Циклазома меека - Cichlasoma meeki
15 см хүртэл урт, цэнхэр саарал өнгийн биетэй. Гэдэс хавиараа ягаан туяатай алтлаг, цэнхэр өнгөтэй. Нуруу болон хажуугаараа бараан судалтай цайвар саарал өнгөтэй. Атуух нь атуунаасаа том биетэй. Нуруу болон өехийний сэлүүр нь урт бөгөөд хурц, үзүүр нь улаан хүрэн. Цээжний сэлүүр цэнхэр толботой, тунгалаг. Нурууны сэлүүр цэнхэр, сүүлнийх нь ягаан, өехийний сэлүүр нь хар эмжээртэй. Бүх биеийн дагуу хар судалуудтай. Эдгээр загаснуудыг сэлүүхэн GH 20-оос ихгүй, рН 6,5-7,5 т 20-25 С устай аквариумд тэжээнэ. Амьд болон хуурай хоолоор мөн чийгийн улаан өтөөр хооллож ч болдог. Бусад төрлийн загаснуудтай зохицомтгой, ургамал гэмтээдэггүй. Үржүүлэх аквариум нь 30-40л, GH 10-аас ихгүй, рН 6,5-7,0 т 25-27 С устай байна. Ёроолд нь нүхэлсэн цэцгийн сав хөмрүүлж тавина. Мөн хавтгай чулуу байрлуулж болно. Үржүүлэгт хос загас оруулна. Энэ үед атуух маш догшин болж, төрц гаргахаар цэвэрлэж байгаа чулууных нь ойролцоох ургамалыг хүртэл ховхолж хаядаг. Жараахай нь 8 дахь хоногт гарч ирэхэд жижиг артем, хэрчсэн трубочникээр хоолловол зүгээр.
Akartai evtsej boldoguu?
ReplyDelete50-100 literiin vildweriin zowod akuram hyamd zarah hvn bwl msg bciheeree 99131004
ReplyDeleteCICHLASOMA NIGROFASCIATUM-iin talaar goe goe medee nemeerei nemne gej naidaj bna gesu bolon mc KM
ReplyDeletesain btsgana uu zaluusa., tuslamj heregtei bn aa., say ungrugch buten saind heden zagas avch aquariumdaa hiilee., huurhun l blaa., getel 2 har angelfish maani 2 altiig maani shoglood bh yum aa yah ve., bur bainga huuj tuugaad bhiin., bas 2 mechenos biyee huraagaad bhiin., ene usand bn uu yund bn ve., usnii dulaan n 24-25C orchim bgaa.,
ReplyDelete2 alt aman hesegtee jaahan ulaan tsustai yum shg boltson bhiin ene yuniih ve.? bayarlala
Манай загасны дэлгүүрүүд хүмүүст хаа хамаагүй загас өгөж ашигаа боддог нь тун харамсалтай, Анжэл-ийг алттай яавч байлгаж болохгүй шүүдэ.. Алтан загас бол дангаара л байх хэрэгтэй загас, мөн мечностой байлгаж болохгүйээ.. Та Алт-аа өөр аквариумд хийхээс нааш склярууд чинь тоншоод л байна. Мечнос бие хумихаара л өвчтэй гэсэн үг шүү.. Усны дулаана нэм 28 хүртэл нэмчих.. Тэгээд 7хоногт аквариумны 40хувь усыг нь солиоод үз. Хүндэтгэсэн Гэсү
ReplyDeletebayarlalaa zuvulguu ugsund., hazaad bgaa 2 angeliig tusad n avaad hiichlee., mechnosiin huvid alttai n uldee ch lee., harin usnii hemiig n ih nemsengui ee., 28 hurgchvel altand muu yum boluu gej bodloo., yasan n deer ve., margaash aquarium usandaa em avch dusaadag yum biluu gej bodoj bn., dahin bayarlalaa :)
ReplyDeleteUgui ee Mechnosoo Sklyartaiga hiigeed Sklyartai akvariumaa 28 hurge harin, alttai akvariumaa 23tai bhad bolno shde
ReplyDelete