Хайх

2011/01/02

Загасны өвчин

Аквариумны загас бусад амьд организмын нэгэн адил төрөл бүрийн өвчинд нэрвэгддэг. Загас тэжээгчид нэлээд өргөн тархсан загасны аюулт өвчнүүд болон тэдгээрийг эмчлэх аргыг мэдэж байх хэрэгтэй. Зөв бус хооллолт, усны хэмийн огцом хэлбэлзэл, биологийн тэнцвэрт бус байдал зэрэг нь загас өвчлөхөд нөлөөлдөг нол хүчин зүйлүүд. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар байдаг гэдгийг бүү мартаарай. Өөр өөр өвчин ижил шинж тэмдэгтэй байдаг болохоор өвчнийг оношлоход бас л хэцүү шүү. За тэгэхээр загасны өвчнийг маань Халварт , Халдварт бус гэж 2 ангилна. Халдварт өвчин үүсгэгч нь вирус, нян болон мөөгөнцөр байдаг. Загасны организмд амьтны гаралтай өвчин үүсгэгч орсоноос болж үүсдэг.Халдварт бус өвчин ихэнхи тохолдолд тэжээх нөхцөл алдагдсан, эсвэл буруу харьцсантай холбоотой байдаг. Тусч болзошгүй өвчнийг урьдчилан сэргийлэх явдал бол хамгийн зөв арга гэдгийг бүү март.
1. Тухайн төрлийн загасанд хамгийн тохиромжтой  нөхцөл, орчинг бүрдүүлэх, усны дулааны түвшин болон агааржуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй.
2. Хоолны дэглэмийг нарийн баримтал. Төрөл бүрийн витаминлаг хоол өгөх /нэг төрлийн хоолоор дагнах муу, тэгээд ч та өөрөө олог удаа цуйван идэх дургүй л байлгүй дээ/
3. Амьд хоол өгч байгаа бол заавал зайлж угааж өгөх /хамгийн том алдаа бол амьд хоолыг ихээр нэг удаа өгөх/
4. Усныхаа градусыг байнга хэвийн түвшинд байлга /өчүүхэн хэлыэлзүүлэхэд л загасны организмын өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг/
5. Загасыг нэг аквариумнаас нөгөө рүү шилжүүлэхдээ усны хэмийг адилхан болгох
6. Шинэ аквариумд загасын шууд хийж болохгүй /хийвэл хлоригүйжүүлэгч ашиглах хэрэгтэй/
7. Шинээр авсан загасаа тусгаарлагч аквариумд байлга. эрүүл эсэхийг нь шалгасны дараа өөрийнхөө үндсэн аквариумд нийлүүлж болно
8. Аквариумны дэргэд тамхи архи бүү хэрэглэ. Никотин загасанд хамгийн хортой
9. Загасыг аквариумнаас зөвхөн зориулалтын тороор барьна. Хүний биеийн халуун өндөр темпратурт байдаг тул өвчин болон хайрсыг гэмтээх тохиолдол гардаг.
10: Хамгийн их санаж явах зүйл бол оношоо зөв тодруулсаны дараа эмчлэх нь чухал шүү

No comments:

Post a Comment

image description image description