Хайх

2012/01/17

Ганган хромис (Hemichromis guttatus)



Өмнө нь би Хромис-ийн талаар цомхон оруулж байсныг санаж байна, энэ удаад нэлээд дэлгэрэнгүй бичье гэж бодлоо.




Өөр нэр: Ганган хромис, улаан цихлид.
Нутаг: Конго голын урсгал багатай газруудад нутагладаг.



Эр эмийг ялгах шинж тэмдэг: Атуу нь бүдэг өнгөтэй, атуух нь том биетэй, тод улаан өнгөтэй.
Амьдрах Нөхцөл: 40оос доошгүй литр, pH 6.0-7.5. Хатууллаг бол чухал биш, зөөлөн хатуу аль аль усанд нь ч шахдаг. Температур 20-28°С. Түрслэлтийн үед үнэхээр сонирхолтой.
Хооллолт: Бүх төрлийн хоол иддэг. Махчин загас учир хоолонд уураг маш сайн байх ёстой.






Үржүүлэлт: 5-7 сар болоод парлаж эхлэдэг. 40литрээс доошгүй аквариумд, чулуу, ургамал, хайрга цэвэрлэж байгаад, эсвэл дан шил нь дээр шахдаг. 200-500 ширхэг түрс шахдаг.
Эцэг эх нь маш үр төлөө хамгаалдаг. Нийтийн аквариумд түрслэх нь маш элбэг тохиолдол. Гэхдээ нийтийн аквариумд үр төл босно гэдэг бол юу л бол, хөрш загаснууд нь түрсийг идчихдэг болхоор үр төл нийтийн аквариумд авах бараг боломжгүй. Ер нь бол үржих процесс бол бусад цихлидтэй адил, гэхдээ энэ загас яг л конвикт цихлидний улаан өнгөтэй нь.




Ер нь бол өөрийн хэмжээний махчиндуу загаснуудтай бол амьдарж болдог. Хэрэв 100литрээс доош аквариумтай бол үржил явагдахад бусад загаснуудыг хөөж, дарамтлан нэлээд бэрхшээлтэй байдаг, тийм учир том аквариумд бол сайхан амдарцгаана :)
Жижиг төл байхдаа айгүү царай муутай, бараг л шав шар байдаг. Яг парлаад ирэхээр өнгө нь улайгаад их үзэгслэнтэй харагддаг, бие нь дээрх толбо нь томрох тусам бүдэгрэдэг, зарим нь эсрэгээрээ тодордог.

17 comments:

  1. Гэсү ene zagas heden sard bolond ulan boldiin

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээрээ, минийх ч гэсэн хэдэн шар юмнууд яваад байна, парлаж эхлэхээрээ улайнаа..

      Delete
  2. Aan bayarlaa. Uuniig l site gene dee

    ReplyDelete
  3. par xromis bas angel zarna ccm_live@yahoo.com

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by a blog administrator.

      Delete
  4. hromis haanaas olj avah ve

    ReplyDelete
  5. hooy chi ooroo enghed yron zagas tejeej chadadgiimuu chi ooriigoo heleech

    ReplyDelete
  6. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  7. chi hen ym yadaj ehleed neree bichij suraach

    ReplyDelete
  8. chamad neree helj yaadgiin be ?

    ReplyDelete
  9. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  10. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  11. Одооноос зөвхөн Google account-оор comment бичдэг болгох гэж байгаа тул иймэрхүү нэр усгүй коммент авахгүй амар болноо.

    ReplyDelete
  12. Мэдээ бузарлаад, золигнууд чинь :D

    ReplyDelete
  13. thh odoo anonymous huleen avq ee

    ReplyDelete
  14. Хэрвээ нийтийн танкнд шахчвал буёад загсаа гаргачвал яаах бол

    ReplyDelete

image description image description