Хайх

2011/06/09

Astronotus (Oscar)

Астронотус оцеллятус (Оскар) - Венезуэльд нутагладаг. Урт нь 45см хүртэл томордог, аквариумд ихэвчлэн 25см хүрдэг. Эр эмийг яалгахад их хэцүү, гэхдээ атуух нь илүү тод өнгөтэй байдаг. Түрслэхээс 1 хоногийн өмнө атууны нүх томорч, атуухд канал гарж ирдэг. Түрслэлтийн үед их ааштай байдаг. Тэднийг зөвхөн махчин ба өөрсөдтэй нь дөхүү хэмжээтэй загастай байлгана.

Амьд хоол иднэ (Царцаа, яалаа, чийгэн улаан, жижиг загас), бас түүхий мах иднэ (өөх тос багатай үхрийн мах, үхрийн зүрх), за тэгээд зөвхөн махчинд зориулсан хуурай хоол өгч болно. Аквариумын урт 80см-аас богиногүй. Хайрга бол элсэн, том том чулуутай байвал зүгээр. Ургамал хийхээр бол зузаан навчтай, том үндэстэй ургамал хийнэ. Усны температур 26градус цельси, pH 6.5-7.5, dH 25градус. Маш сайн агааржуулалт, цэвэршүүлэлт хэрэгтэй, усыг байнга солих шаардлагатай. 10аас илүү жил гаруй наслана. За тэгээд 2нас хүрж байж түрслэлтийн талаар бодно.
Мэдээж циклид овгийн загас учир паарлана. Пар гаргаж авахад нилээн хүндрэлтэй байдаг, түрслүүлхийн хувьд амархан талдаа. Үржүүлье гэж бодож байвал хаяада ч гэсэн амьд хоол өгөх хэрэгтэй.
Том аквариумтай бол нийтийн аквариумд ч түрсээ шахна, гэхдээ хамаг загасыг нэг буланд бөөгнүүлж, зоддог. Эвтэйхэн түрслүүлэхэд 180литр аквариум хэрэгтэй. За усны хувьд градусаа 2 цельсээр нэмнэ, бусад pH, dH этр хэвэндээ байна.
Түрсээ том хавтгай чулуу нь дээр шахна. Залуу пар бол 500-600 шахдаг, бүр том бол 1000аас илүү шахдаг. Төлийг атуу атуух 2уулаа асардаг.  Уснаас хамааран түрс 3-6хонож амилдаг, чөлөөтэй сэлдэг болоход дахиаад 3хонодог. Эхний хэдэн өдөр төлнүүд ээж аавийн арьснаас ялгардаг жижиг бичил биетээр хооллоно (дискустэй адил), хэрвээ хүрэлцэхгүй байвал артем, циклип, шингэн артем хийсэн нь дээр.
Цагаан астронотусыг арай сүүлд гаргаж авсан бөгөөд одоогоор сүүл, сэрвээг нь илүү сүртэй урт болгосон байна.




(За тэгээд астронотусын талаар сураглаж байсан хүнд хэлэхэд мэдээгээ хоцроосон бол уучлаарай, нээрэ сониноос өнөөдөр Дискус, Скаляр, Попугайтай аквариумаа өндийгээд хартал жижиг 2 скаляр маань паарлачихсан аль хэзээний түрсээ шахаж байна шд. Санд мэнд попугай, дискусуудээ өөр аквариумд хийлээ. Ууг нь тэр 2 скалярийг би 9сард шахуулж авж бсийшдИйм хурдан том болцгоочдийн байхдаа? :Р)

10 comments:

  1. Оскар гоё загас шүү. Тод өнгөтэй бол бүр сүртэй. Дээр дурдсан сүүл сэрвээ нь урт болсныг нь интернетээр харсан гоё юм байна билээ. манайхан урдаас удахгүй авч ирэх байлгүй дээ. За тэгээд Гэсүдээ амжилт !

    ReplyDelete
  2. bayarlalaa gesu asternatas maani mash olon bolog

    ReplyDelete
  3. semichigtei bie har ungutei suul ni zuzaan gun ulaan bdag ohin henliitei hun bn uuu avmaar bn aa aa er henlii maani hatlaa suulde michnos huuguuud bh yum mooloo1029@yahoo.com oldvol olood uguuuch

    ReplyDelete
  4. hey chi texas iin talaar oruulaad ogldoo hed guidimbe......oscariin medeelliig 2 3 oruulchaad ,,omnohoo haraach .naad medeelel chin zorood bna

    ReplyDelete
  5. Би жижигхээн 5 зулзагтай томорхын хүлээгээл сууж байна. Загасны дэлгүүрийн хүн 28 градуст байлга гэсэн худлаа юмуу

    ReplyDelete
  6. bi astronotus
    iig tejeej bgaa odoogoor 7-8см bgaa.

    ReplyDelete
  7. 25-28 cm urttai 3 shirheg aska zarna. une 75000 tug . utas 99099767

    ReplyDelete
  8. zaza bayarlala bi tejeedeg um tom2 chuluu abj hiie dee

    ReplyDelete
  9. Альбино оскар зарна. 12-14 см, 1 ш нь 5000 төгрөг. Утас 94952834

    ReplyDelete

image description image description