Хайх

2011/01/08

Моенкуази

Бриллиант Тетра - Diamond Tetra - Moenkhausia pitteri
Биеийн урт 5 см. Өнгө нь шаргал, биеийн дагуу бүдэг цэнхэр судалтай. Нуруу бараан, гэдэс нь цагаан шаргал, сэлүүрүүд нь саарал эсвэл шаргал. Ойсон гэрэлд алмас эрдэнэ мэт харагддаг. Атуухны өехийний болон хажуугийн сэлүүр уртассан, нурууны сэлүүр том бөгөөд нугаларсан. Тэжээх аквариум нь 80-100 л, GH 15-аас ихгүй рН 6,6-7,0 т 22-24 С устай, ургамал шигүү суулгасан байна. Үржүүлэх аквариум нь 20-25л, 18 см түвшинтэй, зөөлөн /GH 5 хүртэл, рН 6,5/ 25-27 С устай байвал зүгээр. Үржигчээр 8-9 сартай хосыг сонгоно. Атуу нь 400 хүртэл төрц гаргадаг.Төрцөө гаргасны дараа хос загасыг өөр аквариумд шилжүүлнэ. Жараахай 5 дахь хоног дээрээ гарч ирдэг. Харилцан адилгүй өсдөг тул үе үе ялгах хэрэгтэй.

No comments:

Post a Comment

image description image description