Хайх

2011/01/20

Молли ...

 Моллинезия - Molly - Poecilia sphenops
Дулаанд дуртай. Усны дулаан 22-24 хэм, тогтмол агааржуулалттай усанд тэжээх хэрэгтэй. Атуух нь жижгэвтэр. 5 см урттай. Голлох өнгө нь хар, шар эсвэл саарал байдаг. Ихэвчлэн хар өнгийнх нь Монголд байдаг. Үнэ хүрэх нь ч гэсэн бусдаасаа илүү. Тас хар өнгийн моллиг 24-26 С усанд тэжээнэ. 10 л ус тутамд 1 хоолны халбага давс хийж тэжээх нь зүйтэй. Үржүүлэхдээ усны хэм 27 С байвал сайн. Атуу жараахайгаа 4-6 долоо хоног тээнэ. Дотроо олон төрөл байдаг. Калки молли буюу Давжаа молли, Велпера молли буюу далбаат молли гэх мэтчилэн төрлүүд нь Монголд тэжээхэд хамгийн тохиромжтой юм. Төрсний дараа тусгаарлахгүй бол хамаг зулзагаа барих шижтэй их ууртай аан бас маш идэмхий загас. Хоолыг нь бага багаар өдөрт 3-4 удаа өгөх хэрэгтэй.Зулзага нь сайн тэжээвэл маш хурдан өсдөг. Хүн бүхний тэжээх дуртай загасны нэг. Улаан шар цэнхэр өнгийн загастай 1 аквариумд хийвэл маш гоёмсог харагддаг.

 
Далбаат молли - Моллинезия парусная /Велифера/ - Velifera - Poecillia velifera
Нурууны сэлүүр нь далбаа хлэбэртэй, өндөр. Бүх бие нь ногоон цэнхэр өнгийн цэгнүүдтэй. Толгойны доод хэсэг ба биений урд хэсэг нь улбар шар өнгөтэй. Атуу 8 см, атуух 6 см урт болдог. Атууны нурууны сэлүүр намхан бөгөөд бүдэг өнгөтэй. Тэжээх ба үржүүлэх нөхцөлүүд нь энэ төрлийн загаснуудтай адил. Том бөгөөд агааржуулалт сайтай аквариумд сайн өснө. 

8 comments:

  1. Ene baigali deerhi ongontei mollynuudyg bodvol har ni ilvv goy sanagdaad baidiin. Har dooroo tsatsagtaig tejeej bsan odoo tiim tsatsagtai gaduur baina uu?

    ReplyDelete
  2. 50-100 literiin vildweriin zowod akuram hyamd zarah hvn bwl sanalaa msg bchij yawularai 99131004

    ReplyDelete
  3. Шошгоо жаахан янзлаач. Моллиг цихлидтэй шошгонд оруулаад байх даа яадаг байна аа. Амьд зулзага төрүүлдэг гээд нэг шошго нээгээд тэндээ илдэн сүүлд, молли, гуппи, пецель эд нарын тухай тавь л даа.

    ReplyDelete
  4. tim shuuu bi zuragiina uzej baixdaa yag ingej bodoj blaaaa amid zulzag gargadagiine neg tsesne d negtegchuuul zuger shdeee nzaaa

    ReplyDelete
  5. Shariig ni yaj tejeeh uu?

    ReplyDelete
  6. balloon molly iig

    ReplyDelete
  7. MOLLI CHIN CICHLID BSIMUU.HAHAHHA

    ReplyDelete

image description image description