Хайх

2011/01/02

Халдварт өвчин - Дактилогирус

Үүсгэгч нь загасны заламгайг гэмтээгч шимэгч Өт байдаг. Уг шимэгчийн бие уртассан, бараан саарал өнгөтэй, урт нь 1 мм-ээс бага. Урл үзүүртээ 4 тэмтрэгчтэй. Өндөгөөр үрждэг. Аквариумныусны хэмээс өсөлт нь шалтгаалдаг. Мөрөг шүдэт загасанд халдварладаг ба голдуу 2-5 сартай загасыг бөөнөөр нь үхэлд хүргэдэг.
Өвчний шинж тэмдэг - Загаснууд усны гадаргуу руу бөөгнөрч, агаар залгин, хүн ойртоход мэдрэхгүй баригдахдаа амархан болдог. Загас агаар дутагдсан мэт сандарч, заламгайны өнгө гандаж, наалдсаар бүрхэгдэнэ. Арьс заламгайнаас ховхолсон наалдасыг микроскофоор шинжилж онош тодруулах бас нэг арга байдаг
Урьдчилан сэргийлэх ба эмчлэх - Аквариумыг давс эсвэл содыг уусмалаар ариутгана. Загасыг 5 минутын турш давсны уусмалд байлгана /Давсаа тохируулна шүү/ Өвчтэй загасыг 20-25 минут 2/5%-ын давсны уусмалд эсвэл 2%-ын калийн перманганатаар /10 литр усанд 2 мг-р тооцож / угаана. 2-3 хоног завсарлаад энэ үйлдлийг хэд хэдэн удаа давтаарай. Ингэсний дараа загасны биеэс үхсэн шимэгчийн наалдасыг угаахын тулд цэвэр устай аквариумд хийж усыг фильтерээр шүүнэ

2 comments:

  1. sain baitsgaana uu daminuudaa ene ovchih yunaas bolj vvsdeg be bi omno yag ingej heden zagasaa vhvvlsen yum. em ene ter gej baidag yum uu

    ReplyDelete
  2. zalamgai ni ulaan tuyatai bolood arisnii ongo ni tsaigaad hoolond durgv bolj dooguur seleed bx yum. en ovchn mon uu xariult ogch tuslaach

    ReplyDelete

image description image description