Хайх

Showing posts with label Зөвлөмж. Show all posts
Showing posts with label Зөвлөмж. Show all posts

2012/09/03

DIY Frozen Fish Food | загасны хоол хийх

13 comments:


Hi guys? Zagas tejeegchdees maani holduu zurheer zagasnii hool hiih talaar asuultuud irsen uchir ene huu niitleliig oruulj bna

2012/03/31

Ухаалаг шийдэлтэй аквариум

20 comments:

Дизайнер Craig & David нар NoClean Aquariums™ нэртэй аквариумтай танилцацгаая. 

Энэ аквариумыг нарутал орчинг хүсэгчдэд зориулж бүтээсэн ба гэрт оффист хаа ч тавих боломтойгоор шийджээ. Дээр нь угааж заваарахгүй цаг хугацаа хэмнэхийн дээр ус сэлгэхэд асуудалгүй болгож өгсөн байна.

2012/02/01

Шар дун ба түүний ач холбогдол

1 comment:
Замаг ургамлын ялзарсан хэсэг, загасны хоолны идээгүй үлдсэн үлдэгдэл, загасны ялгадас зэрэг ус бохирдуулж болох зүйлээр хооллодог учраас аквариумын ариун цэвэрт чухал ач холбогдолтой. Мөн усны гадаргууд үүсдэг бактерийн өрөмтсөн хальсыг идэж цэвэрлэдэг. Аквариумд зарим төрлийн дун хэт ихэдвэл ургамалд сөрөг нөлөөтэй.


2012/01/25

Хуурай хоолны хэрэглээ, зөвлөмж

15 comments:
Бид бүхний сайн мэддэг хэрнээ мэддэггүй зүйлийн нэг болох хуурай хоолны агууламж болон үр ашигтай амин витамины талаар ниитлэе гэж бодлоо. 

2012/01/18

Загасны нэршил - 3

7 comments:

ХОЁР ӨНГӨТ ЛАБЕО - RAINBOW SHARK - LABEO BICLOR

2012/01/11

Angelfish үржүүлэх тухай

88 comments:
Энэ загасыг манайд төдийгүй дэлхийд хамгийн ихээр сонирхож, үржүүлдэг загасны нэг билээ. Энжелүүдийн 99 % нь аквариумд үржүүлж гаргаж авсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.

2012/01/08

Загасны нэршил - 2

30 comments:


Зиа энэ удаад та бүхэндээ аквариумны загасны монгол, орос, латин нэршилийг нь зурагтай нь хамт оруулан нийтлэхээр шийдлээ. Латин буюу олон улсын нэршилээр нь та бүхэн зургыг нь Google-с хайн аан бас видео бичлэгийг нь Youtube-с хайн үзэх боломжтой болж байна.

2011/07/14

Aquarama 2011 | Singapore

15 comments:

        Саяхан болж өнгөрсөн Aquarama 2011 үзэсгэлэнгийн шинэхэн мэдээллүүдийг сонирхоцгооё. Сингафур улс нь дэлхийн загасны экспортын 20.71% ыг эзэлдэг ба энэ арга хэмжээгээр 319 тэрбум доллар ашиг олсон байна. Энэ жил 112 үзэсгэлэн нээгдсэний дотор  Dennerle, Eheim, Elos, Hikari, Seachem гэх мэт томоохон брендүүд оржээ. Энд бүхий л акватик шалгаруулалт явагдаж шинэ бараа бүтээгдэхүүний нээлттэй худалдаа өрнөдөг. Эдүгээ акватик хоббитой хүн бүрийн хувьд чухал ач холбогдолтой үзэсгэлэн болжээ.

2011/05/30

Фенг шүй ба Аквариум

5 comments:
        Ус бол Фенг шүйгийн үндсэн элемент юм. Хятадаар "юу" гэсэн үг нь загас мөн түүнчлэн амжилт гэсэн утгыг агуулж байдаг. Ус болон загас нь фенг шүйг улам амжилттай болгодог. Аквариуманд загас байлгаснаар ус хөдөлгөөнд орж улмаар "чи" буюу инергийг гэрт идэвхижүүлдэг сайн талтай. Аквариумыг Фенг шүйгийн ёсоор төвхнүүлсэн бол гэрт эд баялаг азыг дууддаг. Загас нь Фенг шүйгийн зөв инергийг авчирч сөрөг муу инергийг гэрээс зайлуулж байдаг гэнэ. Загасны дүрслэл урлагийн бүтээлүүд азид эрт үеэс дэлгэрэн ирсэн. Хятадууд гэхэд загасандаа "nien nien yew yu" гэж шивнэдэг ба энэ нь эв нэгдэл хөгжил цэцэглэлтийг жил бүр авчирдаг гэдэгт итгэдэг. Алтан загас нь фенг шүйгийн сонгодог жишээ болдог. Энэ загасыг луугийн зулзага, аз авчирагч гэх ба ямар нэгэн бизнес эхэлж байгаа бол амжилтын жолоог атгуулдаг гэнэ.

2011/05/22

Загасны таарамжын хүснэгт

20 comments:
         Загас тэжээхэд анхаарах гол зүйл бол мэдээж загаснуудаа таарж тохирох байдлыг мэдэж байх билээ. Давстай усны загас цэнгэг усны загастай таардаггүй шиг цэвэр усны загаснууд мөн адил өөр хоорондоо таарахгүй тохиолдол байдаг. Хөдөлгөөнтэй, амьдралын эрчим ихтэй загаснууд тайван дөлгөөн загастай тэжээвэл хоорондоо зохицохгүй талтай. Учир нь хөдөлгөөнтэй загас хөдөлгөөнгүй загасныхаа орчиныг булааж стрессүүлж байдаг.

2011/04/23

Aquascaping

10 comments:
Aquascaping нь усанд амьд ургамалыг байрлуулах, мөн түүнчлэн хад, чулуу, усны үндэс зэргийг ашиглан аквариумыг үзэмж төгс болгон урлах явдал юм. Aquascape дизайнд Герман болон Японы байгалийг санагдуулам гэсэн ялгаатай хэв маягууд хүчтэй зонхилж байдаг.

2011/01/16

Минор

1 comment:
Минор - Hyphessobrycon callistus

Улаан амтай тетра ...

3 comments:
Тетра красноносая - Pepitella georgiae

2011/01/05

Ургамалаа яаж зөв ургуулах вэ ...

5 comments:
Аварга валлиснерия
Сайн хөрстэй аквариумд, 25-35 хэмийн дулаантай усанд ургуулж болно. Навч нь туузан хэлбэртэй, 130-180 мм урттай, 3 см өргөнтэй, зэрэгцсэн 7 судалтай, үзүүрээрээ өргөссөн.




Амозонка
Их гоё ургамал. Үндэснээсээ дээшээ 40 хүртэл цайвар ногоон өнгийн навч ургадаг. Навчны өргөн нь 5-6 см, өндөр нь 30-40 см. Энэ ургамалыг загас ихтэй аквариумд бүдүүн ширхэгтэй хайрганд суулгана. Ургах тохиромжтой хэм нь 20-25 С, гэрэлд дуртай. Дахин дахин авч суулгаад байвал муу ургана.

Криптокорина
10 гаруй төрөл байдаг. Навч томтой, гадна тал нь ногоон, дотор тал нь ягаавтар. 22-26 С усанд сайн ургадаг. Энэ ургамалд гэрэл чухал биш гэж ярьдаг нь криптокорина байгаль дээр модны шигүү мөчир доор сүүдэрлэг газарт ургадагтай холбоотой, гэвч дулаан орны сүүдэр дахь гэрэл бидний цонхоор тус буй гэрлээс хавьгүй их учираас Гриффитийн криптокоринаас бусад төрлүүд нь дулаан усны бусад ургамалтай адилаар гэрэл шаардана.

2011/01/02

Аквариумны гэрэл

6 comments:
Гэрэл нь загас, ургамалын амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх гол хүчин зүйл
болдог


Усны найрлага

No comments:
Аквариумны ус нь дулаан, хүйтэнээс гадна загас амьдарч үржихэд гол хүчин зүйлс болдог үзүүлэлт, шинж чанаруудтай байдаг.
pH - pondus Hydrogenii - "Устөрөгчийн жин" гэсэн утгатай товчилсон үг бөнөөд усны хамгийн чухал химийн шинж чанар болох хүчиллэгийг илэрхийлнэ. pH үзүүлэлтийг хэмжихэд зориулалтын тест ашиглана. Энэ нь 2 янз байх бөгөөд 1. өнгөө хувиргадаг шингэн тест 2. Электрон хэмжүүр
Аквариумны ус удах тусам түүний найрлага дахь органик бодисын хэмжээ ихэсч улмаар усны хүчиллэг багасдаг. pH нь 7-с бага бол ус хүчиллэг, pH нь 7-с их бол шүлтлэг шинж чанартай байна. Ихэнхи загас pH 6,5-8,0 усанд амьдардаг бөгөөд pH үзүүлэлт огцом өөрчлөгдвөл загас өвчилж үхэх аюултай. pH-ыг ихэсгэхийн тулд та бидний хэрэглэдэг хоолны давсыг багаар нэмж болох юм. Ер загасчиддаа хэлэхэд зөндөө удсан шар өнгөр суусан усанд загасаа байлгаад л байвал өвчин гарах магадлал хамгийн их байдгийг сануулах нь зав болов уу
Усны хатуулаг - Ус нь ерөнхий хатуулаг / GH - General Hardness / карбонат хатуулаг / KH - Carbonate Hardness / гэсэн 2 төрлийн хатуулагтай. Ерөнхий хатуулаг усан дахь Кальций, Магнийн найрлагаар тодорхойлогдох бөгөөд GH градусаар /dGH/ хэмжигдэнэ. Хатуулгийн 1 градус нь 1 литр усанд 17,8 мг кальцийн карбонат /CACO3/ агуулагдаж байгааг илэрхийлнэ. dGH үзүүлэлт тухайн ус, загас, ургамал, төрцний хөгжилд тохирох эсэхийг тодорхойлж, усны зөөлөн, эсвэл хатуулаг байгааг илтгэнэ.
0 - 4      dGH  Маш зөөлөн ус
4 - 8      dGH  Зөөлөн ус
8 - 12    dGH  Дундаж хатуулаг
12 - 18  dGH  Бага зэрэг хатуулаг ус
18 - 30  dGH Хатуулаг ус
Карбонат хатуулаг нь усан дахь карбонат /СО3/, бикарбонат /НСО3/-ын найрлагаар тодорхойлогдох бөгөөд рН үзүүлэлт буурахыг тухайн ус хэр зэрэг эсэргүүцэх чадвартайг харуулдаг. Усны хатуулгийг өөрчлөхийн тулд органик бодис агуулсан зориулалтын бэлдмэл ашиглахаас гадна доорх аргыг хэрэглэж болно.
Усны хатуулгийг ихэсгэхдээ:
- 50л усанд 1 цайны халбага хүнсний сода КН үзүүлэлтийг 4 градусаар нэмэгдүүлнэ
- 50 л усанд 2 цайны халбага кальцийн карбонат /СаСО3/ найруулсаар GH, KH үзүүлэлтийг 4 градусаар нэмэгдүүлнэ.
Усны хатуулгийг бууруулахдаа :
- Нэрмэл ус бага багаар хийнэ.
- Борооны ус хийнэ.
- Хүлэртэй фильтр хэрэглэнэ. Энэ арга маш хялбар боловч хүлэр усыг шаргал өнгөтэй болгодог. Үржихдээ маш зөөлөн ус шаарддаг загасны үржлийн аквариумыг бэлдэхдээ хүлэрийг хөрс болгон ашиглаж болно.

Аквариум ямар байх ёстой вэ

2 comments:
Анх загас тэжээж байгаа хүмүүс нь загас хэвийн амьдрахад хүчил төрөгч чухал гэдгийг мэдэх хэрэгтэй. Усанд хорт хий бага байх тусам хүчил төрөгч нь идэвхитэй зарцуулагдана. Жижиг аквариумд /10-15л/ загас тэжээх нь том аквариумд /80-100л/ тэжээснээс хэцүү. 10 л-ийн аквариумд 4-5 хос гуппи, хос петушок, макропод, лялиус эсвэл гураммыг байлгаж болно. Ер нь та тэжээх загасаа хоорондоо тохирдог тохирдоггүй ямар зантай эсэхийг худалдагчаас нь асуух нь зүйтэй. Барбус, скаляр, алтан загас зэрэг нь жижиг аквариумд муу өсдөг бөгөөд бараг үрждэггүй
Аквариумыг байрлуулах нь - Ихэнхи сонирхогчид аквариумаа өдөртөө 6-8 цаг нар тусдаг цонх буюу түүний дэргэд байрлуулдаг нь буруу юм. Нарны шууд туссан гэрэл усыг замагтуулдаг. Аквариум байрлуулах хамгийн тохиромжтой газар бол цонхны баруун эсвэл зүүн талын өрөөний булан юм. Ширээ шүүгээн дээр тавьхаас гадна тусгай  төмөр тавиур хийлгэж тавьбал их зохимжтой.
Аквариумыг чимэглэх нь - Аквариумны дотор талыг чимэглэх нь гадна талд нь анхаарал тавихаас илүү чухал юм. Аквариумд нь илүү дутуу зүйлгүй загас амьдрах нөхцөлийг бүрэн хангасан байхын зэрэгцээ сайхан харагдаж байх хэрэгтэй. Аквариумд угаасан элс, ургамал, хайрга байна. Элс нь хэтэрхий жижиг ширхэгтэй байх тул барилгын болон голын хайрга элс хамгийн зохимжтой. Улаан ба шар элс нь загас болоод ургамалд хортой төмрийн хүчил агуулдаг учир тохиромжгүй юм. Хайргаа байрлуулсаны дараа байгалийн янз бүрийн гоёмсог чулуугаар чимж өгвөл зүгээр. Ер нь хайргаа 4-6 см байрлулах нь ургамал суулгахад болон аквариумыг цэвэр байгалиар нь харагдуулж өгдөг. Сүүлийн үед юм хөгжихийн зэрэгцээ гар аргаар үйлдвэрлэглсэн олон янзын сувенерууд олон байдаг болсон тул та аль болох өнгөгүй аквариумд
тавихад үзэмж нэмэх зүйлсийг сонгон авч тавих боломжтой болжээ.

Нийт Аквариумны загас сонирхогчиддоо хандаж ...

1 comment:
Аквариум нь эрт дээр үеэс Хятад, Энэтхэгч дэлгэрсэн байна. Эдгээр улсуудад аквариумны тусгай загасны төрлийг гаргаж авчээ. Хятад, Японы сонирхогчид удаан хугацаанд дасгаж үржүүлсний үр дүнд гоёмсог, тод өнгөтэй алтан загас , телескоп, пэвүүр сүүлт гэх мэт загаснууд гарган авчээ.
Аквариум нь олон төрлийн загас, нүд булаасан ургамал, сонирхолтой дун бүхий өрөөний бичил нуур юм. Загас хэрхэн амьдарч байна, тэдэнд ямар хоол хэрэгтэй, ямар ургамал сонгох вэ ...Эдгээр болон бусад олон асуултуудын хариуг та энэхүү блог-оос олох болно. Мөн аквариумыг хэрхэн зөв чимэглэх, аквариумны усны химийн найрлага, загасны үржил, өвчин болоод эмчлэх аргуудын тухай бичих болноо. Загас сонирхогчид та бүхэнд нэмэлт мэдээлэлийг гадаадын зарим нэгэн веб сайт интернэтээс олж авахад дөхөм болгох зорилгоор загасны нэрүүдийг орос, англи, латинаар бичиж оруулах болноо ...За ингээд амжилт залуусаа ...
image description image description