Хайх

2011/01/06

Aquarama үзэсгэлэн 2011

             
        Энэхүү үзэсгэлэн нь Азид зохиогддог хамгийн том загасны олон улсын үзэсгэлэн юм. Хоёр жилд нэг удаа зохиогддог энэхүү үзэсгэлэн нь энэ оны 5 сарын 26 наас 29 ны хооронд Сингапур улсад зохиогдох гэж байна.
Үзэсгэлэнд Далайн аквариум, Цэвэр усны аквариум, Нано аквариум болон Олон улсын загас гэсэн төрлүүдээр уралдаан зохиогдоно. Загасны төрөлд Арована, Дискус, Алтан загас, Гуппи, Тетра, Плеко, Цихлидүүд, Коридоранууд, Гурам, Молли, Плати, Свордтэйл, Бетта Сплэнденс болон Шинэ төрөл зүйлүүд гэсэн ангилалууд багтсан байна. Уралдаанаас гадна загасны аж ахуйгаар зочилох, шин бүтээгдэхүүнүүдтэй танилцах болон Аж ахуй эрхлэлттэй холбоотой семинарт хамрагдах боломжтой ажээ. Дэлхийн томоохон брэнд болсон үйлдвэрлэгчид энэхүү үзэсгэлэнг ивээн тэтгэдэг бөгөөд уралдааны шагналын сан өндөр байдаг аж.





2009 онд зохиогдож байсан уралдааны youtube дэх бичлэгүүдээс сонирхоцгооё



1 comment:

  1. энэ ёстой гого юмаа. очиж үзвэлч янзтай даа айн., манайхан бас иймэрхүү юм хийдэг болвол зүгээр л юм даа.,

    ReplyDelete

image description image description