Парусник - Myxocyprinus Asiaticus
Үүсэл гарал: Хятадын хойд хэсгээс гаралтай бөгөөд энэ загас нь харьцангуй сүүлд аквариумд орж ирсэн юм байна. Тэгсэн хэдий ч аквариумд маш хурдан тархсан юм байна. Маш эвсэг, номхон дөлгөөн загас. Ямар ч жижиг загастай хамт тэжээж болно. Том аквариумд тэжээх нөхцөл сайн бүрдсэн үед 60 см хүртэл томрох нь ч бий. Хоол тэжээл болон тэжээх нөхцөлөө нээх их голоод байдаггүй. Дулааны улиралд гадаа жижиг цөөрөм үүсгэж тэжээх боломжтой.
Амьдрах нөхцөл: 300 литрээс том аквариумд агааржуулалт сайтай байх хэрэгтэй. Усыг байнга шинэчилж байх нь түүний эрүүл мэндэд таатай трчинг бүрдүүлж чадна. Усны дулаан 15-28 С дунджаар ph 7 dGH20 хүртэл байвал сайн. Зурагны хувьд олигтой том зураг олдсонгүй тул та бүхэн интернетээс нэрээр хайж үзэх боломжтой.
aa eniig shinee ah deer 1han uda harj bsan :D
ReplyDeleteso nohor bna hehe
ReplyDelete