Хайх

2011/01/02

Усны найрлага

Аквариумны ус нь дулаан, хүйтэнээс гадна загас амьдарч үржихэд гол хүчин зүйлс болдог үзүүлэлт, шинж чанаруудтай байдаг.
pH - pondus Hydrogenii - "Устөрөгчийн жин" гэсэн утгатай товчилсон үг бөнөөд усны хамгийн чухал химийн шинж чанар болох хүчиллэгийг илэрхийлнэ. pH үзүүлэлтийг хэмжихэд зориулалтын тест ашиглана. Энэ нь 2 янз байх бөгөөд 1. өнгөө хувиргадаг шингэн тест 2. Электрон хэмжүүр
Аквариумны ус удах тусам түүний найрлага дахь органик бодисын хэмжээ ихэсч улмаар усны хүчиллэг багасдаг. pH нь 7-с бага бол ус хүчиллэг, pH нь 7-с их бол шүлтлэг шинж чанартай байна. Ихэнхи загас pH 6,5-8,0 усанд амьдардаг бөгөөд pH үзүүлэлт огцом өөрчлөгдвөл загас өвчилж үхэх аюултай. pH-ыг ихэсгэхийн тулд та бидний хэрэглэдэг хоолны давсыг багаар нэмж болох юм. Ер загасчиддаа хэлэхэд зөндөө удсан шар өнгөр суусан усанд загасаа байлгаад л байвал өвчин гарах магадлал хамгийн их байдгийг сануулах нь зав болов уу
Усны хатуулаг - Ус нь ерөнхий хатуулаг / GH - General Hardness / карбонат хатуулаг / KH - Carbonate Hardness / гэсэн 2 төрлийн хатуулагтай. Ерөнхий хатуулаг усан дахь Кальций, Магнийн найрлагаар тодорхойлогдох бөгөөд GH градусаар /dGH/ хэмжигдэнэ. Хатуулгийн 1 градус нь 1 литр усанд 17,8 мг кальцийн карбонат /CACO3/ агуулагдаж байгааг илэрхийлнэ. dGH үзүүлэлт тухайн ус, загас, ургамал, төрцний хөгжилд тохирох эсэхийг тодорхойлж, усны зөөлөн, эсвэл хатуулаг байгааг илтгэнэ.
0 - 4      dGH  Маш зөөлөн ус
4 - 8      dGH  Зөөлөн ус
8 - 12    dGH  Дундаж хатуулаг
12 - 18  dGH  Бага зэрэг хатуулаг ус
18 - 30  dGH Хатуулаг ус
Карбонат хатуулаг нь усан дахь карбонат /СО3/, бикарбонат /НСО3/-ын найрлагаар тодорхойлогдох бөгөөд рН үзүүлэлт буурахыг тухайн ус хэр зэрэг эсэргүүцэх чадвартайг харуулдаг. Усны хатуулгийг өөрчлөхийн тулд органик бодис агуулсан зориулалтын бэлдмэл ашиглахаас гадна доорх аргыг хэрэглэж болно.
Усны хатуулгийг ихэсгэхдээ:
- 50л усанд 1 цайны халбага хүнсний сода КН үзүүлэлтийг 4 градусаар нэмэгдүүлнэ
- 50 л усанд 2 цайны халбага кальцийн карбонат /СаСО3/ найруулсаар GH, KH үзүүлэлтийг 4 градусаар нэмэгдүүлнэ.
Усны хатуулгийг бууруулахдаа :
- Нэрмэл ус бага багаар хийнэ.
- Борооны ус хийнэ.
- Хүлэртэй фильтр хэрэглэнэ. Энэ арга маш хялбар боловч хүлэр усыг шаргал өнгөтэй болгодог. Үржихдээ маш зөөлөн ус шаарддаг загасны үржлийн аквариумыг бэлдэхдээ хүлэрийг хөрс болгон ашиглаж болно.

No comments:

Post a Comment

image description image description