1. Хүчил төрөгч муутай аквариуманд загас тогтодгүй.
Betta (Петушок) буюу манайхны нэрлэдэгээр Дайчин загаснаас өөр загас тэжээж байгаа нөхцөлд агааржуулагчийг тогтмол ажиллуулахгүй бол өглөө сэрэхэд чинь хамаг загаснууд чинь амьсгал хураах аюултай. Аквариуманд хангалттай амьд ургамал суулгавал хүчил төрөгчөөр дутахгүй байж болно. Алтан загас болон бусад том загаснуудад бол заавал агааржуулагч шаардлагатай. Агаар дутагдсан нөхцөл загас усны мандалаар сэлж агаар амьсгалдаг ба улмаар загас агаар дутагдаж биендэх агаар хуримтлуулдаг хүүдий буюу хийн цуух нь хагарч дээш харж хөвөн удахгүй үхэх аюултай.
2. Халаагуураа усанд бүрэн дүрэхгүй бол хагардаг.
Халаагууртай аль болох болгоомжтой харьцах хэрэгтэй. Халаагуурийг хэзээ ч ил гаргаж ажиллуулж болохгүй бүрэн дүрж байж ажиллуулна. Учир хэт халсан шил усанд норох дүрэгдэх үед цуурж хагарна. Хагарвал загасаа гэмтээх аюултай дээрнь та дахин халаагуур авах хэрэг гарна, мэдээж маш үнэтэй. Халаагуурны доторхи эд анги гэмтээгүй зөвхөн гадна шил нь цуурсан бол загасаа дааруулж өвтгөхөөс өмнө шинэ шил авах хэрэгтэй.
3. Ус солихдоо осол гаргахаас сэргийлээрэй.
Усаа бүрэн солихдоо аквариумаа байн, угаалтууранд булан ирмэгийг нь сэтлэх, цуулах, хагалж байж хаширдаг нь аквариумчдын зан гэж хэлж болно. Энэ бол хамгийн болхи арга ба аквариумны хэмжээнээс хамаарч усаа солих нь зүйтэй. Том 50 литрээс дээш багтаамжтай аквариумыг бүрэн солих гээд хэрэггүй. Байрнаас нь хөдөлгөлгүйгээр 3 ны 1 хэсгийг нь ус соруулагч, хоолой, эсвэл шил саваах хутган авч сэлбэх маягаар солих хэрэгтэй. Ингэснээр усны хатуулаг, дулаанд бага өөрчлөгдөнө. Бүр битүү булингардсан бол бүрэн солих л хэрэгтэй.
4. Хлортой ус загасанд цөмийн бөмбөгнөөс өөрцгүй.
Усаа солих, усанд загасаа байлгах ямарч тохиолдолд загасийг хлортой ус буюу шууд гоожуураас авсан усанд байлгаж болохгүй учир нь хлор бол химийн маш хортой бодис бөгөөд загас байтугай хүний биенд сөрөгөөр нөлөөлдөг. Хлортой усны хлорыг гартал нь нэг хоногоос дээш хугацаагаар байлгаж усыг бэлдэх хэрэгтэй. Яаралтай усны хэрэг гарсан үед хлор арилгагч тусгай шингэн бодис хэрэглэж болно. Ер нь ундааны сав шилэнд усаа нөөцөлж хэвших нь хэрэгцээ гарсан үед их хэрэг болдог.
5. Филтер ээ хог дээр гаргасаар.
Ус цэвэршүүлэгч филтер олон янз байдгаас дотоод филтерийг өргөн хэрэглэдэг. Дотор гадна суурилуулдаг филтернүүд цөм жижиг хэмжээний мотортой байдаг. Цэвэрлэхдээ сэнс түгжээг гэмтээхээс сэргийлж болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ филтерийг уснаас гадна болон доторхи сэнсийг нь салгаж байгаад ажиллуулсанд тохиолдол филтер хайлж шатдаг. Дахин авах гэж нилээд хэдийгээ гарздах шаардагатай болноо л гэсэн үг.
6. Аквариумны дурийн цунамигаас болгоомжил.
Аквариумыг байрлуулахаасаа өмнө хөөсөнцөр, хивс, дрож, дэвсэж бэлдэх хэрэгтэй. Зөөлөн зүйл дэвсгэргүйгээр тэв тэгш ширээ байгаад ч аквариумын доод шилийг хагалахаас сэргийлэхгүй. Ус шилний даралт доод шилэн дээр ирдэг бөгөөд аквариуман доор ширхэг элс ч байсан ч цөмөрж хагардаг. 50 литр хүртэлх аквариумны доор хивс, дрож дэвсэж болно. 50 аас дээс литрийн аквариуманд хөөсөнцөр дэвсэх шаардлагатай.
7. Загасаа хамаагүй зөөж байгаад цус харвуулчих вий.
Загасыг нэг уснаас нөгөө усруу зөөх үед загас усны хатуулаг дулаан хүйтний ялгаанд цохиулж өвдөх, үхэх тохиолдол цөөнгүй. Үүнээс сэргийлэхийн тулд шилжүүлэх гэж буй аквариумд нь загасыг идээшсэн устай нь уут саванд хийж дулаан нь ижил болтол байлгах, тухайн ус савандаа шилжүүлж буй уснаасаа бага багаар нэмж хийн загасаа дасгах хэрэгтэй.
8. Харийнхныг аквариумруу бүү нэвтрүүл.
Аквариуманд бохир гар, давс, болон элдвийн зүйлс хийж болохгүй. Бас амьд хоолоор хооллох тохиолдолд амьд хоолоо сайн цэвэршүүлж ариутгахгүй бол янз бүрийн паразит шимэгч хорхойгоор дүүрч загаснуудаасаа хагацах эмгэнэлт хувь заяа хүлээж байх болно. Давсыг зарим төрлийн загасны өнгө зүс сайжруулах, сүүл сэлүүрын ургалт задралтыг нэмэгдүүлэх эмчилгээний зэрэг онцгой тохиолдолд заасан хэмжээнээс хэтхүүлэлгүйгээх хэрэглэх боломжтой.
9. Аквариумыг нар удаан хугацаагаар тусдаг газар байрлуулж болохгүй.
Наранд аквариум удаан хугацаагаар байснаар ногоорч замагжин улмаар хайрга ургамал, дотор хэсэг тэр чигээрээ түлэгдэж арилдаггүй хар ногоон толбо үүсдэг. Мөн олон жил чийдэнгээр гэрэлтүүлэх үед үүсдэг хүндрэл юм. Ер нь флорисэнт буюу өдрийн гэрлээр гэрэлтүүлэх нь өнгөлөг гэрэлтэй гоё харагдуулдаг.
10. 1 ширхэг хайрганд ч анхааралт тавих хэрэгтэй.
Загас үржүүлэх тэжээх нь өрөөний чийгшлийг тэнцвэржүүлэх, гэрийн дотоод засал чимэглэлд өнгө үзэмж оруулж дулаан орчинг бүрдүүлэх болон хүний сэтгэл санааг сайжруулж, байгалийг хайрлах сэтгэлгээг бий болгож төлөвшүүлэхэд онцгой эерэг нөлөөтэй билээ.
cham bayrlaa aldaagaa olloo
ReplyDeleteУргамал ургуулахад улайсдаг чийдэн /Ильичийн дэнлүү/ сайн гээд байсан. 9 дүгээр зөвлөгөө ёсоор чинь өдрийн гэрлээ хуучнаар нь үлдээдэг хэрэг ээ.
ReplyDeleteТнкс
gerelnii tuhaid Odriin gerel bol engiin chiidengees baga tog zartsuulj udaan asah bolon urgamal sain urguulna. Harin suuliin uyd led gerel iluu hemnelttei gereltuuleh chadvar undurtei bolood bgaa yum bnalee asaaguuriinhaa gereliig tsugluulj bgaad holbood gerel hiichihed gemgui. Ene tuhai nariin uzuuleltuudiig ni oruulnaa.
ReplyDeleteСонирхолтой ашигтай зөвлөгөө байна Баярлалаа Аквариум сонирхогчдоо Их нууруудын хотгорт байдаг осман загас шар сугасны төрлийн загас аквариумд сайн дасч тэжээгддэг гэдгийг мэдхүү Нэлээн хэдийг авчирч тэжээхэд хэд шалгарч үлддэг бөгөөд хүйтэнд тэсвэртэй амьд хоолонд дуртай нөхцөлийг нь сайн тааруулвал томорч өсөх боломжтой Ийм төрлийн унаган загасыг гадаадын аквариум сонирхогчид ч сонирхож үзэх нь гарцаагүй Туршаад үзээрэй
ReplyDelete