Хайх

2011/01/16

Минор

Минор - Hyphessobrycon callistus

 Бие нь өндөр, 4 см урттай, улаавтар өнгөтэй, Тэжээх нөхцөлөөс шалтгаалж өнгө нь өөрчлөгддөг. Биений дагуу бараан улаан өнгийн судалтай. Уг судал нь сүүл рүүгээ цайвар болно. Өехийний сэлүүр дээр бараан зураастай, нурууны сэлүүр хар өнгөтэй. Атуу нь атуухаасаа том биетэй, гэдэс цондгор. GH 15-аас ихгүй, рН 6,5-7,0 т 21-24 С усанд тэжээнэ. Үржүүлэх аквариум нь 15-20 л, усны түвшин 15 см, ёроолд нь жижиг навчтай ургамал шигүү суулгасан байх хэрэгтэй. Орой хос загас эсвэл 2 атуу 3 атуухыг хийнэ. Үүр цайхад төрцөө гаргах ба 3-4 цаг үргэлжилж 250 орчим төрц гаргана. Төрцөө гаргаж дуусмагц загаснуудыг өөр өөр аквариумд тусгаарлаад, төрцтэй аквариумаа гэрлээс хамгаалж харанхуйлна. 5-6 хоногийн дараа жарамгай сэлж эхэлмэгц шаахайгаар хооллоно.     

1 comment:

image description image description