Хайх

2012/08/26

Zagas tejeeh 33 shildeg arga



Hey guys?
 Загас тэжээгчидээ 
Та бүхэнд зориулсан туршлагатай экспертүүдийн зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Нийтлэлийг монголчилж бэлтгэн ирүүлсэн Бат-Өлзийдөө баярлалаа.

Бидний зүгээс загас сонирхогчидод өгөх дараах хэрэгтэй зөвлөмжийг хүргүүлж байна. Хэдийгээр та шинэ эсвэл туршлагатай загас сонирхогч ч гэсэн таньд хэрэгтэй зүйл энд бий!


Шинэ загас сонирхогчидод өгөх 13 зөвлөмж.


1. Тэвчээртэй бай.
Хэрэв таны амьдрал 100 миль хурдтай байдаг бол загас тэжээх нь таны хобби биш. Загас тэжээх нь ашиг тустай бактерийг бий болгож бохирдолыг цэвэрлэж бүхэл экосистемийг бий болгож амжилтанд хүрэхэд тэвчээр шалгасан ажил юм. Шинэ аквариумд бага зэргийн үр дүнд хүрэхэд зургаан долоо хоног эсвэл түүнээс урт хугацаа шаардаж магадгүй. Түүнээс гадна усыг шалгаж үзэхэд таны аквариум нь загас урт хугацаагаар байхад аюултай байж болзошгүй ба та загас тэжээхийг яагаад эхэнд тавьж сонгосондоо ч эргэлзэж магадгүй юм.
Харин сайн мэдээ нь гэвэл та бүх зүйлийг зөв дарааллын дагуу хийх юм бол устай холбоотой асуудал дахиж гарахгүйгээр анх эхлэхдээ авч байсан загаснуудтайгаа байсаар байх болно.


Тэвчээртэй байх юм бол энэ таньд ашиг тусаа өгөх болно. Харин буруугаар эргэвэл бүх зүйл аймшигтайгаар дуусч магадгүй.


2. Загасаа удаанаар бүрдүүл.
Энэ бол шийдвэрлэх мөч. Хэрэв та хэт олон загасыг хэтэрхий эрт нэг аквариумд хийх юм бол бүгд үхэж магадгүй. Шинэ аквариумын синдромтой тэмцэх хамгийн сайн арга бол эхний бодис эргэлт тогтворжих хүртэл хүлээх юм. Энэ нь таны фильтер дээр ашиг тустай бактерууд бий болж усан дахь бохирдолыг арилгаснаар таны аквариум бэлэн болно.
Энэ загасгүй үеийг та ус цэвэршүүлдэг бактерийг аквариумдаа хийж усыг илүү аюулгүй болгох хэрэгтэй. Загас хийх үед эдгээр бактер нь загасны ялгадасаар хооллож илүү хурдацтай өснө. Хэрэв нэг дор хэтэрхий их загас хийх юм бол ганц бактер ч биш шивтэр болон азотын түвшин огцом нэмэгдэж загасыг хордуулж эхэлдэг.


3. Хэтрүүлж хооллож болохгүй.
Аквариумын загасны хоол үйлдвэрлэгч нар өдөрт 3 удаа хооллохыг зөвлөдөг. Хэрэв та шинэ аквариуст бол үүнийг ихэнхдээ хэтрүүлдэг.  
Хэрэв та усны чанар эсвэл шинээр аквариум бэлдэж байгаа бол өдөрт нэг удаа хооллох нь зүйтэй. Хэдий аквариум дахь загасны тоо хангалтай эсвэл багаар өгч байгаа ч гэсэн хэдэн сараар хэтрүүлж хооллох нь асуудал дагуулж болзошгүй.
Хэдэн чимхийг өгөх вэ? Хоолны төрөл, хурууны чинь хэмжээнээс хамаарч хэмжээ нь өөр өөр байх тул сайн асуулт юм. Иймд худалдагчаас нь хэдий хэр хэмжээгээр өгөх тухай лавлаж асуу ингэснээр та өөрийн гэсэн ойлголттой болно.


4. Хэт олон загаснаас зайлхий.
Энэ түгээмэл байдаг алдаа юм. Ихэнх загасны дэлгүүрт маш олон загасыг нэг дор хийсэн байх нь элбэг, иймд яагаад би болохгүй гэж та бодож магадгүй. Хариулт нь хэтэрхий олон загас нэг дор байснаар загаснууд хүчилтөрөгчийг дутагдал, хангалтгүй шүүлтүүржүүлэлт зэргээс үүдсэн өвчин гарах магадлалтай юм.

Аквариум дахь загасны тоо ихдэх үед эзэмшил бүстэй загаснууд жишээ нь: циклидүүд улам түрэмгий болдог. Мөн загаснуудын өсөлт удааширч, сэрвээ болон хэвлийн сэлүүрүүдээ хумиж үзэмжгүй болно. Энэ үед цорын ганц зөв хариулт нь илүү аквариум байх болно.


5. Үзэмжээс илүү үйл ажиллагааг нь сонго.
Аквариумаа сонгохдоо тэгш өнцөгт стандарт хэлбэрийн аквариум сонго. Бөмбөлөг, зургаан өнцөгт, циллиндер хэлбэрт аквариум сайхан харагдаж болох ч тэдгээрт загас сэлэхэд тохиромжтой зай талбай байдаггүй. Түүнээс гадна тэгш өнцөгт аквариум дотор фильтер, халаагуур зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулахад хялбар ба таны загасанд илүү тохиромжтой байх болно.


Мөн аквариумын чимэглэл ч гэсэн чухал ач холбогдолтой. Ихэнх халуун орны загаснуудад зэрлэг байгалийн өнгөнд тохиромжтой. Жишээ нь: Бор, саарал, ногоон зэрэг зөөлөн өнгө. Хурц хөх өнгөтэй хайрга зарим зүйлийн соомыг түгшээх ба энэ загасны өнгө цайрах тэр ч бүүхэл түүнийг хараагүй болгох эрсдэлтэй. Цагаан хайрга ч мөн адил таны бүх загас цайвар болгодог. Иймд байгалийн өнгөтэй хайрга болон элсийг сонгосноор загаснуудаа та илүү тухтай байлгах болно.


6. Боломжтой бол аль болох том аквариум ав.
Хэрэв та гэртээ загастай болох гэж байгаа бол энэ маш чухал юм. Мөн та шинэ акварист бол аль болох том аквариум аваарай, товчоор бол 60 болон түүнээс дээш уртай аквариум гэсэн үг. Яагаад гэвэл том аквариумын ус нь чанарын хувьд жижиг аквариумынхаас илүү тогтвортой байх ба та илүү олон загас байлгаж болно. Ихэнх сүрэглэдэг загас бөөнөөрөө байх нь дээр байдаг ба хэдэн зуугаас сонгох боломжтой. Мөн том аквариумд та дэлгүүрт харснаас олон загас нэг дор байлгах боломжтой юм.



7. Сайн худалдагчийг ол.
Энэ магадгүй хамгийн чухал ч байж магадгүй юм. Сайн загасны дэлгүүр нь зөвхөн сайн багаж хэрэгсэл төдийгүй өөрийн чинь хайж буй сайн эрүүл загасыг өгөх бөгөөд хамгийн чухал нь тэд хамгийн сайн зөвлөгөөг өгнө. Сайн худалдагч нь таны аквариумын урт хугацааны үр дүнг чухалчлах бөгөөд тогтворгүй (өвчтэй, эсвэл тэжээхэд нарийн төвөгтэй) загасыг таньд худалдаалахгүй. Учир нь тэдгээр загас удалгүй эргээд ирж болзошгүй учраас тэд таны аквариумын талаар санаа тавих болно.


8. Авкаристуудын клубын гишүүнээр элс.
Магадгүй та энэ талаар огт бодож байгаагүй байх. Гэхдээ зарим клубын гишүүн болсноор та туршлагатай акваристаас хэрэгтэй зөвлөгөө авах эсвэл өөрийн сонирхдог загасны талаар илүү мэдээлэлтэй болох боломжтой юм.



9. Арчилахад амархан загаснаас эхэл.

Хэрэв та туршлагагүй акварист бол арчилахад төвөг бага, түрэмгий зангүй загасыг түрүүлж сонгох хэрэгтэй эс тэгвэл сүүлд та сэтгэл гонсойж магадгүй. Тэсвэр сайтай загас нь хооллоход хялбар байхаас гадна усны температур, шинж чанарын хэлбэлзэлд тэсвэртэй байдаг. Пецил, данио зэрэг нь удаан хугацааны туршилтаар зарим тохиолдолд алтан загаснаас илүү тэсвэртэй байсан ба түүгээр ч үл барам тэд үржиж байсан. Тэсвэр сайтай эдгээр загасыг удаан хугацаагаар тэжээснээр аквариумынхаа талаар илүү ойлголтой болж загасны худалдаачидтай загас солилцох хэрэв хүсвэл дискус болон Малави циклидээр ч аквариумаа баяжуулах боломжтой болно.
Хамгийн гол давуу тал нь тэсвэртэй загасыг тэжээх явцдаа та ус солих, хооллох зэрэг дадлага туршлагыг олж авах ба та энэ явцад зарим зүйлийг буруу хийсэн ч гэсэн тэдэнд ямар нэг ноцтой асуудал гарахгүй.
Харин дискусыг буруу усанд байлгасанаар та тэд хэрхэн цагаасаа өмнө явахын гэрч нь болж болзошгүй.



10. Арчилгаанд цаг гаргаж бай.
Аквариумууд сэтгэл татам сайхан харагдаж болно л доо, гэхдээ та санаа тавихгүй бол тэд зүгээр л замаг дүүрсэн намаг л болно. Иймээс сар бүр, долоо хоногт, өдөр бүр тодорхой хэмжээний арчилгаа хийх цаг гаргаж байх хэрэгтэй.
Өдөр бүр та тоног төхөөрөмжийн ажиллагаа, усны температур, аквариумын нүүрний шил цэвэр эсэх талаар санаа тавихад л болно энэнд ердөө хэдхэн секунд л зарцуулахад хангалттай.
Харин долоо хоног тутам аквариумын усны түвшинг нэмэх, хасах нүүрний шилийг арчих эсвэл бүр усныхаа багаахан хэсгийг солисон ч болно.



11. Тэмдэглэл хөтөл.


Аквариумынхаа усны тестын үр дүн, авсан загасныхаа талаар өдрийн тэмдэглэл өдөр бүх хөтөлж бай. Өдрийн тэмдэглэл нь тулгарч болзошгүй бэрхшээлийн талаар хэзээ, хэрхэн гэдгийг тодруулж өгөх болно.
Хэрэв та загас үржүүлдэг бол тэдгээрийн түрс нь хэр удаан боловсорч төрц болох тэдгээрийг гарах үед усны хатуулгийн түвшин ямар байсныг тэмдэглэх боломжтой. Ингэж тэмдэглэснээр дараа удаа тэр зүйлийн загасыг үржүүлэх, өөр хэн нэгэнд зөвлөгөө өгөх үед тань хэрэг болох болно.


12. Аливаа зүйлд бэлэн бай.
Загас тэжээж байх үед аливаа зүйлд бэлэн байх шаардлагатай. Жишээ нь загасны шүүлтүүр тор ямар нэг шалтгаанаар хэдэн ч тооны загасыг зөөх үед чухал хэрэг болдог. 
Хэрэв та дулаан бүсийхэн тэжээдэг бол илүү халаагуур байх нь зүйтэй. Хэрэв таны амьдарч байгаа газар байнгын тог тасардаг бол батерейгаар ажилладаг агааржуулагчтай байх хэрэгтэй. Бид ихэнхдээ оройн цагаар загасны дэлгүүр хаасан үед загасаа хардаг иймд хангалттай хөлдөөсөн хоол, загасанд чинь цагаан толбо илэрсэн үед шаардлагатай эм зайлшгүй байх хэрэгтэй. Илүү загасны уут ч дэлгүүрээс загас зөөх үед хэрэгтэй. Полистерин зөөврийн хайрцаг ч загасыг богино хугацаагаар байлгахад хэрэг болно.
Ус солиход шаардлагатай илүү сав, загаснууд зодолдоход хэрэг болох тусгаарлагч ч хэрэг болдог.
Илүү аквариумыг ч гэсэн загасыг эмчилэх үед ашигладаг. Ер нь яадаг ч байсан таньд хангалтай хэрэгсэл байгаа эсэхэд итгэлтэй байгаарай.


13. Өөртөө бодитой төсөв гаргаж бай.
Та 60 см-ын урттай дундаж аквариумыг авахыг хүссэн загастайгаа ойролцоогоор 60-80 мянган төгрөгөнд авч болно. Гэхдээ бүрэн чимэглэх, шаардлагатай тест, цэвэрлэгч фильтер, халаагуур зэргийг нэмэх юм бол зуун мянгаас ч давж мэднэ. Хэрэв та чимэглэлийн зориулалтаар өндөр-технологитой аквариум хүсэх юм бол үүнд: Нүүрстөрөгчийн агааржуулагч, цагаар хооллогч автомат зэрэг нь энгийн аквариумаас илүү үнэтэй байх болно. Иймд эдгээр авахаасаа өмнө дахин сайн бодож үзээрэй. Далайн загасны аквариум бол үүнээс хэдэн арав дахин үнэтэй болдог. Иймд аливаад бодитой хандаарай.
Хэрэв та том удаан насалдаг загас тэжээж байгаа тохиолдолд аквариумын тоног төхөөрөмж болон хооллох тооцоонд их зардал гарч болзошгүй. Мөн том биетэй нас гүйцсэн загасыг авах юм бол хоолны зардалын тооцоо нь жилийн туршид нэлээд их гарч болзошгүй.


Загас авах үед хэрэгтэй 5 зөвлөмж.


14. Заавал асууж бай.




Загас авахаасаа өмнө тэд таны аквариумд хэр тохирохыг бодож үзээрэй. Тэдний хамгийн том болох хэмжээ, шаардлагатай усны нөхцөл, хооллолт зэргийг нь судалж үзээрэй. Сэтгэл хөдлөлөөр битгий хандаж бай. Авчирсан загас чинь өөрт байгаа загастай зохицох эсэх тэрнээс гадна өөрийн төрөл дотроо ч таарах эсэхийг нь сайн бодоорой.


15. Эрүүл загас сонгож байгаарай.
Үүнийг суралцаж байж олж авдаг мэдлэг, иймд  өөртөө итгэлгүй үедээ туршлагатай акваристтай хамт яваарай. Зарим үед дэлгүүрүүд тэр бүр загасаа ажиглаж амждаггүй болохоор сайн ажиглаж цагаан толбо, бактерийн халдвар байгаа эсэхийг нь хараарай.
Загаснуудын өнгө тод, бүх сэлүүрээ дэлгэсэн байх ёстой ба хэрэв тэднийг цочроох үед бүгд үргэж хариу үйлдэл үзүүлэх ёстой. Идэвхитэй сэлж, байрлалаа байнга сольж бас идэвхитэй хоол хайж байгаа нь тэдний идэвхийг илтгэдэг. Худалдагчаас тэднийг хооллохыг ч гуйж болно шүү дээ. Үүний дараа л хүссэн загасаа түүнд зааж болно.



16. Машинаар зөөх үедээ.
Загасаа зөөх үед тэднийг авч явах сав маш чухал. Худалдагчид нь хэр хол явах талаараа хэлж тэдэнд шаардлагатай хүчилтөрөгчийг хийлгэх хэрэгтэй магадгүй тэд полистер хайрцаг ч санал болгож магадгүй. Эдгээр полистер хайрцагуудыг өдөр шөнийн аль ч цагт дэлхий даяар загасыг аюулгүй, дулаахан зөөхөд ашигладаг. Эсвэл хоосон хайрцаганд загастай уутай нь хий. Үүний дараа уг хайрцагаа скочны тусламжтайгаар хөдөлгөөнгүй бэхэл мөн доторхи загастай уутаа ч гэсэн холбирохгүй болгож бэхлэх хэрэгтэй.
Хэрэв танд полистерн хайрцаг байхгүй тохиолдолд энгийн кардон хайрцагт ууттай загасаа хийж болно. Үүний тулд уутныхаа амыг хайрцагныхаа дээд хэсэгт нь бэхэл тэгээд гэрэл нэвтэрч халаахааргүйгээр халхлах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд хайрцаг олдохгүй үед ууттай загасны тулгууртай аюулгүй газар тавих хэрэгтэй. Жишээлбэл: арын зорчигчын суудлын шалан дээр тавиад түүнийг өнхрүүлэхгүйн тулд урт талын сандалтай цуг бэхлэнэ. Аялалын туршид загасыг түгшээж болохгүй ба тэднийг ууттай нь харанхуй, харагдахааргүй газарт байлгах хэрэгтэй.
Хэрэв та загасаа даарч магадгүй гэж санаа зовж байвал үлээгчээ хамгийн бага дээр нь тавихад л хангалттай. Харин шууд үлээгчийн өмнө ууттай загасаа тавьж болохгүй учир нь усны температур огцом нэмэгдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орох болно. Мөн ууттай загасыг арын тээшний саванд хийж болохгүй учир нь замд тохиолдож болох донсолгоо болон доргилтоос загас үхэж болзошгүй.


17. Шууд гэртээ харь.
Энэ та бүхэнд ойлгомжтой байх гэвч дийлэнх хүмүүс одоо болтол загас зөөж явахдаа өөр зүйлсийг хийдэг. Полиэстир уутан дахь загасанд хүчилтөрөгчийн хэмжээ хязгаарлагдмал байхаас гадна эдгээр уутанд загасыг хийхээс мөчөөс эхлээд усыг бохирдуулж эхэлдэг.
Хэрэв та өөр төлөвлөгөөтэй бол загас авахаа хамгийн сүүлд нь хий эсвэл худалдагчид илүү том уутанд их агаартай хийхийг сануулах хэрэгтэй.



18. Дасга.
Нэгэнт та загасаа аваад гэртээ ирсэн бол түүнийг тайвширтал түр хүлээ. Гэрэл үзүүлэхгүйгээр зөөвөрлөж ирсэн бол түүнийг эхлээд гэрэлгүй нөхцөлөөс нь аажим гаргах хэрэгтэй эс тэгвэл аквариумын болон өрөөний гэрэлд тэр сохорч болзошгүй.
Гэрлээ унтраагаад уутаа онгойлголгүй аквариумын усанд хөвүүл. Хэрэв олон уут байгаа бол аквариумынхаа усыг гадагш асгарахаас сэргийлж усны түвшинг багасах хэрэгтэй. Ингэж уутыг хөвүүлэх явцад уутан дахь усны дулаан аквариумынхтай ижил болох бөгөөд үүнд ойролцоогоор 20 минут нь зарцуулдаг.
Уутыг онгойлгосны дараа аквариумын уснаас бага багаар хийж хэдэн минут хүлээх хэрэгтэй. Энэ нь усны найрлаганд загасыг аажмаар дасгах үйлдэл юм. Үүний дараа тороор загасыг авч аквариумд хий, ууттай нь тэр чигт нь хийвэл уутны ёроол дахь хог аквариумд орох болно.
Нэгэнт аквариумд загасыг хийсэн бол тэднийг сайн ажиглах хэрэгтэй. Гэрлээ асаахаас өмнө хагас цагийн турш тэднийг аквариумын бусад загас шоглох эсэхийг харах хэрэгтэй. Богино хугацаанд дагах бол хэвийн зүйл, харин хазах, дайрах зэрэг үйлдэл гарвал дайрч байгаа эсвэл шинээр авчирсан загасаа аквариумаас гаргах эсвэл тусгаарлагчаар салгах хэрэгтэй.
Шинээр авчирсан загасаа аквариумд хийгээд бага зэрэг хооллох нь тэдний түгшүүрийг багасгаж тайвшруулдаг. Бүх загасыг ч шинээр авчирсан байхад ингэх нь тэднийг тайвшруулж ижил түвшинд аваачиж нэг нэгнээ шоглохгүй болгож авкариумд дасгадаг. Заримдаа аквариумд байгаа чимэглэлийг өөрчлөх бол бүх загасыг шинэ ирсэн загастай адил шинэ орчинд дасгах шаардлагатай болгодог ингэснээр хуучин загаснууд шоглох нь бага байна гэсэн үг юм. Энэ нь эзэмшил бүстэй загаснуудад илүү үр дүнтэй. Жишээ нь: Малави циклид.
Тусгаарлах аквариумаас гаргаж ирсэн ч гэсэн дээрхи дарааллын дагуу хийх хэрэгтэй байдаг.



Тоног төхөөрөмжийн талаар өгөх 9 зөвлөмж.


19. Зөв зөвлөгөөгөө ав.
Хэрэв та энэ хоббиг эхлэх гэж байгаа бол анхнаас нь зөв зөвлөгөө авах хэрэгтэй.
Дахин сануулахад сайн загасны дэлгүүр олж бусад загас сонирхогчтой нөхөрсөг, хэрэгтэй зөвлөмжийг авч байх нь таны амжилтын түлхүүр байх болно. Энэ блогоор дамжуулж загас тэжээхэд шаардлагатай зөвлөмжийг хүргэж байх болно.


20. Чанартай хэрэгсэл авч бай.
Загас тэжээх нь урт хугацааны зүйл, иймд тоног төхөөрөмж, хэрэгсэлээ сайн чанартай фильтер, халаагуурыг сонгож авах хэрэгтэй. Хямдхан зүйлс нь богино хугацаанд эвдэрч болзошгүй харин энэ нь бүх зүйлсийг дуусгаж болзошгүйг санах хэрэгтэй. 


21. Үнийг нь судалж авч бай.
Дэлгүүрүүдийг сайн судалж, үнийг нь харьцуулж байх хэрэгтэй. Ингэснээр та хамгийн сайн худалдан авалтаа хийх болно. Зарим дэлгүүрүүд онлайн болон бусад хэлбэрээр үнээ санал болгож магадгүй юм гэхдээ үзүүлэнгийн аквариумаас сонгож аваагүй гэж гонсойх хэрэггүй тэдэнтэй ярилц зөвлөгөөг нь ав үүний дараа шийдвэрээ гаргаарай.

22. Жижгээс эхэл.
Энэ ихэвчилэн халаагуур хамаатай хэрэв та том, хүчтэй халаагууртай бол асаалттай үедээ гацах юм бол бүх загасыг чинь чаначихаж магадгүй. Тэгэхээр 2 жижиг халаагуур авч бай хэрэв нэг нь эвдрэх юм бол болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой гэсэн үг юм. 
Үүнээс гадна урсгалыг тохируулах хэрэгтэй хэт хүчтэй урсгалд ихэнх загаснууд дасаагүй байдаг мөн тэрнээс гадна энэ нь зарим загасыг стрессд оруулж улмаар үхэлд ч хүргэж болзошгүй. Иймд тэдний байгаль дээрх нөхцөлийг судалж түүнд нь тохируулах хэрэгтэй. Мөн ихэнх лабринт загас петушок (betta), гурами зэрэг нь зөөлөн урсгалтай усанд амьдардаг ба загасны жарамгай ч мөн агаарын урсгалаар ажилладаг фильтертэй зөөлөн урсгалд байх тохиромжтой байдаг.




23. Томыг ав.
Энэ нь ихэнхдээ филтерд хамаатай байдаг. Аквариумын хэрэгсэл тус бүр нь түүнийг цэвэрлэх чухал үүрэгтэй байх ёстой. Филтерээ сонгохдоо аквариумын хэмжээнээс нэг дахин илүүг сонгож байх хэрэгтэй.
Заримдаа Циклид, эсвэл хэт их загастай аквариум эсвэл алтан загасанд ч гэсэн энэ хэмжээнээс илүү фильтер шаардлагатай болдог. Иймд хэрэв танд илүү нэг фильтер байгаад тэрнийгээ ашиглахыг хүсвэл тэднийг өөд өөдөөс нь харуулж байрлуулах хэрэгтэй.


24. Цахилгааны хэрэглээгээ шалгаж бай.
Фильтерийн насосныхаа хүчин чадлыг тооцож боломжийн бага цахилгаан зарцуулалттайг авах хэрэгтэй. Мөн энэ халаагуурт ч бас хамаатай байдаг.


25. Хэрэгсэлийнхээ үйлчилгээг тогтмол хийж бай.
Фильтерийнхээ хоолой, сэнс, шүүгчийг тогтмол цэвэрлэж байхгүй бол аквариум амархан замагтдаг. Мөн фильтерийнхээ шүүр пролоныг байнга угаах юм бол анх байсан хэлбэрээ амархан алдаж улмаар урагдаж хэрэгцээгүй болох болно.
Мөн гэрлийн хаалтыг ч гэсэн тогтмол сайн цэвэрлэснээр гэрэл илүү сайн нэвтэрч аквариум илүү гэрэлтэй тод харагдах болно.


26. Хэт ярвигтай болгох хэрэггүй.
Та маш олон тоног төхөөрөмж чимэглэлтэй байж болох юм. Гэхдээ? Энэ бүхэн бүгд шаардлагатай гэж үү? Мэдээж фильтер, замаг арилгагч, тор гэх зэрэг нь чухал шаардлагатай ч бусад баттерейгаар ажилдаг агааржуулагч, нитрат цэвэршүүлэгч гээд өөр бусад хэрэгсэл яг үнэндээ шаардлагатай юу? Аль болох энгийн ашиглахуйц хэрэгсэлээр сольчихсон нь дээр биш үү?




27. Гэрэлтүүлэгийн цагийг тогтмолжуул
Энгийн хэрэгсэл загас сонирхогч бүрт хэрэгтэй. Гэрлийн байнгын тусгал нь бүх төрлийн замгийг хурдан ургуулах бөгөөд хэрэв таны гэрэл автомат асаагчтай байвал санаа зөвөх хэрэггүй зүгээр март.
Амьд ургамал нь тогвортой өдөр болон шөнийн гэрэлд зохицсон байдаг, иймд гэрэлтүүлэгийг хэмнэлийг тааруулах хэрэгтэй.
Гэрлийн хэмнэл нь өглөөний, үд дундын, үдшийн болон шөнийн гэсэн хэмнэлтэй байдаг учраас хөх гэрлийг үндсэн гэрлийн өмнө болон дараа нь асаах шаардлагатай.
Харин сүүлийн үед автомат тохируулагатай олон янзын гэрэл бий болсон.


Загасны эрүүл мэндийн талаар өгөх 6 зөвлөмж.


28. Усыг шалга.


Ихэнх өвчин усны чанартай холбоотой байдаг. Хэрэв өвчилсөн гэж бодож байвал юуны түрүүнд усыг шалгах хэрэгтэй. Огт нитрат болон аммиакгүй эсвэл бага зэргийн түвшинд байсан ч гэсэн загасанд стресс болон бусад хэлбэрийн өвчинг үүсгэж болзошгүй.
Усны хүчиллэг, хатууллагын түвшинг хэвийн хэмжээнд байгаа эсэхийг шалга. Усны хатуулгын өндөр түвшин нь аммиактай усыг илүү хортой болгодог, харин бага хэмжээний хатуулаг нь усыг илүү хүчиллэг болгодог.  Хэрэв эмчилгээний бэлдмэл хэрэглэсэн ч гэсэн загасны байдал дээрдэхгүй бол усны хатуулаг болон нитратын түвшинг хэвийн хэмжээнд оруулах шаардлагатай.



29. Тусгаарла.
Нийтийн аквариумд эмчилгээг хийх нь тохиромжтой газар биш юм. Ихэнх тохиолдолд та аквариумын бүх загасыг эмчилж халдвар тархахаас сэргийлэх хүсэлтэй байх гэвч ингэж болохгүй хэд хэдэн шалтгаан байдаг.
Нэгдүгээрт. Ургамал эсвэл чимэглэлийн мод нь эмийн бэлдмэлийг өөртөө шингээж эмчилгээний тун хэмжээг багасгадаг. Тэр ч бүүхэл аквариумын гэрэл хүртэл эмийн бэлдмэлийг задлах үйлчилгээтэй байдаг. Иймд загасаа тусгаарлах хэрэгтэй.
Тусгаарлах аквариум нь заавал том эсвэл гоёо байх албагүй. Тэр ердөө тогтвортой усны хатуулаг, хангалттай фильтертэй байхад л хангалттай. Янз бүрийн химийн бэлдмэл ашиглах хэрэггүй, хангалттай цэвэр байлгахын тулд агааржуулагч, эсвэл түүгээр ажилладаг фильтер байхад болно.
Нэмэлт агааржуулалт эмчилгээ хийж усны хүчилтөрөгчийн түвшинг нэмэх нь чухал мөн энгийн сав, хиймэл ургамалаар халхавч хийж болно. Тусгаарлах аквариум нь зайлшгүй тагтай байх ёстой эс тэгвэл эмийн үйлчлэлийн үед паразитаас үүдэн загас цочирч улмаар үсэрч болзошгүй.


30. Мэргэжлийн хүнээс зөвлөмж ав.
Хэрэв та тавьсан оношинд итгэлгүй байгаа бол мэргэжлийн хүнээс нэн даруй тусламж авах хэрэгтэй эс тэгвэл хэтэрхий оройтох болно.
Өвчилсөн загасныхаа зургыг авч худалдагчид үзүүлэх хэрэгтэй, эсвэл өвчилсөн загаснуудаас нэгийг авч очоод оношлуулах хэрэгтэй. Ингэснээр зөв эмийн бэлдмэлийг авч хэрэглэх боломжтой юм.



31. Эрүүл мэндийн талаарх ном унш.
Аквариумын загасанд олон төрлийн өвчин байдаг иймд зөв онош тавих нь чухал. Бактерийн халдвар нь паразитын эмчилгээгээр эмчлэгдэхгүй байж ч болно эсвэл эсрэгээрээ ч байж болно, иймд зураг, зөвлөмж бүхий сайн ном маш чухал байдаг.


32. Эмчилгээний бэлдмэлийг болгоомжтой хэрэглэ.
Эмийн бэлдмэлийг зүгээр нэг амархан аваад хэрэглэчихээр зүйлээр хийгээгүй. Тэдгээрийн ихэнх нь аюултай үү үүсгэдэг химийн бодисоор хийгдсэн байдаг иймд хэрэглэх үедээ латекс бээлий хэрэглэж арьсаа хамгаалах хэрэгтэй. Хэрэв та формальдегид эсвэл ногоолин (C23H25ClN2) ашиглаж байгаа бол хамгаалагч шил, амны хаалт хоёрыг хэрэглэсэн нь зүйтэй.
Мөн эдгээр эмийн бэлдмэлийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах шаардлагатай. Мөн эмийг хослуулж хэрэглэж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Тун хэмжээг хэтрүүлэх юм бол хүндээр өвчилсөн загаснууд үхэж болзошгүй иймд эмийн бэлдмэл хэрэглэх усныхаа хэмжээг зөв тогтоох шаардлагатай. Ашиглах зааврыг анхааралтай уншиж үйлдвэрлэгчийн зөвлөсөний дагуу тун хэмжээг нь нэмж тааруулж хэрэглэх нь чухал.
Зэсийн нэгдэлтэй эмийн бэлдмэлийг загас эмчлэхэд ашиглах гэж байгаа бол болгоомжтой байх хэрэгтэй. Зарим нэг төрлийн соом (Elephantnose), хутган загас (Black ghost knifefish) болон зарим төрлийн мөгөөрст загас (stingrays) үүнд маш мэдрэг байдаг.


Мөн далайн зарим загас (mandarins, Harlequin tuskfish) болон сам хорхой, дун зэсийн бэлдмэлээс болж гэмтэх эсвэл бүр үхэж ч болох аюултай. Гэхдээ зарим тохиолдолд зэсийн нэгдэлтэй бэлдмэлийг паразитын эсрэг өргөн ашигладаг.


33. Өвчнөөс урьдчилан сэргийлж болно!
Хэрэв эвдрээгүй бол битгий засаж бай. Энэ хэлц үг амьдралийн ихэнх зүйлс дээр тохирох байх гэвч акваристын хувьд бол асуудал гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нь илүү тустай байх болно. Гуппи юм уу Толбот гурамийг жишээ болгож авъя. Тэд сульдаж доройтох үедээ өвчинд өртөмхий байдаг, иймд тэдгээрийг нийтийн аквариумд өөр зүйлийн загаснуудтай хольж хийвэл тэд зарим нэг зүйлсийг тодорхойлоход тус дөхөм болно. Тэгэхээр тэднийг нийтийн аквариумд хийхээс өмнө тусгаарлаж, эмчилж, ажигласнаар ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалах болно. Урьдчилан сэргийлэх зорилгоор байнга эмийн бэлдмэл хэрэглэхээс зайлсхий эс тэгвэл паразитууд нь илүү эмэнд тэсвэртэй болж дараагийн удаа эмийн бэлдмэл хэрэглэхэд үр дүн багатай болж болзошгүй.

34 comments:

  1. chanartai shan medeelel bna manaihand hereg bolnoo blogdoo negdeerei zaluusaa ....

    ReplyDelete
    Replies
    1. sainu .manai zagasnuud tsairaad bsan chin onoodor 2 n uhchihlee ene yunaas bolsiim bol yaj emchlehu heled ogooch ,

      Delete
  2. Goe medee bna bayarlalaa

    ReplyDelete
  3. haha, mongolchilj iruulsen genee
    yag uneniig ni helchihjee
    orchuulsan bish mongolchilson bn

    39 top tips for fishkeepers
    http://www.practicalfishkeeping.co.uk/content.php?sid=4753

    ReplyDelete
    Replies
    1. Enenees deer orchuulchaarai. Chaddiin bol.

      Delete
    2. tegey orchuulsniig mini niitlene gevel bolj bn

      Delete
  4. сайн байна уу

    ReplyDelete
  5. Сайн байна уу? Монголд хаанаас ямар хайрга чулуу авч ашиглавал сайн бэ? Бас аквариум хийх арга аргачлалын талаар тодорхой мэдээлэл тавиач тэхүү хэрэгтэй байна

    ReplyDelete
  6. aquarium hiih tuhai medeelel ene blogd baigaa hugshuun hairgaa horoololin delguuruu dees avbal arai deer baih bolvuu bi tendees avsan 1 bol uuruu tuusen ch bolon shuu deer uyd parkin gutalt muurni hajuugaar zunduu baidag baij bilee shuudai bariad yvdag bailaadaa

    ReplyDelete
  7. 1.5 metrtee 6 arovana zarna

    ReplyDelete
  8. надад 1т жижиг саарал 2т улбар шар 3т бие нь улбар шаргал олон салаа шав шар сэлүүр сүүлтэй урт нарийхан ийм 3 загас байна нэрнүүдийг нь мэддэггүй бас жижиг саарлууд нь амьдрах чадвар муу юумуу хааяа дээш доошоо хурдан сэлж бгаад үхчих юм 2дахь алтан загас нь 2 том 3 жижиг бгаа томыгоо жижиг нь байнга дагачих юм жирэмсэн үү үгүй юу яаж хэзээ жирэмслэхийн яаж төрдөг юм бүү мэд 3 дахь загас ганцаараа мөтлөө жижиг саарлуудыг байнга хөөж мөргөж бдаг ийм хэдэн загастай учраа мэдкү шинэ загасчин бна туслаарай

    ReplyDelete
  9. дээрх хүн байна энэ блогоос мэдэхгүй олон зүйлсээ мэдэж авсан гэвч өөрийнхөө загасны зургийг ч нэрийг ч олохгүй бн. бас төрц шахах энэ тэр гээл мэдээлэл бн гэхдээ ямар нь төрөх шахах болсон үгүй нь бхгүймаа. туршлагагүй болохоор анхан шатны жижиг зүйлсийг ч мэдэхгүйм та бүхэн харамгүй зөвлөөрэй.

    ReplyDelete
  10. hi aquariumchidaa bi umnugovi aimgiih zagas hugjuuleh sanaatai bn end nad shig 10 garan zagaschid bga bid hed hoorondoo zagas soliltsoj mun hotoos avchirch neg negendee zardag tanai facebook nadad ih taalagddag. bas ih hereg boldogn shuu ta nartaa bayrlalaa . aquariumchidaa oir oirhon oir oirhon orj medeelel soliltsoj bgarai

    ReplyDelete
  11. hi aquariumchidaa bi umnugovi aimgiih zagas hugjuuleh sanaatai bn end nad shig 10 garan zagaschid bga bid hed hoorondoo zagas soliltsoj mun hotoos avchirch neg negendee zardag tanai facebook nadad ih taalagddag. bas ih hereg boldogn shuu ta nartaa bayrlalaa . aquariumchidaa oir oirhon oir oirhon orj medeelel soliltsoj bgarai

    ReplyDelete
  12. hi my danio gedsen tomrood baih ym yasan ym boloo

    ReplyDelete
  13. To start with, in order to secure enough food to feed
    their sensor with and the Desire, it runs
    almost eerily smoothly -- and if you're not blessed with superhuman hearing. 12 scRnd 4: Sc in each sc across, ch 1, sexcam 2 dc in next dc.

    Also visit my webpage ... sex chat

    ReplyDelete
  14. I have been browsing online more than three hours today, yet I by no means
    found any interesting article like yours. It is pretty price sufficient for
    me. In my opinion, if all web owners and bloggers made good content material as you did, the net will be much more
    useful than ever before.

    Here is my site more tips here

    ReplyDelete
  15. Hi there, You have performed a great job. I'll definitely digg it and in my opinion suggest to my friends. I'm sure they'll be benefited from this website.

    Also visit my website ... download minecraft free

    ReplyDelete
  16. hey there and thank you for your information ?
    I've certainly picked up something new from right here. I did however expertise some technical issues using this web site, as I experienced to reload the website many times previous to I could get it to load properly. I had been wondering if your web host is OK? Not that I'm complaining, but sluggish loading instances times will often affect your placement in google and could damage your high
    quality score if advertising and marketing with Adwords. Well I am adding this RSS to my
    e-mail and could look out for a lot more of your respective
    intriguing content. Make sure you update this again soon.


    Feel free to surf to my homepage :: citation

    ReplyDelete
  17. This drug-free initiative fleshlight
    actively supports individuals to contribute to the condition.
    Stretch-marks tend to be some of the home.

    ReplyDelete
  18. 7 Ginko Biloba - Like magnesium and zinc supplements, but there are significant instructions for how you need to know.

    Resource planning software is a powerful natural herbal male enlargement formula that increases penis length
    and girth, fleshlight vid sexual desire, sexual health and helps to achieve stronger erections.

    ReplyDelete
  19. Aquarium zagasnuudiin hamt zarna
    Aquarium nii hemjee tom ni 120 litr, jijig ni 35 litr um bna. Jijig ni zavod
    Niit 120 d zagas baigaa, uunees 50-60 orchim ni tom buyu tologon zagas ( michnus, heenlii, kuba, moil), 60 orchim ni zulzaga michnusnii.
    Dagaldah heregsel ni : 2 shirheg halaaguur, 3 shirheg agaarjuulagch, 1 shirheg tom aquariumiin 3 saldag agaarjuulagch, 2 shirheg usnii dulaan hemjigch, us solidig shlank,shuultuur, uldegdel hoolnuud, urgamal, hysaa (thalandaas avchirsan), hairga zergiig hamtad ni zar ni. Niit une 220000T.
    Sonirohvol holbogdooroi
    Utas:99108853

    ReplyDelete
  20. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  21. hi bi zagas tejeej uzeegui. getel ajliin gazraas manai ajliin uruund zagas avch ugluu. songolt bhgui zagas tejeeh uuregtei bolloo. odoo 3n sain medeetei. 1-d zagas archlaad bsan chin suuldee durtai bolson. 2-d gertei zagas tejeeheer shiidsen 3-d bi sain sudalj bgaad aquariumaa uuruu hiisen. bi chadsan shuu.

    ReplyDelete
  22. Guppyg yaj tejeevel zvgeer ve helj ogch tuslaach

    ReplyDelete
  23. Tsagaan svvltee guppy avmaar bna baival ogooch

    ReplyDelete
  24. site-daa yum nemehgui yum uu.

    ReplyDelete
  25. sain baina uu ? manaih gertee 3 tom altan zagas ,10 garui jijig zagastai neriin mededgui shar l ongotei , tgd 1 som toi 67l iin aquariumd amidardag ...... aquariumni hemjee baga baina uu ? het tom jijig zagasnudig hamt bailgahn zob u ? bas zagasnuud suuldn semreed jijig zagasnuudiihn buur semred taln hugraad , haaya tomn jijgee hooj haragdah ym bas onoodor harsan chin neg tom altan zagasnii maani yg serbenudin ugaar shalbarsan met tsuud shuursen bn ? ene buhend yu hiibel zver boloo .. mnh 2 jiliin omno 20 gariu torol buriin zagas tegeejees hdn sariin daraa suulgui bolood uhzgesen ene yg yuun bolohgui baina helj tuslaach

    ReplyDelete
  26. Үнэхээр сайхан мэдээлэл байна. Маш их баярлалаа

    ReplyDelete
  27. сайн байна уу
    хэнли загасны төлүүд толгойгоо доош болгоод сэлэх, их хүчилж сэлэх, бас сүүл нь цайвар өнгөтэй болх зэрэг шинж тэмдэгүүд илэрээд байна 1-2 ш нь ийм бадалтай байж байгаад үхсэн
    энэ үед ямар арга хэмжээ авах вэ

    ReplyDelete

image description image description