Хайх

Showing posts with label Cichlid. Show all posts
Showing posts with label Cichlid. Show all posts

2012/02/11

Фронтоза

10 comments:
Овог: Цихлид (Cichlidae)
Танганьика нууранд нутагладаг,
35см хүртэл том болдог, аквариумд 20см-ээс дээш гардаггүй.
Бие нь саарал, цагаандуу, биений хөндлөнгөөр 6хар судалтай.  Сэлүүрүүд нь саарал.
10см хүрсэн загаснуудад дух ургадаг.
Эр загасны сэлүүрүүд, канал нь илүү урт байдаг.

2012/01/24

Цэнхэр Акара (Акара голубая, Jack Dempsey)

12 comments:
Энэхүү цихлид нь төв америкаас гаралтай. Эр загасны бие нь 15см  хүртэл томордог. Биеийн өнгө нь тод цэнхэр толботой, бор сааралдуу. Биеийн дунд хэсэгтээ 1-2 ширхэг зууван хар толботой. Толгой болон заламгай нь гоёмсог хээ, цэнхэрдүү өнгийн тод зураастай. Эр эмийг ялгахдаа биеийн хэмжээ болон эрүү дагасан цэнхэр судлаар ялгаж болно. Эр загас нь эмээсээ том биетэй эрүү дагасан судалгүй байдаг.

2012/01/21

Flowerhorn cichlid 2

15 comments:

Зиа сүүлийн үед манайхан дух акарыг их сонирхож тэжээдэг болсон учраас өмнө нь тавигдаж байсан мэдээлэл дээр нэмж илүү дэлгэрэнгүй оруулхаар боллоо.









2012/01/17

Ганган хромис (Hemichromis guttatus)

17 comments:


Өмнө нь би Хромис-ийн талаар цомхон оруулж байсныг санаж байна, энэ удаад нэлээд дэлгэрэнгүй бичье гэж бодлоо.

2012/01/11

Angelfish үржүүлэх тухай

88 comments:
Энэ загасыг манайд төдийгүй дэлхийд хамгийн ихээр сонирхож, үржүүлдэг загасны нэг билээ. Энжелүүдийн 99 % нь аквариумд үржүүлж гаргаж авсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.

2011/06/09

Astronotus (Oscar)

10 comments:
Астронотус оцеллятус (Оскар) - Венезуэльд нутагладаг. Урт нь 45см хүртэл томордог, аквариумд ихэвчлэн 25см хүрдэг. Эр эмийг яалгахад их хэцүү, гэхдээ атуух нь илүү тод өнгөтэй байдаг. Түрслэхээс 1 хоногийн өмнө атууны нүх томорч, атуухд канал гарж ирдэг. Түрслэлтийн үед их ааштай байдаг. Тэднийг зөвхөн махчин ба өөрсөдтэй нь дөхүү хэмжээтэй загастай байлгана.

2011/05/06

African Cichlids

13 comments:


Оройн мэнд, манай блогт их олон хүн ханддаг болжээ, бид чадах чинээгээрээ л мэдээ нэмж байна. Өдөртөө ажил төрөлтэй байгаад оройдоо гэртээ ирээд амрахдаа хааяхандаа ганц нийтлэл оруулах юм. Та бид бүгдийг ойлгоорой ажил төрөлтэй улсууд блогтоо тасралтгүй мэдээ оруулах их хэцүү шүү. Сүүлд хараад байхнээ, техас, яагуар цихлид оруулж өгөөчээ гэсэн хүсэлт ирээд байна. Энэ теxас бол мэдээж америк цихлид тийм ч учир грийнтеррор буюу бриллиант акартай яаг адилхан гэсэн үг. Нэг овог, нэг зан характер, нэг амьдрах нөхцөл харин өөр бие, өнгө төрхтэй.

2011/04/28

Зебра буюу Tilapia Butti

16 comments:
Энэ циклид нь Африк тив-ээс гаралтай маш том биетэй (40см) болдог гоёмсог циклидүүдийн нэг юм. Харагдах байдал нь шар эсвэл цагаан болон хар хөндлөн зураастай, цайвар зураасын хувьд загасны тухайн үеийн байдлаас шалтгаалан хувирах боломжтой ба цайвар зураас нь хөгшрөх тусмаа бүдгэрэх хандлагатай байна. 
 

2011/04/23

Ананас ...

7 comments:
 GOLD SEVERUM ...

2011/02/05

Трофеус Мура

4 comments:
За энэ удаа их ховор сонин цихлид оруулхаар шийдлээ.
Трофеус Мура (Монгол Нэр бараг байхгүй байх)

Энэ загас нь Цихлид-ний төрөл ба Африк, Танганьика Нууранд байдаг

Биеийн хувьд 15см урт.. Энэ загасны 30 өнгний төрөл гаргаж авсан байна..
Эр Эмийг ялгах бараг боломжгүй яг адилхан өнгөтэй биений хэмжээ бүх юм нь адил зөвхөн түрслэх үед ялгах боломжтой..

2011/01/26

Flowerhorn Буюу Дух Акар

10 comments:

За манай МС маань астронотус оруулхаар нь FlowerHorn-ий талаар оруулла (Цаашда Flower гэж дуудна шүү).
Энэ бол хүмүүсийн гаргаж авсан гое загаснуудын тоонд ордог. Энэ загас маань байгал дээр байдаггүй ба Cichlasoma trimaculatum, Cichlasoma festae, Jingang Blood Parrot эдгээр загаснууудаас эрлизжүүлж гаргаж авсан байдаг. Flower маань маш олон туршилтанд орсоны ачаар гое өнгө төрхтэй болсон. Ер нь ихэнх америк цихлидүүд духтай байдаг ба тэдгээрээс хамгийн гое нь Flower.

Астронотус ...

13 comments:
Астронотус - Oscar fish - Astronotus ocelletus

2011/01/21

Mеека циклазома ...

7 comments:
Циклазома меека - Cichlasoma meeki

2011/01/16

Тотьхон ...

12 comments:
Попугайчик - Kribensis - Pelvicachromis pulcher

2011/01/14

Гоёмсог хромис ...

10 comments:

 Хромис красавец - Blue Jewel - Hemichromis Bimaculatus

2011/01/13

Бабочка (Apistogramma ramirezi)

2 comments:



Бабочка (Apistogramma ramirezi) Уг гарал: Венезуэль, Колумбия
Овор Хэмжээ:
5-7 см, сонирхогчидийн аквариумд арай бага байдаг.
Эр эмийг ялгах шинж:
Охин загасний гэдэс нь ягаан туяатай, үүнээс гадна өөр цихлидүүд шиг сэлүүрүүд нь эрэгтэй загасаасаа арай богино. Эрэгтэйгийх нь нурууний сэлүүрийн эхний 2 цацраг нь бусдаасаа илүү урт.

2011/01/07

AKAP

3 comments:
Akar



Юуны өмнө энэ загасыг анх тэжээж байгаа, эсвэл туршлага суугаагүй нөхдүүд тэжээх хэрэггүй гэж зөвлөе.

ЦИХЛАЗОМА (CICHLASOMA NIGROFASCIATUM)

6 comments:
Энэ эм загас нь
УГ ГАРВАЛ
Гондурас, Панама, Коста-Рика


ОВОР ХЭМЖЭЭ
7-оос 15 см хэмжээтэй, 10 хүртэл загасыг нэг аквариумнд байршуулж болно.


ЭР ЭМИЙГ ЯЛГАХ ШИНЖ
Эм загас нь эрээсээ биеэр арай бага, шар толбтой байдаг.

ЦИХЛИДА-ПОПУГАЙ (PELMATOCHROMIS KRIBENSIS)

14 comments:

За өдрийн мэнд залууса, энд шинээр автороор ажиллах болсондоо Happy байна хэхэ.. Өмнө нь http://www.altan-zagas.blogspot.com-ий админ байлаа :)
За тэгээд эхлээд өөрийн өмнөх блогт байсан зарим мэдээгэ засаж ийшээ оруулна даа..
Энэ удаа Цихлид Попугай буюу Kribensis(Англи нэр нь)-ийн талаар орууллаа..

2010/08/01

Angelfish буюу Pterophyllum ийн тухай

4 comments:
File:Pterophyllum altum.jpg
Энэ загасыг анх судалж Pterophyllum буюу "Далавчтай навч" гэж нэрлэжээ. Цихлидийн овгийн цэвэр усны загасны нэг юм. Ихэнхи загас тэжээгчид Pterophyllum ийг Angelfish гэж дууддаг. Аngelfish ууд Өмнөд Америкийн дулаан бүсийн гол мөрнүүд болох Aмазoн мөрөн, Оронико мөрөн болон Essequibo мөрөнд нутагладаг. Pterophyllum нь бусад Цихлидүүд дундаа хамгийн ер бусын хэлбэртэй загас ба хавтгай бөөрөнхий бие, нуруу ануснаасаа дээш доош сунасан гурвалжин сэлүүртэй байдаг. Биеийн хэлбэр нь хавчиг бөгөөд булан тохой, ургамлын дунд нуугдах, өөрийгөө өнгөлөн далдлахад гайхалтай зохицсон байдаг ажээ. Энэ загас байгаль дээр биен дээрээ уртаашаа урт судалтай, жижиг жараахай болон бичил амьтаар хооллоно, өнгө нь өнгөлөн далдлалтанд зохицсон байдаг.

image description image description