Хайх

2012/01/21

Flowerhorn cichlid 2


Зиа сүүлийн үед манайхан дух акарыг их сонирхож тэжээдэг болсон учраас өмнө нь тавигдаж байсан мэдээлэл дээр нэмж илүү дэлгэрэнгүй оруулхаар боллоо.











Нэршил: Flowerhorn – Дух акар
Овог: Cichlid
Арчилгаа: Хүндэвтэр
Хэмжээ: 25-35см
Өнгө: Төрөл бүр
Усны дулаан: 27-30
РН: 7-8

1990 оны үед Cichlasoma trimaculatum, Cichlasoma festae, Jingang Blood Parrot гэх 3 загаснаас эрлийзжүүлэн гаргаж авжээ. 1995 он гэхэд  олон улсад өргөн тархаж хувь хүмүүс ихээр үржүүлэх болсон байна.  Нэрний хувьд  дух болон духны доор байрлах толбоноос санаа авж Flowerhorn гэж нэрлэжээ.


Амьдрах орчин: Уг загас маань өөрөө их догшин загас учраас бусад загастай таарамж муутай байдаг. Монголын нөхцөлд  нас гүйцсэн д.а-г  150-200 танканд 1р нь юмуу паар-р нь тэжээх тохиромжтой. Шинэвтэр усанд  дуртай загас учраас 7 хоног бүр 30-40 хувийг нь солих хэрэгтэй. Мөн танканд байгалийн хад, хайрга тавьж өгвөл усний хатуулгийг зөөлрүүлдгүй сайн талтай. Хооллолтын хувьд сам хорхой, жижиг загас, зүрх, мах, үрлэн хоол зэрэг маш өргөн сонголттой.  Гоё өнгө зүстэй, зөв хэлбэртэй духтай болгохийг хүсвэл багаас нь д.а-раа зөв хооллож сурах хэрэгтэй. Үндсэн 3 төрлийн хоол байдаг: 
Humpy head (Дух томруулдаг хоол)
Super red (өнгийг нь тодруулдаг хоол)
Starry (биен дээрх цэцгэн толбонуулыг тодруулдаг хоол)
Нас гүйцсэн д.а-г өдөрт 2 удаа уураг ихтэй хоолоор хооллоно.



Өвчин: Мэдээж бусад загасны тусаж болох бүх өвчнийг амархан тусна. Үүнээс гадна зөвхөн д.а-н өвчилдөг 1 өвчин байдаг бөгөөд хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэдэг. Усний бохирдол болон паразит хорхойноос болж дух нь  (духан дотор нь 1 төрлийн амьгүй бактер байдаг бөгөөд бохирдлоос болж бактер амилж 1 төрлийн нян болон хувирдаг) хаграж хүнд хэлвэрийн шарх үүсэж идээ гойждог. Одоогоор зориулалтын эм монголд байхгүй учраас мөөгөнцөрийн эсрэг хуурай шар эм эсвэл аптек-с шархны эм авж нунтаглаад шархалсан хэсэгт нь өдөрт 3-4 удаа түрхэж өгнө. Эдгэсэн ч маш их сорви үлддэг учраас өвдсөн хойн нь эмчлэх биш урьдчилж сэргийлэх нь хамгийн шилдэг арга юм.


Үржил: Д.а нь өөрсдийн төрлөөс гадна бусад Америк цихлидтэй паарлаж үр төлөө үлдээдэг. Cichlasoma trimaculatum, Cichlasoma festae, Jingang Blood Parrot энэ 3тайгаа ч гэсэн паарлаж шахдаг. Хамгийн түгээмэл  ирлийз нь Flowerhorn-blood parrot 2ийх байдаг. Эр нь охиноо бодвол илүү өргөн духтай мөн эрүү нь бандгар байдаг. Бусад цихлидүүдийн адил эр нь v хэлбэрийн каналтай охин нь  u хэлвэрийн каналтай байдаг. Өөр цихлидтэй паарлуулсан тохиолдолд эрийг нь д.а байхаар тооцож паарлуулбал тохиромжтой.


Эр дух акар:



Эм дух акар:

Паараа гаргаж авахдаа охинийг нь эрээсээ 2 дахин жижиг байхййр тооцвол сайн паар гарж чаддаг. Шаххад бэлэн болсон духанд босоо хар судал үүсж маш гоёмсог харагддаг.
Гаргаж авсан паараа 29-30 градусын шинэ усанд тусгаарлаж түрсээ шахах хад болон хавтгай чулууг бэлдэж өгнө. Дунджаар сардаа 1 шахдаг. Анхны 1 2 шахаа амилахгүй байх нь энгийн үзэгдэл. Охин нь сайн байвал 1000 гаргаж түрсээ шахдаг. Түрс нь 3дах хоног дээрээ сэрвэгнэж 5дах хоног дээрээ сэлж эхэлдэг. 

Дөнгөж сэлж эхэлсэн төлөнд өндөгнийй шар, хуурай болон амилуулдаг артем тохиромжтой. 14-30 хоногтой төлийг том жижгээр нь тусгаарлаж тэжээн. Бөөнөөрөө бсн тохиолдолд  1 1ээ барьж идэх нь элбэг. 3-4 сар болж байж бие нь  тэнхэрдэг бөгөөд тэрнээс өмнө маш эмзэг амархан үхдэг. Биеээ дааж амьдарсан д.а тэжээсэн нөхцлөөсөө хамаарч жилээс жил хагсийн дотор нас гүйцнэ. Том танканд тэжээх тусам илүү хурдан томордог =)


Зиа тэгээд анхны мэдээлэл учраас дутуу дулимаг юм их байгаа байх аа. Цаашдаа илүү олон мэдээллийг тогтмол хүргэж байх болно оо =D

15 comments:

  1. hamgiin deed taliin d.akar yag miniih shig ym bn.xq iin hoolnuud ch yanziin shuu.humpy head niin protein ni58%tai bolhoor duhiig hurdan tomruuldag ym bnlee.flowerhorniig chinese ih tejeedeg.daraa ni nemeed "feng shui fish" talaas ni bicheed uguurei

    ReplyDelete
  2. dohhhhhhhhhhhhhh hamgiin zov biyiin hogjilteig n avaal oruulsiin :) ter er duh getsen deer bga n odoo nadad bga er flowerhorn
    tegnee tsaashaa naad talaar chin bas olon torluudiin talaar medeelel oruulie gej bodoj bga
    tand xo-n ever red, super red hool bga yu ?
    odoo yamar hool ogj bn ?

    ReplyDelete
  3. Yoo goy2 minii duh hezee iim bolno do :)

    ReplyDelete
  4. naijuudaa 8 sm bietei 1 jaguar awq biz.enkhboldochirbat@yahoo.com jijig aquagaar solisonch yahaw

    ReplyDelete
  5. 200 литрийн багтаамжтай /урт 1 м, өргөн 40 см, өндөр 50см/ завод аквариум зарна.

    ReplyDelete
  6. аквариум зарах утас 99111694

    ReplyDelete
  7. Сайн байна уу. Надад нэг зөвлөгөө өгнө үү.
    Миний дух акар айлаас ирэхдээ дээд доод сэрвээний үзүүрийн хэсэг урт нарийн байсан. Манай аквариум ирээд хэд хоногоос богино болсон. Энэ ямар учраас юм бол. Мэдэх хүн байвал зөвлөгөө өгөөч.

    ReplyDelete
  8. Сайн байна уу залуусаа. Дискус фенклуб гэж байгуулагдаад байнга зураг энэ тэр солилцоод байна. Та бүхний дундаас Flowerhorn fanclub байгуулах уу.

    ReplyDelete
  9. Болж байна. Миний FH-ний дух овоо том болж байгаа. Та нарт utube дээр байдаг шиг дух байна уу. Зургаа яаж ийшээ оруулах вэ.

    ReplyDelete
  10. haha youtube-h gej bas tusgai duh bh uu ain ?

    ReplyDelete
  11. kkk. medrel muutai, medlegdutauu garuud yu gene uu.
    youtube-h gej bas tusgai duh bh uu ain ? genuu. yo chi utube gej medeh uu

    ReplyDelete
  12. http://www.youtube.com/watch?v=lqSsc1rh9fk&feature=plcp red dragon pair-aa zarlaa sonirhoj bga humuus n 99794949 holbogdooroi une 350 zagsaar solio ntr hiihgui

    ReplyDelete

image description image description