Хайх

2011/01/08

Орнатус ...

Орнатус обычный - Hyphessobrycon Ornatus
Биеийн урт 4 см орчим, ягаан туяатай улаавтар өнгөтэй, нуруу нь бараан улаан өнгөтэй. Атуух нь улаан судалтай, үзүүр дээрээ цагаан толботой хар өнгийн урт сэлүүртэй. Сүүлний сэлүүр нь улаан толботой шаргал. Атуу нь биеэр том, нурууны сэлүүр богинохон бөгөөд бөөрөнхий. Тэжээх нөхцөл минортой ер нь ижил. GH 15-аас ихгүй рН 6,5-7,0 т 23-26 С устай аквариумд тэжээвэл зүгээр. Хоол нээх их голоод байхгүй. Үржүүлэхдээ GH2-5 рН 6,2-6,8 т 26-28 С устай, 12-15 см түвшинтэй, 10-15 л аквариумд бөөгнөрсөн жижиг навчтай ургамал байрлуулаад хос загасаа хийнэ. Үүрээр загас ургамалын гүнд 300-400 төрц гаргана. Атуух бүр үржүүлэгт ороход тохиромжтой биш байдаг тул сонголтоо сайн хийх нь чухал. 5 дахь өдрөө жараахай гарч ирмэгц амьд хоолоор хооллоно.

2 comments:

  1. Saya enenees 10iig avlaa shd :D

    ReplyDelete
  2. minornoos yalgaa baigaam uu? bi ongo tolbonii yalgaa l olj harsanaas busdaar bol yag l ijilkhen zagasnuud yum bishuu. shar ulaan nogoo tsenkher ongo bdag yum bna lee yagaad minor, ortanus enter gej olon ner ogood bdaag n medmeer bna.

    ReplyDelete

image description image description