Хайх

2011/01/10

Данио рерио ...

Данио рерио - Zebra danio - Brachydanio rerio
3-4 см урт болдог. Тод өнгөгүй боловч харц булаадаг хамгийн гоё загас. Өехийний сэлүүр арай бараан, бусад сэлүүрүүд нь бүдэг шар өнгөтэй. Атуу нь бөөрөнхий бүдүүн биетэй, цайвар сэлүүртэй. 4-5 сар болоод бие гүйцнэ. 15-20л багтаамжтай, 30 см-ийн түвшинтэй, GH 20-оос ихгүй рН 7,5-аас ихгүй т 20-23 С ус хамгийн тохиромжтой. 8-15л жижиг азвариум, тэр ч байтугай 3л баллонд ч үржих чадвартай. Ёроолд жижиг навчтай ургамал суулгах эсвэл капронон тор дэвсэж ч болдог. Хуучин удсан шаргал усанд илүү тохиромжтой. Усны түвшин 12-15 см-с илүүгүй GH 10-аас ихгүй, рН6,5-7,0 т 23-26 С байна. хэд хэдэн хос загас зэрэг үржүүлж болно. Үржүүлэхийн өмнө хос загасаа 3-4 хоног салгаж байлгана. Төрцөө өглөө эрт гаргах бөгөөд 1 цагаас хэтрэхгүй үргэлжилнэ. Нэг удаад 100-400 төрц гаргана. Дараа үржигч загасаа өөр аквариумд тусгаарлахгүй бол төрцөө идчихдэг. Атуу зуны улиралд 5-6 хоногийн зайтай 6 удаа төрц гаргана. Сүрэглэдэг их ирэмгий хурдан хөдөлгөөнтэй тул олноор нь тэжээхэд сүртэй харагдана.


2 comments:

image description image description