Хайх

2012/01/24

Цэнхэр Акара (Акара голубая, Jack Dempsey)

Энэхүү цихлид нь төв америкаас гаралтай. Эр загасны бие нь 15см  хүртэл томордог. Биеийн өнгө нь тод цэнхэр толботой, бор сааралдуу. Биеийн дунд хэсэгтээ 1-2 ширхэг зууван хар толботой. Толгой болон заламгай нь гоёмсог хээ, цэнхэрдүү өнгийн тод зураастай. Эр эмийг ялгахдаа биеийн хэмжээ болон эрүү дагасан цэнхэр судлаар ялгаж болно. Эр загас нь эмээсээ том биетэй эрүү дагасан судалгүй байдаг.


Эр цэнхэр акар: 



















Эм цэнхэр акар:



















Тэжээх нөхцөл: Их аймхай загас учир сүргээр нь тэжээвэл тохиормжтой. Цөөн тоогоор тэжээх үед цочомтгой, хоолондоо муудах шинж ажиглагддаг.Тэжээх аквариум багадаа 30л-50л, dGH - 15аас ихгүй, PH 7.0 хүртэл, температур нь 23-26ийн хооронд байж болно. Хоол голдоггүй мэдээж амьд хоолоор тэжээвэл өсөрч томрохдоо хурдан.

Үржил: Үржүүлэх аквариум 50л багтаамжтай, dGH нь 10аас ихгүй, pH нь 7.0, усны температур нь 26-28 хооронд байвал тохиромжтой. Цихлидний  төрөл тул парлаж буюу хосолж үржилд орно. Юмны хөндий доогуур болон шил эсвэл чулуу цэвэрлэж түрсээ шахна. Нас биенд хүрсэн акар 300-500 түрс гаргана. Түрс гарснаас хойш 3 хоноод сэрвэгнэж эхлээд 5 хоноход сэлж эхэлнэ. Төл сэлж эхэлснээс хойш эцэг эх нь арчилж хамгаалдаг. Төл 5-6 сарын дараа нас бие гүйцнэ. Монголын нөхцөлд өсгөж үржүүлэх бүрэн боломжтой.  

12 comments:

  1. andaa er emiinh n neriig solichihjee hehe
    Temka

    ReplyDelete
  2. All paar tsenher akar zarna shu tcooleezy@yahoo.com

    ReplyDelete
  3. Дунд зэргийн биетэй Jaguar cicklid худалдаж авна.

    ReplyDelete
  4. Эм цэнхэр акар худалдаж авна. Утас 94952834

    ReplyDelete
  5. дух акартай хүн байна ууу байвйл мэдээлэл тавиач

    ReplyDelete
  6. 2 ширхэг конвикт цихлид худалдаж авна. утас : 94952834

    ReplyDelete
  7. 8-12 см урт цэнхэр акар 7 ширхэгийг зарна. утас 94952834

    ReplyDelete
  8. Цэнхэр акар зарагдсан шүү.

    ReplyDelete
  9. Paar tsenher akar awii 88126458 yaraltai

    ReplyDelete

image description image description