Энэ удаагийн дугаараар дан дискус тэжээдэг нэгэн загасчны аквариумыг сонирхуулая. Одоогоор 20 орчим дискустай 3 нь парласан бөгөөд төлийг нь босгох тал дээр анхаарч байгаа гэнэ. Бас тигр мичиносец үржүүлж байгаа юм байна. Варианы шилэнд тэжээж байсан ч хамаагүй cgexperience@yahoo.com хаягаар загасныхаа зургыг явуулцгаагаарай.
Хайх
2010/11/21
2010/11/08
Тусгаарлах эмнэлэг
За Болд-Эрдэнэ ах саяхан байдаг загасаа хиаруулсан тул бусад загасчиддаа анхааруулахаар тусгаарлах аквариумын талаар нийтлэхээр шийдлээ. Эхлээд загасчидад тохиолдож болзошгүй гарз гамшигийн тухай дурдая. Нилээн хэдэн сайхан загас жараахай тэжээдэг ч юмуу, загасныхаа тоог нэмэхээр гаднаас загас авчирж хийдэг. Тэгтэл нөгөө загас маань өвчтэй байж таараад хамаг загасанд нь өвчин үүсгэгч нян, паразит тараагаад эмчлэхийн эцэсгүй эмгэнэлт гамшгийн байдалд хүргэдэг. Энэ байдал таньд хэзээ нэгэн цагт тохиолджил таарна.Загас авахдаа байгаа хэдийгээ хиаруулчихгүйн тулд аквариумын шилийг сайн ажиглаж харах хэрэгтэй, томруулдаг шил тавиад ч хамаагүй. Жижиг цагаан цэгнүүд арзаганаж байвал тийм ч аюултай биш харин урт урт туузан паразитууд гүрвэлзэж байвал аюултай сонголт гэсэн үг. Дээр нь загасны амьсгал хэвийн үедаа давчидсан үгүйг болон цочоох үед риакц өгж байгаа үгүйг шалгах хэрэгтэй. Учир нь паразитууд загас ч гэлтгүй хүн амьтны ходоод гэдсээр тархаж тухайн амьтнаа хөдөлгөөнийг сааруулж, хамаг шим шүүсийг нь сорж балгаж шимж хөхдөг, ухаан санааг нь юучгүй доройтуулан, үйл хөдлөл, риакц нь суларч идэвхигүй зүгээр нэг паразитийн өсч үржих үүр уурхай болгодог. Мөн заваан балиар бохир намаг шалбаагнаас түүдэг турбочник гэдэг амьд өтийг аль болох өгөхгүй байх. Аквариумын хана шилэн дээрх өт, хайрганы бохирдолоос үүсч бугсан нян паразит зэргээс сэргийлэхийн тулд 6 сард нэг удаа зайлшгүй аквариумаа бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр загасаа аваад шууд аквариумдаа хийж болохгүй болохоор илүү нэг тусгаарлах жижгэвтэр аквариум байлгах хэрэгтэй. Энэ аквариумдаа шинэ авсан загасаа хийж өвчинтэй үгүйг нь хэд хоног ажиглаж аквариумдаа хийж болох үгүйг тогтоох хэрэгтэй. Хэрэв өвчтэй бол эмчлэх эм тангаа хийж өгөх, өвдсөн эсвэл стресстсэн загасаа ч гэсэн хийж эмчлэх хэрэгтэй. Тусгаарлах аквариумыг хайрга чулуугүй нүцгэн байлгах болон агааржуулагч хөвсгөр пилтер, халаагуур, дулаан хэмжигч, болж өгвөл амьд ургамалтай байлгана. Загасаа тусгаарлах аквариумд байлгаж эмчилж илрүүлж сурвал гэнэтийн аюулаас зайлс хийж гарзны үүдээ хаах ерөөлтэй. Ингээд та бүхний загас хайрлан хамгаалах өсгөж үржүүлэх алж нядлах нүгэл буянт ажилд амжилт хүсье.
Subscribe to:
Posts (Atom)