Хайх

2011/01/02

Аквариум ямар байх ёстой вэ

Анх загас тэжээж байгаа хүмүүс нь загас хэвийн амьдрахад хүчил төрөгч чухал гэдгийг мэдэх хэрэгтэй. Усанд хорт хий бага байх тусам хүчил төрөгч нь идэвхитэй зарцуулагдана. Жижиг аквариумд /10-15л/ загас тэжээх нь том аквариумд /80-100л/ тэжээснээс хэцүү. 10 л-ийн аквариумд 4-5 хос гуппи, хос петушок, макропод, лялиус эсвэл гураммыг байлгаж болно. Ер нь та тэжээх загасаа хоорондоо тохирдог тохирдоггүй ямар зантай эсэхийг худалдагчаас нь асуух нь зүйтэй. Барбус, скаляр, алтан загас зэрэг нь жижиг аквариумд муу өсдөг бөгөөд бараг үрждэггүй
Аквариумыг байрлуулах нь - Ихэнхи сонирхогчид аквариумаа өдөртөө 6-8 цаг нар тусдаг цонх буюу түүний дэргэд байрлуулдаг нь буруу юм. Нарны шууд туссан гэрэл усыг замагтуулдаг. Аквариум байрлуулах хамгийн тохиромжтой газар бол цонхны баруун эсвэл зүүн талын өрөөний булан юм. Ширээ шүүгээн дээр тавьхаас гадна тусгай  төмөр тавиур хийлгэж тавьбал их зохимжтой.
Аквариумыг чимэглэх нь - Аквариумны дотор талыг чимэглэх нь гадна талд нь анхаарал тавихаас илүү чухал юм. Аквариумд нь илүү дутуу зүйлгүй загас амьдрах нөхцөлийг бүрэн хангасан байхын зэрэгцээ сайхан харагдаж байх хэрэгтэй. Аквариумд угаасан элс, ургамал, хайрга байна. Элс нь хэтэрхий жижиг ширхэгтэй байх тул барилгын болон голын хайрга элс хамгийн зохимжтой. Улаан ба шар элс нь загас болоод ургамалд хортой төмрийн хүчил агуулдаг учир тохиромжгүй юм. Хайргаа байрлуулсаны дараа байгалийн янз бүрийн гоёмсог чулуугаар чимж өгвөл зүгээр. Ер нь хайргаа 4-6 см байрлулах нь ургамал суулгахад болон аквариумыг цэвэр байгалиар нь харагдуулж өгдөг. Сүүлийн үед юм хөгжихийн зэрэгцээ гар аргаар үйлдвэрлэглсэн олон янзын сувенерууд олон байдаг болсон тул та аль болох өнгөгүй аквариумд
тавихад үзэмж нэмэх зүйлсийг сонгон авч тавих боломжтой болжээ.

2 comments:

image description image description