Хайх

2011/01/16

Aquarium For Betta



Саяхан би хорооллын дэлгүүрээс 1 эр петушок аваад, хорооллын эцэст байдаг газраас нэг охин авлаа.. Үржүүлэх санаатай :) Тэгээд өмнө нь би та нарт петушокны талаар бичнэ гэж байсан ийнхүү мэдээгэ нийтлэж байна. Энэ удаа петушок-нд аквариум сонгох цаг ирлээ.


За акварианчидаас ямар загас хамгийн жижиг аквариумд байж чадах вэ гэвэл петушок гэцгээнэ байх. Тиймдэ, петушок жижигхээн уутанд хүртэл удаан амьдрах чадвартай, учир нь лабиринт эрхтэн нь бусад овог нэгтнүүдийгэ бодвол илүү сайн хөгжсөн байдаг.
Ер нь бол энэ загас багааса зодолдож эхлэдэг учраас бүгдийг нь тусгаарлаж (хэрэв олон петушок байвал бүгдийг нь тусад нь уутанд хийдэг) аквариумд хийдэг. Гэхдээ та загасаа литрийн ус төдий орох чинээ жижиг саванд хийх, өөрийгөө лифтэнд удаан байлгах энэ 2 адилхан сонсогдож байга биз дэ? Таны загас энэ бүхэнд нээг их тааламжтай хандахгүй л байх шүү. Тийм учраас энэ загасны амьдрах нөхцлийн талаар би бичиж сууна.
Та хэрвээ 1 петушок авах гэж байга бол 5-аас дээш литрийн аквариум хангалттай болно. Нэгэн сайхан өдөр таны Betta газар хатчихсан хэвтэж байхийг хархийг хармааргүй байвал аквариумдаа таг хийж усыг нь 7-10см түвшинд байлга. Хэрвээ та загсандаа илүү том аквариум авбал загас тань гомдохгүй шүү..! Том аквариумд олон загастай хийх гэж байга бол том махчин, барбус (ялангуяа Тигер Барбус буюу Суматр) нарыг битгий нэг аквариумд хийгээрэй.  Мөн та урт сүүлтэй алтан загас, эр гүппи, удаан хөдөлгөөнтэй загастай мөн зохицож чадахгүй шүү. Петушок-ийг неон, кардинал гэх мэт дундаж хөдөлгөөнтэй загастай хийвэл тун дажгүй. Түүнчлэн та аквариумдаа ганцхан эр байлгаарай. Хүмүүс ер нь аквариумдаа гоёл чимэглэлийн зүйлс хийх дуртай байдаг энэ зүйлс таны петушокний сүүлийг хэмхэлчихэж чадна.
Аа, нэмж хэлхэд аквариумаа өнглөг болгох гэж тод өнгтэй сувэнир, загас авбал таны гоёмсог  петушок ялгагдахгүй. За тэгээд эцэст нь сануулхад аквариумд хурц өнцөгтэй зүйлс бүү хийгээрэй. За таны загсанд болон өөрт тань эрүүл энхийг хүсэн ерөөе. :)







Дараагийн мэдээгээр Бэтта-гийн үржлийн тухай бичнээ.

3 comments:

  1. EM BETTA NAS ZALUUG 5000 SHUUD AWII 99689019

    ReplyDelete
  2. EM BETTA SHUUD 5000 MYANGAD AVII MASH YARALTAI HEREGTEI BN ALL MI ID :MANDUUSH.MANDUUSH@YAHOO.COM GAR UTAS 99590549

    ReplyDelete

image description image description