Хайх

2011/01/07

ЦИХЛИДА-ПОПУГАЙ (PELMATOCHROMIS KRIBENSIS)


За өдрийн мэнд залууса, энд шинээр автороор ажиллах болсондоо Happy байна хэхэ.. Өмнө нь http://www.altan-zagas.blogspot.com-ий админ байлаа :)
За тэгээд эхлээд өөрийн өмнөх блогт байсан зарим мэдээгэ засаж ийшээ оруулна даа..
Энэ удаа Цихлид Попугай буюу Kribensis(Англи нэр нь)-ийн талаар орууллаа..
ӨӨР ЛАТИН НЭРҮҮД
Kribensis, Krib (англиар), Aquarienkribensis, Königscichlide, Purpurprachtbarsch, Weinroter,Prachtbarsch (германаар)

УГ ГАРАЛ
Нигер

ОВОР ХЭМЖЭЭ
10 см хүртэл томордог.

АМЬДРАХ ОРЧИН
40-50 литрийн багтаамжтай аквариуманд 8-аас 10 попугай байлгахад, тэдний дундаас хэдэн хос(Манайхан Пар гэдэг) гарна. Заавал нуугдах газар байх бэлтгэж өгөх ёстой. Тэгэхгүй бол энэ циклидүүд ургамлын үндэс тастаж эхэлдэг. Усны Хатуулаг нь (рН) 6.0-7.8 орчим, дулаан нь ердийн нөхцөлд 22-26°С байвал тохиромжтой. Зөөлөн усанд их дуртай, энэ нь бас өнгөнд нь ч гэсэн сайн. Байнгын агааржуулагч, ус шүүгчтэй байлгаарай. Долоо хоног бүр усны гуравны нэгийг сольж, шинэчлэх шаардлагатай .

ХООЛ ТЭЖЭЭЛ
Хоол голохгүй, бүх төрлийн хоол иддэг ч ургамлын гаралтай хоол заримдаа заавал өгөх хэрэгтэй


ҮРЖИЛ
Төрөхөд бэлэн болох хугацаа нь 9-12 сар юм. 8-аас 10 загаснаас хосолсон загасуудыг нь ялгаж аваад тусад нь аквариумнд байлгаарай. Тэгэхдээ усыг нь байнга сольж, 28 хэмийн дулаанд байлгавал түрслэхэд тааламжтай орчин бүрдэнэ. Хос циклидүүд түрсээ амь шигээ хамгаалдаг. Эм нь 100-аас 300 орчим улаавтар бор өнгийн түрс гаргадаг. Заримдаа эцэг эх эсвэл зөвхөн эх нь түрсээ хамгаалдаг.
Түрс хоёроос дөрвөн өдрийн дотор амилж эхэлнэ. Үүний дараа зургаагаас найман өдөр болоход сэлж эхэлнэ. Зулзаганд зөвхөн сэлж эхэлсэн хойно нь л хоол өгч болно шүү!!! Аааа бас нэг нарийн учир бий. Төлний хүйс усны pH-аас шалтгаална. Усны рН нь 5.05 байхад 96 хувь нь эр, рН нь 6.1 үед 52 хувь нь эр, харин РН нь 6.9 байхад 80 хувь нь эм болдог гэнэ лээ шүү.

Аквариумд ихэнх махчин бус загастай байж болно.. Үржилтийн үед бусад загасийг эргэн тойрноосоо хөөдөг энэ үед тусдаа өөр аквариумд хийчээрэй..
Энэ загасанд ер нь заавал оргонож нуугдах газар хэрэгтэй.. (Шигүү модны үндэс, хиймэл сувенирүүд, агуу г.м)..
Би энэ загсаар занималдаад 2жил гаруй болж байна. Дуртай загаснуудийн минь 2т орох байхда (1т нь мэдээж дискус)..

За тэгээд дараачийн мэдээгээр ямар төрлийн загас оруулмаар байна Коммент үлдээчээрэй ..

Хүндэтгэсэн Гэсү

14 comments:

  1. Хөхдөг сомны талаар мэдмээр байна. Оруулж өгөөч

    ReplyDelete
  2. За таньд маргааш хөхдөг сомны талаар олж нийтлэе.

    ReplyDelete
  3. Шинэ author-уудад амжилт хүсье!

    ReplyDelete
  4. minii ch gsn durtai zagas. amarhan urjdeg zagas daa. heden odtoig tejeej bsan be?

    ReplyDelete
  5. bi lav 5n odtoig tejeej bgaa

    ReplyDelete
  6. hehe nedorogaya bot popugaichik

    ReplyDelete
  7. Nadaa 7oon odtoi bna 1 od ni hagas uchir niileed 7.5 kkk Er ni medeej baga 4odtoi hehe

    ReplyDelete
  8. nadad suulen deeree 9 dalbaan deeree 5n odtoi bsiiishd. ohin ni 9n odtoi bsan bha. tehdee 2uulaa odoo bhgui l dee kkk.

    ReplyDelete
  9. hi, miniy huvid ene zagasiig tejeeh tun ih sonirholtoi, ehleed bi huuhduuddee zagas avch ugch baisan bol odoo ooroo dontoi boltson yanz buriin l zagas tejeej uzlee, tegj tegj etsest ni popugayiig l songoj tejeej bn,popugayiig haanaas iluu songolttoigoor hudaldaj avch boloh ve helj olj ugch tuslaach gaduur delguureer neg ih baihgui baisan ni onts bish saaral ungu muutay bn. amindaa ungu zusiig ni saijruulj goymsogiig gargaj avch urjuulchih geed l..

    ReplyDelete
  10. ey ene zagas chine unen shogch zagas busadtai evtei baij chadkuushdeee minii neg bettag shoglood budaa bolgotson

    ReplyDelete
  11. Totixon - popugaaa xarxad ijelxen ym tegsen murtluu yagaad nerne ondoo bgan

    ReplyDelete
  12. @Comnii ardax noyon: Kribensis, Purple Cichlid, Popugay, Totihon geed mash olon nertei zagas baigaa yum aa.

    ReplyDelete
  13. усны хатуулгыг нь яаж шалгах вэ

    ReplyDelete

image description image description