Хайх

Showing posts with label Загасны өвчин. Show all posts
Showing posts with label Загасны өвчин. Show all posts

2011/04/07

Загасны өвчин - Усан хаван

11 comments:
Усан хаван ...
Уг өвчинөөр өвчилсөн загасны бие хөөдөг. Хайрс дэрвийж заримдаа нүд бүлтийдэг.

2011/03/12

Загасны өвчин - Плистофороз

4 comments:

Плистофороз буюу неоны өвчин ...

2011/02/23

Мечнос-ийн ЁоЁо-гийн талаар..

13 comments:

Сайн уу, ойрд тун завгүй бөөн ажилтай явна хэхэ, ойрд их хүсэлт иржээ голцуу мечнос-ийн талаар асууцгаасан байна. За тэгхээр ийм байна, мечнос бол маш амархан өвддөг загас, харин эмчлэхэд их хэцүү (Загасны дэлгүүрүүд мечнос тэжээхэд хамгийн амар загас гэцгээдийн, энэнд би их гайхдийм :Р). За өвдөхөд 2 янз байна Аквариумын арчилгаа муугаас болж өвднө эсвэл өөр загаснаас халдвар авсн байж болно (вирус).

2011/02/16

Загасны өвчин - Костиазиоз ...

6 comments:
Ихэвчлэн жараахайнууд өвчилдөг өвчин юм. Арьс болон заламгай нь гэмтдэг. Үүсгэгч нь 1 эст, лийр хэлбэртэй костиа шимэгч өт юм.

Загасны өвчин - Аргулез ,,,

No comments:
Заламгайт сүүлтийн бүлгийн халдварлагч хавч юм. 5-7мм урттай, өргөн, зууван, ногоон саарал өнгийн биетэй. Төрц гаргаж үрждэг. Загасны арьсыг гэмтээж, цусаар хооллодог.

2011/01/12

Загасны халдварт бус өвчин ...

11 comments:
1. Тэжээх нөхцөл муудсанаас шалтгалах өвчин
Халдварт бус өвчин нь загасын буруу тэжээх, хооллохоос үүснэ. Эдгээр өвчин нь загасны эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй, эсэргүүцлийг нь сулруулснаас халдварт өвчинд нэрвэгдэхэд хүргэнэ.

2011/01/11

Загасны өвчин - Гидродактилус ...

4 comments:
Шимэгч өтөөр өвчин үүсгэгдэнэ. Амьд төрөгч өндөг хэлбэрт, 0.2 - 1 мм урттай. Загасны арьсан дээр суурьшдаг бөгөөд хурдан үрждэг. 

2011/01/02

Халдварт өвчин - Дактилогирус

2 comments:
Үүсгэгч нь загасны заламгайг гэмтээгч шимэгч Өт байдаг. Уг шимэгчийн бие уртассан, бараан саарал өнгөтэй, урт нь 1 мм-ээс бага. Урл үзүүртээ 4 тэмтрэгчтэй. Өндөгөөр үрждэг. Аквариумныусны хэмээс өсөлт нь шалтгаалдаг. Мөрөг шүдэт загасанд халдварладаг ба голдуу 2-5 сартай загасыг бөөнөөр нь үхэлд хүргэдэг.
Өвчний шинж тэмдэг - Загаснууд усны гадаргуу руу бөөгнөрч, агаар залгин, хүн ойртоход мэдрэхгүй баригдахдаа амархан болдог. Загас агаар дутагдсан мэт сандарч, заламгайны өнгө гандаж, наалдсаар бүрхэгдэнэ. Арьс заламгайнаас ховхолсон наалдасыг микроскофоор шинжилж онош тодруулах бас нэг арга байдаг
Урьдчилан сэргийлэх ба эмчлэх - Аквариумыг давс эсвэл содыг уусмалаар ариутгана. Загасыг 5 минутын турш давсны уусмалд байлгана /Давсаа тохируулна шүү/ Өвчтэй загасыг 20-25 минут 2/5%-ын давсны уусмалд эсвэл 2%-ын калийн перманганатаар /10 литр усанд 2 мг-р тооцож / угаана. 2-3 хоног завсарлаад энэ үйлдлийг хэд хэдэн удаа давтаарай. Ингэсний дараа загасны биеэс үхсэн шимэгчийн наалдасыг угаахын тулд цэвэр устай аквариумд хийж усыг фильтерээр шүүнэ

Загасны өвчин

No comments:
Аквариумны загас бусад амьд организмын нэгэн адил төрөл бүрийн өвчинд нэрвэгддэг. Загас тэжээгчид нэлээд өргөн тархсан загасны аюулт өвчнүүд болон тэдгээрийг эмчлэх аргыг мэдэж байх хэрэгтэй. Зөв бус хооллолт, усны хэмийн огцом хэлбэлзэл, биологийн тэнцвэрт бус байдал зэрэг нь загас өвчлөхөд нөлөөлдөг нол хүчин зүйлүүд. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар байдаг гэдгийг бүү мартаарай. Өөр өөр өвчин ижил шинж тэмдэгтэй байдаг болохоор өвчнийг оношлоход бас л хэцүү шүү. За тэгэхээр загасны өвчнийг маань Халварт , Халдварт бус гэж 2 ангилна. Халдварт өвчин үүсгэгч нь вирус, нян болон мөөгөнцөр байдаг. Загасны организмд амьтны гаралтай өвчин үүсгэгч орсоноос болж үүсдэг.Халдварт бус өвчин ихэнхи тохолдолд тэжээх нөхцөл алдагдсан, эсвэл буруу харьцсантай холбоотой байдаг. Тусч болзошгүй өвчнийг урьдчилан сэргийлэх явдал бол хамгийн зөв арга гэдгийг бүү март.
1. Тухайн төрлийн загасанд хамгийн тохиромжтой  нөхцөл, орчинг бүрдүүлэх, усны дулааны түвшин болон агааржуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй.
2. Хоолны дэглэмийг нарийн баримтал. Төрөл бүрийн витаминлаг хоол өгөх /нэг төрлийн хоолоор дагнах муу, тэгээд ч та өөрөө олог удаа цуйван идэх дургүй л байлгүй дээ/
3. Амьд хоол өгч байгаа бол заавал зайлж угааж өгөх /хамгийн том алдаа бол амьд хоолыг ихээр нэг удаа өгөх/
4. Усныхаа градусыг байнга хэвийн түвшинд байлга /өчүүхэн хэлыэлзүүлэхэд л загасны организмын өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг/
5. Загасыг нэг аквариумнаас нөгөө рүү шилжүүлэхдээ усны хэмийг адилхан болгох
6. Шинэ аквариумд загасын шууд хийж болохгүй /хийвэл хлоригүйжүүлэгч ашиглах хэрэгтэй/
7. Шинээр авсан загасаа тусгаарлагч аквариумд байлга. эрүүл эсэхийг нь шалгасны дараа өөрийнхөө үндсэн аквариумд нийлүүлж болно
8. Аквариумны дэргэд тамхи архи бүү хэрэглэ. Никотин загасанд хамгийн хортой
9. Загасыг аквариумнаас зөвхөн зориулалтын тороор барьна. Хүний биеийн халуун өндөр темпратурт байдаг тул өвчин болон хайрсыг гэмтээх тохиолдол гардаг.
10: Хамгийн их санаж явах зүйл бол оношоо зөв тодруулсаны дараа эмчлэх нь чухал шүү

2010/11/08

Тусгаарлах эмнэлэг

14 comments:
За Болд-Эрдэнэ ах саяхан байдаг загасаа хиаруулсан тул бусад загасчиддаа анхааруулахаар тусгаарлах аквариумын талаар нийтлэхээр шийдлээ. Эхлээд загасчидад тохиолдож болзошгүй гарз гамшигийн тухай дурдая. Нилээн хэдэн сайхан загас жараахай тэжээдэг ч юмуу, загасныхаа тоог нэмэхээр гаднаас загас авчирж хийдэг. Тэгтэл нөгөө загас маань өвчтэй байж таараад хамаг загасанд нь өвчин үүсгэгч нян, паразит тараагаад эмчлэхийн эцэсгүй эмгэнэлт гамшгийн байдалд хүргэдэг. Энэ байдал таньд хэзээ нэгэн цагт тохиолджил таарна.Загас авахдаа байгаа хэдийгээ хиаруулчихгүйн тулд аквариумын шилийг сайн ажиглаж харах хэрэгтэй, томруулдаг шил тавиад ч хамаагүй. Жижиг цагаан цэгнүүд арзаганаж байвал тийм ч аюултай биш харин урт урт туузан паразитууд гүрвэлзэж байвал аюултай сонголт гэсэн үг. Дээр нь загасны амьсгал хэвийн үедаа давчидсан үгүйг болон цочоох үед риакц өгж байгаа үгүйг шалгах хэрэгтэй. Учир нь паразитууд загас ч гэлтгүй хүн амьтны ходоод гэдсээр тархаж тухайн амьтнаа хөдөлгөөнийг сааруулж,  хамаг шим шүүсийг нь сорж балгаж шимж хөхдөг, ухаан санааг нь юучгүй доройтуулан, үйл хөдлөл, риакц нь суларч идэвхигүй зүгээр нэг паразитийн өсч үржих үүр уурхай болгодог. Мөн заваан балиар бохир намаг шалбаагнаас түүдэг турбочник гэдэг амьд өтийг аль болох өгөхгүй байх. Аквариумын хана шилэн дээрх өт, хайрганы бохирдолоос үүсч бугсан нян паразит зэргээс сэргийлэхийн тулд 6 сард нэг удаа зайлшгүй аквариумаа бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр загасаа аваад шууд аквариумдаа хийж болохгүй болохоор илүү нэг тусгаарлах жижгэвтэр аквариум байлгах хэрэгтэй. Энэ аквариумдаа шинэ авсан загасаа хийж өвчинтэй үгүйг нь хэд хоног ажиглаж аквариумдаа хийж болох үгүйг тогтоох хэрэгтэй. Хэрэв өвчтэй бол эмчлэх эм тангаа хийж өгөх, өвдсөн эсвэл стресстсэн загасаа ч гэсэн хийж эмчлэх хэрэгтэй. Тусгаарлах аквариумыг хайрга чулуугүй нүцгэн байлгах болон агааржуулагч хөвсгөр пилтер, халаагуур, дулаан хэмжигч, болж өгвөл амьд ургамалтай байлгана. Загасаа тусгаарлах аквариумд байлгаж эмчилж илрүүлж сурвал гэнэтийн аюулаас зайлс хийж гарзны үүдээ хаах ерөөлтэй. Ингээд та бүхний загас хайрлан хамгаалах өсгөж үржүүлэх алж нядлах нүгэл буянт ажилд амжилт хүсье.

image description image description