Хайх

2012/01/22

Нугасны өндөгнөөс загас гарч иржээ

Зиа сая нэт ухаж байгаад 1 сонирхолтой мэдээлэл олж уншаад та нартайгаа хуваалцая гэж бодлоо. Нилээ дээр гарсан мэдээлэл боловч уншаагүй хүн бас байгаа байх. Mанчестрийн их сургуулийн биологчидтой энэхүү явдал тохиолджээ. Эрдэмтэд Францын нутгаар аялж яваад нэгэн хачирхалтай нугасны өндөг олсон байна. Дотор нь ямар нэгэн хачирхалтай зүйл хөдлөөд байгааг тэд анзаарсан байна. Тиймээс өндгийг хагалахад дотроос нь гурван Мinnow нэртэй загасны жараахай гарч иржээ.Өндөгнөөс гарсан загаснууд амьд байсан бөгөөд тэд шувууны өндөгнөөс гарсан гурван загасыг амьд үлдэхэд нь туслахаар ажиллаж байгаа гэнэ. Шинжлэх ухаанд төдий л их тохиолдоод байдаггүй энэ явдалд үнэхээр их гайхацгааж бас юуны улмаас ингэснийг судалж байна. Амьтан судлаач доктор Мэттью Кобб “Энэхүү нээлт нь загасны төрлийг судлах 21-р зууны агуу нээлт болж чадна” гэв. Түүнчлэн хувьсал хөгжлийн явцад иймэрхүү зүйл тохиолдож, шинэ төрөл зүйл үүсч хөгждөг байж болох юм. Хэрвээ энэ үнэн бол амьтны хаанаас бий болж, хөгжсөнийг нээж олоход дөхөм болох юм гэжээ. Өмнө нь Японы эрдэмтэд лабаротор-д өндөгнөөс загас амжилттай гаргаж өвж байсан ч энэ тохиолдол нь байгаль дээрх анхны тохиолдол юм.




4 comments:

  1. yooy galuu zagas 2 iin erliiz yumuuu haashaa iin

    ReplyDelete
  2. Хаха явдалтай нугас вэ этр =)))
    Өндгийг нь хаглаад хийчихсэн бол яах уу? :Р

    ReplyDelete

image description image description