Хайх

2012/09/02

Discus tejeehed anhaarah 10 durem



Өдөр ирэх тусам манай аквариумчид маань улам өнөр өтгөн олуулаа болж, бие биентэйгээ өрсөлдөж, туршлагаа хуваалцаж, өөрийн аквариумаа бусдад сонирхуулж, нэг нэгэндээ зөвлөгөө өгж, зөвлөлцөж байгаад би үнэхээр баяртай байна. Хүн болгон л өөрийн гэсэн тэжээдэг загасны төрөлтэй болж, тэрийгээ бусадтайгаа хуваалцаж байна. Хамгийн эрэлттэй байгаа аквариумны загасны нэг бол мэдээж дискус. Тэгэхээр энэ удаад дискус тэжээхэд баримтлах арван алтан дүрэм гэсэн гарчигтайгаар мэдээгээ эхлүүлье.


За дискус тэжээхэд хамгийн чухал зүйл бол - цэвэрхэн орчин юм. Дискус тэжээхэд үүсдэг бүх асуудлууд бохирдолоос үүсэлтэй байдаг. Байгаль дээрх зэрлэг дискусуудэд бол бохирдол гэх асуудал бараг байдаггүй, учир нь амьдарж буй орчин нь үргэлж намуухан урсгалтай байдаг. Харин аквариумын нөхцөлд та л цэвэрлэгээг хангаж өгөх ёстой. Харин цэвэрхэн устай байлгахын тулд та яах ёстой вэ?:

Дискус бол маш эмзэг загас. Ялангуя усан дах нитрит, аммони, нитратаас болж маш амархан өвчилдөг. Харин эдгээр зүйлүүд нь илүүдэл хоол, ялгадаснаас үүсдэг. Эдгээр асуудлыг үүсгэхгүйн тулд та аквариумдаа биофильтр суурьлуулах шаардлагатай. Биофильтр нь усан дах бохирдлыг хамгийн сайн цэвэрлэдэг ба байгаль дээрх биобактерүүдыг үүсгэдэг. Биофильтр-ийг гар аргаар, эсвэл бэлэн төхөөрөмж ашиглаж болно. Танд л гэж зөвлөхөд хэрвээ та анхлан загас тэжээгч бол бэлэн биофильтр канистр авсан нь дээр гэж зөвлөх байна. Биофильтр бүрэн ажилтлаа 2-3 сар болдог, яагаад гэвэл тэр хугацаанд аквариум дах бохирдлыг сорж био канистр дотроо бактери үүсгэхэд нилээд хугацаа шаардагддаг.
Бас цэвэрхэн байлгах өөр нэг арга бол аквариумдах усаа тогтмол сэлгэж байх.  2-3 хоногт аквариумны 10-20%ийг сэлгэж солиж байвал тун давгүй. Мэдээж усаа солихдоо, сэлгэх усаа ядаж 1 өдөр байлгаж байгаад солиоорой.
Дискус бол сүрэглэдэг загас учир 200литр-ээс доошгүй хэмжээтэй аквариумд 5-6 ширхэгээр тэжээнэ. Учир нь олуулаа байхдаа, хоол идэхдээ илүү идэвхтэй, өсөлтөнд нь илүү нөлөөлдөг, харин парласан загасыг тусад нь хийдэг. Анх дискус авж байгаа нөхдүүдэд зөвлөхөд хэт жижиг биетэй дискус авж байснаас 7-8см-ээс доошгүй хэмжээтэй дискус авбал тохиромжтой, яагаад гэвэл хэт жижиг байхад нь авбал тогтмол хоол өгөхгүй бол бие нь өсдөггүй, бөгөөд давжаа биетэй болох аюултай байдаг.

Дискусыг бусад өөр төрлийн загаснуудтай цуг тэжээж болно: апистограмма рамиреза (бабочка), улаан нёонуудтай, мөн мэдээж аквариум-цэвэрлэгч соомнуудтай тэжээж болно.
Дөнгөж анх тэжээж буй нөхдүүдэд хэлэхэд анх авсан дискусээ 33-34градуст (5-10хоног) байлгавал загасны стресс арилж, хоолонд зуршилтай болдог. Дөнгөж уутнаас гаргахдаа шууд усандаа хийж болохгүйг анхаарна уу. Аквариум доторх температур, зөөвөрлөсөн уут нь доторх температурын зөрүүнээс болж загас хямрах аюултай учраас загсаа ууттай нь аквариум дотроо хийж усны температурыг ижил болгох хэрэгтэй.
Дискус зөөвөрлөх явцад гол анхаарах зүйл бол усыг 28градусаас хөргөж дэмий байдаг. Та хэр нямбай зөөвөрлөнө төдий чинээ дараа нь асуудал гардаггүй.
Аквариумд дискусын агааржуулалт маш сайн байх ёстой. Гэхдээ хэт их *поржигнуулвал* загас амархан ядардаг.
Дискусыг нэг янзын хоолоор удаан хооллож болохгүй, байнга хоолыг нь солиж, ээлжлэж хооллох ёстой. Өсөж буй дискусыг өдөрт 4-5 удаа хооллох ёстой 4цагын зайтай. Би өөрийн хооллож байсан зарчимаа танилцуулья: Өглөөдөө бол хуурай хоол өгдөг: ТетраБитс. Харин 4 цагийн дараа лаазласан артем өгдөг. Тэрнээс дахиад 4цагын дараа үхрийн зүрх (тусгай жороор хийсэн), эсвэл хөлдөөсөн мотыль-оор тэжээж байсан. Ингэх үед аквариумны ус маш бохирддог ба зүрхээр хооллосны 1 цагийн дараа аквариумны усыг 20% солих хэрэгтэй. Ингэж хооллож арчилахад дискус дороо л томроод ирнэ. Харин нас биенд гүйцсэн дискусыг өдөрт 2 удаа л хооллоно. Дискусыг өвчлүүлэхгүй байлгая гэвэл усны температурыг огцом хэлбэлзүүлэхгүй, усны бохирдолгүй, хооллолт тогтмол байхад л хангалттай.

За тэгээд эцэст нь чухал 10 дүрэм нь:

1. 2-3 хоногт аквариумны 10-20% усыг сэлгэнэ.
2. Байнгын фильтрацитай байх хэрэгтэй.
3. Усны температур. 29-31градус байна. Аквариумд 2-3 цэгт агааржуулагч байрлуулна.
4. Өдөрт 2-3 удаа хооллоно. Хөлдөөсөн мотыль, үхрийн зүрх, артем заавал өгж байх шаардлагатай. Дан хуурай хоолоор хооллож болохгүй.
5. Нэг дискусэнд 30-50 литр эзлэхүүн байх хэрэгтэй. Аквариумд дор хаяж 5-аас доошгүй ижил хэмжээтэй дискус байх хэрэгтэй.
6. Дискус дискустэйгээ л байхдаа *жаргалтай*, өөр төрлийн загас хийх шаардлаггүй
7. Өвчилсөн загасыг нэн даруй аквариумнаас тусгаарлана.
8. Фильтрийг 7хоногт нэг удаа цэвэрлэх шаардлагтай.
9. Хайрга болон ургамал нь дискусыг өвтгөдөг нэг хүчин зүйл байдаг.
10. Заавал аквариум-цэвэрлэгч соом байх шаардлагтай (плеко, коридорас г.м)

Анх тэжээж буй хүмүүст энэ нилээд хүндхэн харагдах байх, гэхдээ энэ бүгдэд дасах хэрэгтэй. Нэгэнт л аквариумдаа энэ *сайхан амьтаныг* тэжээх гэж байгаа бол сайхан л тэжээх хэрэгтэй шүү дээ.

Танд амжилт, мөн тэвчээр хүсье :)

8 comments:

  1. saihan zovlomj bainaa odoo zugeer dagaad hiitsgeeh l uldleeshtee

    ReplyDelete
  2. zagas sonirhogchidoo michininos dagnaj tejeedeg zardag hunii utas bna uu . meddeg bol bichij tuslaach heden dajgui michinos avch tejeeh gesen yum aa.

    ReplyDelete
  3. sain uu admin andaa ter biofilter gej yuu baidag yum bee daraa enuunii tuhai medeelel oruulj uguuch

    ReplyDelete
  4. Bio filteriig haanaas avah ym be

    ReplyDelete
  5. pleco hezee ch discustei tohirdoggvi yah gej iim sonin teneg yum bichej bdiin chi shal hudlaa yum bichsen bn!!!

    ReplyDelete
  6. bi 50 garui discustei bugd chamaas esreg bn canister filter hereggvi
    !!!! usiig 3 honogt 1 selgeh shaardlagagvi 7 honogt 1 selgene expertuud ch ingedeg chi 3 honogt selgeed uzeerei teneg al mine discusnuud chine shuud l uheh bolno uhriin hataasan boov mine
    \

    ReplyDelete

image description image description