui usiig ni tseverhen blgaad bval gaigui. Horoolliin delguurt talhnii ot zardag.

    ReplyDelete
  41. tumunhuntei yaj holboo barih we? skalariin zulzaga bga yu boondoj awie. www.ganchimeg@yahoo.com holboo bariarai

    ReplyDelete
  42. manai 2 skalar eroso shahahgui yuma. ehndee owoo par shig bsiin. aquariumaa tsewerlej barij bsnaa genet er n ohinoo zodood unahiin. ene yaj bgan bol?

    ReplyDelete
  43. Том биетэй нь нөгөөтхөө удирдах гээд байдаг юм байналээ. Эр нь охинийгоо зодож байгаад номхруулчихдаг юм. Бүр зодоод болохгүй бол түр тусгаарлаад үз.

    ReplyDelete
  44. Аан зодох нь одоо гайгү юм шиг байна. Эр нь хүнээр бол цагаан хорхойтой болцымшиг байна. Өвчтэй байхдаа шахдын болу. Бөгснөөс нь улаан юмнууд цухуйгаад байгаан. Сүүлдээ тэр нь ихсээд бааж ч чадку зовж бх шиг бна. Эмчилгээг нь мэдэхгүй юма. Зулгаагаад авчиж арай л болку байх да :D

    ReplyDelete
  45. angel, discusiin zulzaga bga yu? boondoj awii shu 99009123

    ReplyDelete
  46. @Үка Цагаан хорхой гараад гэдэс нь цүндийгээд байвал аквариум чинь паразит үүрлэсэн байж болзошгүй юм байна. Хэрэв тийм бол загасны хөдөлгөөн удааширч, цочооход хариу үйлдэл үзүүлэхгүй байдаг. Паразиттай бол аквариумаа хлортой халуун усанд хлорминоор цэвэрлэж байж устах байх. Загаснуудаа метлин ч юм уу ямар нэгэн ариутгалийн бодистой усанд хийгээд үз гэж зөвлөе.

    ReplyDelete
  47. ene huurai hool ihdeheer yum gardag geji shu bogsnoos n. aynda ooroo edgechdiin bna

    ReplyDelete
  48. Ochigdor oroi sklar maani shahchihlaa. Tsochood baihaar n soningoor taglaad halaaguur n anh shahahad 30 hemtei baisan ter hewendee baigaa porlontoi pilteriig n nam deer n tawiad salgahgvi baigaa gereliig n bas salgaagvi vrgelj zalgaatai baigaa eh etseg 2 iig n hamt bailgaj baigaa getel onoodor odor ochood harsan chin ihenh dvrs n tsagaarchihsan baina. tun tsoohon dvrs l vldlee yagaad tiim amarhan dvrs n tsaigaad tsagaaraad baigaa ym bol zowolgoo ogch tuslaach

    ReplyDelete
  49. Tegdiimdaa hehe. Zagas chini archilah turshlaga muutaigaas esvel usnii nairlagaas bolood bgaa bh. Usiig ni 28 bhad boldog yum bna lee. Tsochoohguigeer zainaas ajiglaj bolnoo. Minii angel ehendee shalaar neriitel shahaad tsairuulchihdag bsan. Daraa ni turshlagajaad 1 gazraa boognuulj shahdag bolson.

    ReplyDelete
  50. Аан бас цэнхэр метлин хэдэн дуслыг дусаавал үр тогтоогүй түрсийг мөөгөнцөртөх гэх мэт аюулаас сэргийлдэг талтай гэнэ шүү. Удахгүй энэ нийтлэлийг шинэчилж тавинаа.

    ReplyDelete
  51. bayarlalaa. bas a[warium dotor dvvren jijig tsagaan ottei bolchihloo. 2 angil fishee tusgaarlaad guram gvpigiin heden zulzag oruulchihsan chin nogoo otnvvdiig chin tun durtai zugaatai n argagvi tvvj ideed baina ingej boloh bolow uu ter jijig tsagaan otnvvd hor honooloor her we. zulzgand ogch boloh bolow uu. ter otnvvd chin amid tejeel geed baigaa ooriin chin tawsan medelel deer baidag ot mon vv neriig n yu gedeg ym bol

    ReplyDelete
  52. Аквариуманд цагаан өнгийн цэгэн болон туузан хэлбэртэй бичил биетүүд үүсдэг. Усанд нитроген цикл буруу явагдаж усны найрлага өөрчлөгдөх үед тиймэрхүү юмнууд ихэсдэг шиг байгаа юм. Тэрийг шаахай циклоп гэх мэт нэг эст амьтадтай андуурах гээд байдаг.

    Миний аквариумд бас тийм цэг гарж ирээд байдаг байсан. Тухайн үед мэргэжлийн хүнд үзүүлэхэд загасанд бол аюулгүй зүгээр л гэж байсан. Гэхдээ загас мөөгөнцөртөх нь ихсээд байх шиг снгдсн. Харин тэр туузан хорхой бол шимэгч паразит юм шиг байгаан. Аюултай!

    Ер нь нитроген цикл усны бүтцийн тухай ойлголтгүйгээр загас тэжээнэ гэдэг бүтэхгүй ажил гэдгийг ойлгосон. Энэ талаар лав судлая гэхээр миний хими биологи хүрэхгүйдэг шүү. Ямарч байсан хагас дутуу ойлгосон хэсгээ нийтлэнээ. Харин дээр нь мэддэг юм байвал нэмээд баяжуулаад яваарай.

    ReplyDelete
  53. Миний скляр бас филтрийн хоолой дээр шахчихсан байхаар нь би тэр хоолой дүрсийг аваад өөр аквариумд хийчихсэн. 2 хоноод ихэнхи нь цагаан өнгөтэй болчихсон.Өөр аквариумд дүрсийг нь тусгаарлах хэрэг байдаг юм болов уу ?

    ReplyDelete
  54. Өөр аквариумд тусгаарлах шаардлаггүй гэж бодож байна. Амилаад сэрвэгэнэж байхад нь зөөж болдог юм байна лээ.

    ReplyDelete
  55. Angelfish sklyr 2 ymar ylgaatai ym be?

    ReplyDelete
  56. Neg l zagas shude.. skalyar oros ner ni.

    ReplyDelete
  57. heli gedes n har bolood heden sar bolood tordog uym bol pls pls heleed ogooch

    ReplyDelete
  58. bi heden altan zagas tejeej ehlej bgaamaa deer uyd huuhed bhdaa sonirhoj tejeedeg bsiin sayhan genet hobbi hudluud altan zagas yaj urjuuldegiin bol gariin avlaga bdiin boluu meddeg hun bvl tuslaach

    ReplyDelete
  59. 100 giin akvariumtai bsn hagaltsan odoo 30 iin akvariumd heden zagas maani zovoj bn gaigui akvarium zarah hun bnuu

    ReplyDelete
  60. meddeg chaddag hun bvl zuvulguu uguuch bs mongold usuj urjsen altan zagas haanaas avc boloh ve meddeg hun bnuu

    ReplyDelete
  61. hi migaa henli gej bgaamuu henli minii sanaj bgaagaar sard neg turdug gedesnii ariin har tolbon tomrood mun deereesn harahaar gedesn 2 tiishee nileen tomordog shig sanaj bn

    ReplyDelete
  62. estoi goe site bna bi odoo angel fish ih sonirhood bgaldaa anh tejeehed yah heregtei ve zugeer delguurees er em 2 angel avaad l 2uulang ni tankand ni tsug bailgaad bhad oorsdoo tursee shahchdag yumuu heleed ogooch pls

    ReplyDelete
  63. 3 4 өөс дээш жижгэвтэр энжел аваад 2 3 сар тэжээчих. Аяандаа бие гүйцээд ирэхээр хоорондоо ижилдэн дасаад ирнэ. Тэрнээс биш та 2 суу гээд нэг өрөөнд хорьчихвол бүтэхгүй. Түрс шахахын хувьд их сонирхолтой. Загаснууд төсөөлсөнөөс чинь ухаантай болохыг олж мэднэ. Загасыг та биш загас өөрөө үржилд ордог. Харин орчныг нь л зөв бүрдүүлэх хэрэгтэй амжилт.

    ReplyDelete
  64. Залуу эр, эм хоёрыг сонголтгүй хорьчих юм бол яваандаа дасаад паарлачихдаг л юм. Орчныг бүрдүүлчихсэн байхад өөрсдөө түрсээ арчлаад үржчихнэ ээ.

    ReplyDelete
  65. Zaa tanks bi neg iim yum olloo uzeerei linkii ni uldeechii 2 parttai angelfish sonirhdog humuuust bolon admin ahad baga ch gesen nemer boloh baih admin ahaa eniig sitandaa oruulchaarai naag oruulsan gej bicheerei xexe http://www.youtube.com/watch?v=BBF4CfUCVpY part2 ni http://www.youtube.com/watch?v=3Fs6lhBn6V0&feature=related

    ReplyDelete
  66. Neeree manaihan dund zagaschlah hobbitoi hun bnuu zovlogoo ene ter avj boliishuu bi ulaan hobbi bariad barag 10 jil bolj bna end comment uldeegeerei peace :)

    ReplyDelete
    Replies
    1. hi Baganuurt hureed ireech zunaas shono yvj tul barii ..bi neeh sain bishee gehdee yahu ganzaga hooson butsaj bsan udaa hovor sho ...

      Delete
  67. zagaschlah gesnees goliin jijig jaraahai barij zardag hun yum uu gazar baidag uu. luu aska-d uguh gesiin meddeg hun bval utsiig ni yum uu gazriig ni bicheerei

    ReplyDelete
  68. Нэг эр эм хоёр конвект олоод шахуулаад төлийг нь өгөөд бай. Конвект чинь 20 хоноод л наад зах нь 200 босоод байдаг юм. Арчилгаа ч шаардахгүй.

    ReplyDelete
  69. hi ene blog uneheer saikhan blog bn tsaashdaa iluu olon medeelel oruulj bgaarai bidend ih tus bolj bgad bayrallaa

    ReplyDelete
  70. astornatusiin talaar buur delgerengui medee oruulj ogooch

    ReplyDelete
    Replies
    1. tanin medehuin talaaas n bol medeelel hangalttai l bh estoi doo uldsen n tegeel tuhain hunii tejeeh turshlag, ur chadvaraas hamaarah asuudal shd

      Delete
  71. skalyar maani 2 udaa durs shahsan bolovch idcheed bhiin yaahuu tusgaarlah yostoin bolov uu all zuvulguguu yavuulaach

    ReplyDelete
  72. skalyar maani shaxaad bux turs n 1 xonogiin daraa tsagaan bolchix uymaa shaxaj bx ved agaarjuulagch baix estoi uy

    ReplyDelete
  73. 40l akuaram zarna shvv tahtai vzemj sain nvvr tom 60x42x30 dugr 99689019

    ReplyDelete
  74. medee niitlenguut uramguushddee. niitlel deer baahan l zar bichne. hereg bolj bgaa ni medegdehgui. hund hereg bolj bgaa yum bhgui. zugeer zariin site aa neetsgeeldee t1 sdanuudaa

    ReplyDelete
  75. zariin sait bgaa t1 malaa boojgoi chini

    ReplyDelete
  76. my anjel zov zugeer bj bgaad nurmaij bgaad uhchihlee akvariumda molly mechnus dani altan zagastai hamt bsan yum yagaad uhseniig ni oilgodoggui ee odo neg anjel uldsen odoo yah we

    ReplyDelete
  77. Artemiin ondog haanaas oloh ym be

    ReplyDelete

image description image description