Юуны өмнө энэ загасыг анх тэжээж байгаа, эсвэл туршлага суугаагүй нөхдүүд тэжээх хэрэггүй гэж зөвлөе.
ОВОР ХЭМЖЭЭ
Акарууд аквариумд ер нь дээд тал нь 15 сантиметр том болдог (ховор узэгдэл л дээ, минийх 13 см-ээс томрохгүй л байна :)).
ЭР ЭМИЙГ ЯЛГАХ ШИНЖ
ЭР ЭМИЙГ ЯЛГАХ ШИНЖ
Эр нь эмээсээ тод гоё өнгөтэй, арай том байдаг.
АМЬДРАХ ОРЧИН, ААШ АРАНШИН
АМЬДРАХ ОРЧИН, ААШ АРАНШИН
Акарыг өөр циклидүүдтэй нэг аквариумд хамт байлгаж болохгүй. Учир нь өөp төрлийн загастай заавал зодоон хийдэг. Харин хөдөлгөөнтэй, махчин биш загастай зохицоод байж чадна (гурам, бартус, тетразона, янз бүрийн соом энэ тэртэй хамт гайгүй амьдраад байдаг).
Энэ айхавтар загасыг хосоор нь 100 литрээс дээш багтаамжтай аквариумд байлгадаг.
Ургамлын тухайд гэвэл том навчтай, хайрганд нь сайн суулгасан байх хрэгэтэй.
Тэгэхгүй бол энэ загаснууд чинь аймаар ухах дуртай. Эсвэл аквариумдаа хиймэл ургамал хийчих. Нэг буланд нь том чулуу тавиарай. Түрсээ шахахg; тохиромжтой газар болно.
АНХААРАХ ЗҮЙЛ
Акар маш амархан өвчилдөг загас учир цэвэрхэн усанд байлгаарай. (Бохир
усанд удаан байвал амархан өвчилнө. Эмчлэх маш хэцүү (иxэнх дээ үхчих гээд байдаг) тийм болохоор ус нь цэвэрхэн байгаа эсэхийг байнга анхаараарай. Дулаан нь цельсийн 25-27 хэм байхад хангалттай.
ХООЛ ТЭЖЭЭЛ
Голдуу амьд, эсвэл хөлдөөсөн хоолоор хооллоно.
ҮРЖИЛ
Акар маш гэр бүлсэг загас, Сайн хосууд барагтай бол муудалцахгуй, бүр бараг нэмэлт арчилгаа шаардахгүйгээр өөрсдөө түрсээ шахаж, өөрсдөө арчилдаг гэхүүд ээ. Акарыг байнга хосоор нь хамт байлгах хэрэгтэй гэж зөвлөх байна. Удаан хугацаагаар бие биеэсээ хол байвал ааш араншин нь таарахаа больж муудалцаж эхэлдэг.
Акарыг үржүүлэхэд амархан, зуун хувийн боломжтой. Акарууд зулзагаа долоо хоног л арчилдаг. Нэг том сул тал нь акарууд зулзага байхдаа бие бие рүүгээ дайрч, алах нь элбэг. Жижг аквариумтай бол бүгд бие биеэ алаад дуусдаг. Сайн хоолтой байсан ч гэсэн алаад л байдаг.
Акар бас дотроо хэдэн яанз байдаг тэрийг дэлгэрэнгүй бичнээ..
Duh akarin talaar medeelel oruulj ogooch
ReplyDeleteVery nice this cichid.
ReplyDeletewww.forumamordepeixe.com.br
www.amordepeixe.com.br
manaih 450 litriin aquaraimd ene akaraas 2 baisan 16 cm bolson tom aquaraim tom boldog baih
ReplyDelete