Хайх

2011/01/08

Хааны тетра

Королевская тетра - Еmperor Tetra - Nematobrycon Palmeri

Биеийн өнгөнд хүрэн, цэнхэр, ногоон, ягаан өнгүүд хосолно. Нүд нь цэнхэрээр гэрэлтэнэ. 6см урттай шар өнгөтэй, улаан хүрэн зураастай сүүлний сэлүүр нь титэмийг санагдуулана. Атуухны нурууны сэлүүр тунгалаг шар өнгөтэй. Загасны  гэдэс нь мөнгөлөг шаргал өнгөтэй, Өехийний сэлүүр хүрэн шар, цээж болон хажуугийн сэлүүрүүд цайвар шаргал. Сүүлний сэлүүрийн дээд доод салаа нь уртассан. Атуух нь атуунаасаа том. GH 15-аас ихгүй рН 6,5-7,0 т 21-24 С усанд сайн өснө. Үржүүлэх аквариум нь 10л 15-20 см түвшинтэй,  GH 5-аас ихгүй, рН 7,0 т 24-26 С устай байхад тохиромжтой. Ёроолд нь жижиг навчтай ургамал эсвэл 2мм нүхтэй тор тавьна. 2 атуу, 1 атуухыг үржигчээр сонгоно. Жараахай нь 5 дахь хоногтоо гарч ирнэ. Эхний үед тэднийг шаахайгаар хооллож, 10 хоногийн дараа том хоол өгнө. Өөр төрлийн загасгүй том аквариумд өсгөнө.

No comments:

Post a Comment

image description image description