Хайх

2011/01/08

Конго ...

Конго - Соngo Tetra - Phenacogrammus interruptus
10 см хүртэл томордог. Атуух атуунаасаа том бөгөөд нурууны сэлүүр уртассан, сүүлний сэлүүр дундаа үзүүртэй. Тод гэрэлд дуртай. Тэжээх ус GH 15-аас ихгүй рН 6,5-7,5 т 21-24 С байна. Үржүүлэх ус нь GH 4 хүртэл, рН 6,0 - 6,5 т 23-26 С байна. Үржүүлэх аквариум нь сайн агааржуулалттай 70-100л багтаамжтай байх бөгөөд үржүүлгэд хэд хэдэн атуух, атууг оруулна. Атуу 500 хүртэл наалдаггүй, харьцангуй том төрц гаргана. Төрц гарч дууссаны дараа усны түвшинг 7-10 см болтол багасгана. Жараахай 7 хоногийн дараа сэлж эхэлэхэд артемийн авгалдайгаар хооллоно. Загас 10 сартайдаа бие гүйцдэг. 

No comments:

Post a Comment

image description image description