Хайх

2011/07/13

Paroon Shark

        Paroon Shark (Pangasius sanitwongseiнь Shark catfish (Pangasiidae) овогт багтдаг цэнгэг усны аврага махчин загас юм. Загас тэжээгчид энэ загасыг Чингис хаан гэж нэрлэдэг. Зүүн өмнөд азийн далайд цутгадаг гол мөрөнд нутагладаг. Бие гүйцсэн Paroon Shark урт нь 300 см жин нь 300 кг хүрдэг. Эм нь эрээсээ арай товгор гэдэстэй. Энэ загасыг голдуу хүнсэнд хэрэглэгдэг ч цөөн тооны аквариумны загас тэжээгчид жижгэвтэрийг сонирхож тэжээдэг. Хөдөлгөөний идэвхитэй энэ загас аквариумны хана мөргөх ургамал чимэглэл сүйтгэх дуртай. Махаар хооллодог ба цөөрөмд тэжээж байгаа үед нохой барьж идэх тохиолдол ч байдаг. Жижгэвтэр аманд багтчихаар бол махчин загасыг ч үмхээд авна. 
       
       Тэжээх нөхцөл нь 75 - 81°F (24 - 27°C), Ph 6.5 - 7.5 байна. Том хэмжээний цөөрөм, загасны фермүүдэд хавар зуны үед үржүүлдэг ба гэрийн нөхцөлд үржүүлэх боломжгүй. 


5 comments:

  1. Mash ix bayrlsan shu vnxeer shark l gesen ug daxiiad oor goe goe medee oruulaarai za Food Luck...

    ReplyDelete
  2. Manaid orj irdeg Pangas ni uuntei tustei haragddag uchir humuus anduurah ni elbeg. Gehdee servee ni namhan bogood mash jijig amtai baidag. Aquarium-n nohtsold cholootei 1m garan boldog yum bn lee.

    ReplyDelete
  3. eniig bi tejeej bgaashd

    ReplyDelete
  4. paroon shark hudaldaj avna shuu 94983003

    ReplyDelete

image description image description