Хайх

Showing posts with label Бетта. Show all posts
Showing posts with label Бетта. Show all posts

2012/03/31

Ухаалаг шийдэлтэй аквариум

20 comments:

Дизайнер Craig & David нар NoClean Aquariums™ нэртэй аквариумтай танилцацгаая. 

Энэ аквариумыг нарутал орчинг хүсэгчдэд зориулж бүтээсэн ба гэрт оффист хаа ч тавих боломтойгоор шийджээ. Дээр нь угааж заваарахгүй цаг хугацаа хэмнэхийн дээр ус сэлгэхэд асуудалгүй болгож өгсөн байна.

2012/02/09

Бетта үржүүлж өсгөх

13 comments:
Сайн байцгаана уу ? Эрхэм хоббитнуудаа.

Энэ загасыг манайхан их тэжээдэг болжээ. Үржүүлэх тал дээр туршлагагуйтаж хайран загаснуудаа унагах тохиолдол олон гарах болжээ. Үржүүлэхэд амаргүй жоохон ажиллагаа шаарддаг. Амжилттай үржүүлж өсгөх аргуудыг танилцуулая.

2011/06/01

Дайчдын хуаран

4 comments:
        Бетта олноор нь тэжээхэд тусгаарлаж, усыг нь ойр ойрхон солих хэрэг гардаг. Ус цэвэршүүлэх тасалгаатай тасалгаагүй олон шийдлүүдийг үзлээ. Хэрвээ хэт олон бетта байхаар бол тусдаа савнуудад гуурс дамжуулан канистер филтерээрээр цэвэршүүлвэл үр дүнтэй юм байна. Цөөн тооны беттанд тасалгаатай нь зүгээр байх. Дээр нь агааржуулагчаар цэвэршүүлэх шийдэл нь арай энгийн санагдлаа.

2011/01/16

Breedings of bettas

8 comments:
1т танд энэ загасыг үржүүлэх эсэхээ сайн бодох хэрэгтэй, мөн та 50-400 үр зулзагыг гар дээрэ авах хүнд ажилтай болно.
2т Өдөр болгон арчиллаж хооллоно (усыг нь солино, заваарсан үлдэгдэл хоол соруулна, усны температур байнга шалгана, загасны төлөө байнга арчиллана)
Хэрвээ та энэ бүхэнд бэлэн бол, дараагийн ажилдаа орьё

Aquarium For Betta

3 comments:


Саяхан би хорооллын дэлгүүрээс 1 эр петушок аваад, хорооллын эцэст байдаг газраас нэг охин авлаа.. Үржүүлэх санаатай :) Тэгээд өмнө нь би та нарт петушокны талаар бичнэ гэж байсан ийнхүү мэдээгэ нийтлэж байна. Энэ удаа петушок-нд аквариум сонгох цаг ирлээ.

2011/01/14

Betta

12 comments:

Greetings everyone, хүмүүсийн хүсэлтээр бэтта-гийн талаар оруулж өгөөчээ гэсэн хүсэлтийг нь биелүүллээ орж үзээрэй залууса..!!!
 Ер нь петушокний талаар тодорхой бичих маш хэцүү юм байна.. Betta-гийн бүх төрлийг петушок гэж дуудах нь буруу юм учир нь betta дотор олон янз байдаг.. Зодооны, сүүл нь урт ургадаггүй гэх мэт.. Петушок гэдэг нэр нь зөвхөн зодооны төрлийн betta-гийн нэр нь юм.. За тэгээд би Betta-гийн сүүлний хэлбэр галбирийнталаар орууллаа дараагийн удаа Бэтта-г ямар аквариумд байлгах вэ гэсэн нийтлэл оруулах болно..
Доор байга бэтта-нууд яг аль төрөлд ордогийг нь мэдэхгүй учир бүгдийг нь зүгээр биччихлээ шүү..

2011/01/07

Бетта Спленденс (NEW)

3 comments:
     Бетта нь зүүн өмнөд азийн шалбаагархуу усанд амьдардаг загас юм. Хатуу ширүүн орчин нөхцөлд дасан зохицож үлдсэн ба догшин ууртай, хэрцгий зан авиртай болсон байдаг. Шалтгаан нь хүчтэй нь хүчгүйгээ устгаж байгалийн шалгаралд тэнцэж үлдэх болсонтой холбоотой. Жирийн үедээ ямарч загаснаас илүү тайван дөлгөөн боловч бусад беттануудтайгаа ширүүн тулалддаг. Бетта эр ч бай эм ч бай бетта бүрийг тусд нь байлгах хэрэгтэй. Үржүүлэх нөхцөлд л эр эм загасыг төрц шахаж дуустал нь цуг байлгана. Үржүүлэхэд эхлээд эр бетта хөөсөөр үүр зассан байх хэрэгтэй. усны хэм хамаагүй тасалгааны температурт ч шахна. Гэхдээ 29-30С дулаан усанд байвал арай түргэн хөдлөх нь тодорхой. Эр беттанд харагдахуйц газар эм беттаг шилэнд хийж тавьбал эр нь аквариумандаа уйгагүй үүрээ засч эхлэх болно. Хангалттай бат бөх үүр зассаны дараа эм загасыг савнаас нь гаргаж эртэй нь нийлүүлэх хэрэгтэй. Энэ үед эр нь эмийгээ түрсээ шахахыг хатуухан сануулж үхтэл нь зодно. Эм загас үхтлээ зодуулж байгаад үүрийг нь боломжын гэж үзсэн тохиолдолд эртэйгээ орооцолдоно. Орооцолдож түрсээ шахаж дуусангуут эр нь эмийгээ халгаахгүй. Энэ үед эр нь түрсээ арчилдаг тул эмийг нь салган тусгаарлах хэрэгтэй. Нэг хоноод түрс амилж чөлөөтэй сэлж эхлэнгүүт нь эрийг нь авна. Зулзаганы эр эм нь танигдаад хоорондоо зодолдоод ирэнгүүт нь бүгдийг нь тусгаарлах хэрэгтэй. Зулзаганууд нь 6 сарын дараа гэхэд бие гүйцсэн Бетта болно. Боломжтой бол аквариумд тусгаарлавал сайн. Гэхдээ тэр олон юманд тусд нь аквариум бэлдэнэ гэж юу байхав. Бетта бүрт тусад нь шилэн сав бэлдэх хэрэгтэй. Саванд байлгаж байгаа нөхцөлд Беттаны хөдөлгөөн багасдаг учир өдөрт 2 цаг толь тавьж хөдөлгөөнд оруулж байх хэрэгтэй.

2010/09/21

Хос Бетта Титэм сүүлт Crowntail

12 comments:

Урт сүүлт (VT) эр Беттагаа цааш нь харуулаад өөр нэг титэм сүүлт (CT) Беттатай боллоо. Өмнөх эрээ бодвол арай жижиг нас залуу цус шингэн дээр нь их хөдөлгөөнтэй юмаа. Миний (VT) буюу урт сүүлт охин беттатай адилхан тод цэнхэр өнгөтэй. Энэ удаад зургыг нь орууллаа, удахгүй үржүүлэх үедээ бичлэгийг авж оруулах болноо.  cgexperience Y! хаягаар өөрт байгаа зургаа бидэнд ирүүлээрэй

2010/09/05

Бетта үржүүлэх туршлага суусан минь.

6 comments:
Загас тэжээж эхлээд нэг сар болох гэж байгаа ба Бетта үржүүлэх тэжээж үзэх сонирхолдоо хөтлөгдөөд 1 эр бетта анх авсан. Дарааагаар нь Эм Бетта аваад эртэйгээ нийлүүлж хийснээс хойш 2 3 хоног эмийгээ зодож байснаа гэв гэнэт ухаан орж үүрээ засаж эхлэв. Үүрэнд нь зориулж хуванцар сав зүсэж байрлуулж өглөө. 1 хоног үүрээ засч засч аягатай кофег хутгацан юм шиг жоохон хөөс зассан болоод эмийгээ очиж өдөж янз бүр болж сүүл сэрвээгээрээ үүррүүгээ өнөөх ажлаа хийж эхлэхийг уриалан даллаж гарав. Эмийгээ үе үе ясанд нь тултал тоншиж үүргээ сайн гүйцэтгэхийг сануулж байв. Үүрээр өнөө 2 чинь учиргүй эвтэй болчихсон арга билгийн хоёр загас шиг бие биеийгээ ороогоод намилзаж гарлаа (Түрс шахаж байгаа нь тэр). Уйгагуй шахалцсаний дүнд эмийн сүвнээс цагаан өнгийн түрс олгойтож ирэв.

2010/08/27

Хос бетта үржлийн эхний өдөр

3 comments:
Сая нэг охин бетта авчирч өглөөний хөх луутайгаа цуг ус нэгтэглээ. Эрдээ дурлаад охин нь унаж тусж байна. Анх удаа үржүүлэх гэж байгаа ч хосууд ер нь хоорондоо болж бүтчих байх гэж найдаад байна. Удахгүй аквариумаараа дүүрэн беттатай өнөр бүл болох болвуудаа. Удахгүй дараагийн шатны үйл явцыг оруулах болно.
 

Таны аквариум №3 Өглөөний хөх луу

10 comments:

Таны аквариум буландаа өөрийн тэжээж байгаа беттаг орууллаа. Энэ беттаг Бат орших ахаас аваад удаагүй байгаа. Ер нь өнгө зүс сайтай надад лав гоё л санагдаад байгаан. Хүнээс ногоон охин бетта авж шахалцуулж өгөх санаатай. Яваандаа үзэсгэлэнтэй эр беттанууд цуглуулах сонирхолтой. Бөөрөнхий саванд хийгээд энэ тэнд өлгөөд тавьчихад орчиноо чимээд сайхан л харагдах юм. Ганц дайчин загас ганцаарддаггүй ч гэлээ байнга тэгж байлгавал беттаны амьдрах нөхцөл өсөлт хөгжилтөнд, өнгө зүсэнд нь сөрөг нөлөөтэй нь ойлгомжтой. Беттанд зориулсан хоол, сүүл задруулж урт болгодог нэмэлт бэлдмэл манайд одоохондоо орж ирээгүй бололтой байна лээ. Та өөрийн аквариумыг сонирхуулахыг cgexperience@yahoo.com хаягаар материалаа надруу илгээгээрэй.

2010/08/01

Беттаны 150+ гайхалтай зураг

1 comment:
Blue Betta by Scott Kinmartin.

Бетта

6 comments:
 

Энэ загас үнэхээр их тэсвэр тэвчээр сайтай ямарч зүйлд үл дийлдэх эрэлхэг дайчин зан чанартай аквариумын загас тэжээгчдын баяр баясгалан болсон үзэсгэлэнт сайхан загас билээ. Бетта нь зүүн өмнөд азийн цагаан будаа тарийлдаг намгархаг усанд амьдардаг. Тайван дөлгөөн Бетта Имбеллис болон догшин дайчин Бетта Сплендэнс гэх хоёр өөр зан чанартай Бетта байдаг. Энэ загасыг өөр бас Сиамын зодоонч загасч гэж нэрлэдэг. Ягаад гэвэл Бетта Сплендэнсийн атуух нь бусад атуухтайгаа таардаггүй учир догшин хэрцгийгээр тулалддаг. Харин Бетта Имбеллис эсрэгээ энх тайвныг эрхэмлэдэг дөлгөөн тайван зан чанартай. Атууны сэлүүр богино байдаг бол атуух нь өвөрмөц далбагар сэлүүрээрээрээ ялгаатай. Өөр атуухтайгаа таарвал догшин ширүүн төлөвтэй болж гоёмсог урт далбаа сэлүүрээ дэлгэж догшин ширүүн байдлаа илтгэдэг. Атуухуудийг тус тусд нь байлгахгүй бол аквариумыг цуст дайны талбар болгож мэднэ. Бетта нь тоолж баршгүй олон өнгийн гоёмсог үзэмжтэй ба жирийн үед удаан тайван сэлдэг. Тэд бусад Лабиринт овгийн загаснуудтай адил агаар амандаа хуримтлуулж удаан амьсгалж чаддаг. Дахин дахин усны мандалруу гарч амьсгаа авдаг. Тэднийг жижиг шилэн сав уутанд хийж худалддаг ба энэ нь тэдний бусад загас шиг хүчил төрөгч ихээр дутагддаггүйтай холбоотой. Тэднийг хатаасан ялтсан хоолоор тэжээхэд тохиромжтой. Тэднийг өрөөний температурт жижиг шилэн саванд байлгаж болно гэж буруу бодож болохгүй. Бусад загас шиг л дулаан таатай аквариумд тэжээх нь илүү тохиромжтой. Хэрвээ жижиг шилэн саванд түр байлгаж байгаа нөхцөл усыг нь үе үе сольж байх хэрэгтэй.

image description image description