(Иймэрхүү мод 300мянгаас нааш олдохгүй байхда тэ?) |
За сайн уу, акварианчидаа! Энэ удаа аквариум тэжээх гэж байга улсуудад зориулсан мэдээ болно.
Хүн төрөлхтөн ойролцоогоор 4000 жилийн турш жижиг усан сан, усан цөөрөмд загас тэжээж байгаа гэж судлаачид тогтоожээ. Шумерчууд, Египетүүд, Хятадууд… Цаг үеийн явцад энэ бүх нийгмийнхэн загасыг, нэг бол идэхийн тулд, эсвэл ариун гэгээн гэж тооцдог учраас аль эсвэл үзэсгэлэнтэй сайхныг нь харахын тулд тэжээдэг байжээ.
19-р зууны дунд үеэс эхлээд хүмүүс аквариумд загас тэжээдэг болсон байна. Загасыг шинжлэх ухааны үндэслэлтэй хамгийн зөв аргаар тэжээж эхэлсэн үе нь мөн л энэ үед хамааралтай бөгөөд энэ нь Английн Флип Госсегийн хийсэн судалгаанаас эхлэлтэй. Амьд байгаль судлаач Госсе “тэнцвэрт аквариум” гэсэн ойлголтыг анх бий болгосон хүн юм. “Тэнцвэрт аквариум” гэдэг нь амьтан, ургамал, хүчилтөрөгчийн хоорондох уялдаа холбоог нь тооцоолж бэлтгэсэн орчин юм.
Ийм зорилготойгоор 1853 онд Лондоны амьтны хүрээлэнд аквариумын хэсгийг байгуулжээ. Аквариум дотроо тэнгисийн усанд амьдардаг загас, зөөлөн биетэн, дун хясаа гэх мэт төрөл бүрийн сонирхолтой амьтад болон их олон төрлийн ургамал зэргийг хийж олон нийтэд үзүүлж эхэлжээ. Энэ нь зөвхөн Англичуудын сонирхлыг татаад зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт тархсан байна. Өдгөө олон хүмүүсийн шимтэн сонирхдог сонирхлын нэг болох аквариумын ажил нь шинжлэх ухааны үндсэнд тулгуурласан биохими, биологи, экологи, микробиологи, амьтан судлал зэрэг их олон шинжлэх ухааны салбаруудыг ашиглан хийж байгаа билээ.
Ус бол маш олон амьд амьтны гэр нь болсон орчин. Далай тэнгис, гол мөрөн, урсгал ус аль нь ч тэр уснаас бүрддэг амьдрах орчин бөгөөд түүнийхээ хажуугаар нэгэн экосистем мөн билээ. Экосистем дэх амьтай, амьгүй бүх л амьтан бие биетэйгээ харилцан үйлдэлд байдаг. Энэхүү харилцан үйлдлийнхээ тусламжтайгаар өөрөө өөрийгөө болгодог мөн харилцан дутуугаа гүйцээдэг зүй зохицол гайхамшигтай сайхан тэнцвэрт системийг бий болгодог байна. Аквариумнууд ч гэсэн үнэндээ тус бүрдээ бяцхан экосистем юм. Дотор нь байдаг амьтай амьгүй бүгд өөрөөр хэлбэл загас, ургамал, усны хөвд, бактери, чулуу, элс, ус, азот, хүчилтөрөгч гэх мэтчилэн бүгдээрээ л энэ экосистемийн нэгэн хэсэг болдог.
Дэлхий дээр амьд амьтдын оршдог устай орчин, цэнгэг ус, далайн ус, давстай ус бүгд экосистем юм. Аквариуманд ч гэсэн энэ орчныг бүрдүүлж усны амьтдыг тэжээж болно. Өөрөөр хэлбэл Амозоны бороотой ойн мөрөн, Өмнөд Африк, ба Төв Америкийн зарим гол нь цэнгэг усны аквариумыг сайхан чимэх эх үүсвэр нь болдог юм. Далайн аквариумд сэрүүн дулаан бүсийн далай болон халуун бүсийн далайн загаснуудыг тэжээж болно. Жишээ нь шүрэн хадтай, өнгө өнгийн загастай далайн аквариум гайхамшигтай сайхан харагдаж болох юм. Давстай усны аквариумын талаар гэвэл, энэ ус нь, цэнгэг ус далайн усны холилдсон далайн булангуудад байдаг. Энэ ус нь, байгаа байрлалаасаа болоод их хувирамтгай нөхцөлтэй байдаг. Гэвч, энэ хувирамтгай байдал нь олон төрөл байхад нөлөөлдөг бөгөөд ийм усанд нэг нэгнээсээ өвөрмөц сонин маш олон ургамал амьтан амьдардаг. Цэнгэг устай аквариум нь арчилж тордоход хялбар учраас илүү их сонирхдог. Тиймээс ч бид цэнгэг устай аквариумыг судлахаар болж байна. Гэхдээ үүнийг хийхдээ зүгээр нэг амнаас ам дамжсан мэдээллийг олж авах биш шинжлэх ухааны мэдээллийг олж авахыг зорилоо.
Аквариум дотор юу болдог вэ?
Цэнгэг устай аквариумд тэжээдэг түгээмэл загаснуудын ихэнх нь халуун бүсийн болон сэрүүн дулаан бүсийн урсгал усанд амьдардаг бөгөөд эдгээр загаснуудын ихэнх нь урсгал усныхаа янз бүрийн орчны нөхцөлд зохицон амьдарч чаддаг төрлүүд юм байна. Ийм учраас тэдэнд бэлтгэх аквариумны орчин нь тэдний байгальд амьдардаг орчинтой төстэй байх хэрэгтэй. Та цэнгэг усны аквариумд загас, ургамлыг цуг хийлээ гэж төсөөл дөө. Эдгээрийн эрүүл сайхан амьдруулахын тулд юуны түрүүнд энгийн хэрэгцээг нь хангах хэрэгтэй болно. Аквариуманд эрүүл сайхан орчин бүрдүүлэхэд хольцгүй цэвэр ус хэрэглэх нь хамгийн зүйтэй юм. Гоожуурын усыг ихэвчлэн хэрэглэдэг. Гоожуурын ус нь, хүчлийн болон зөөлөн хатуугийнхаа хувьд ч их тохиромжтой байдаг. Аквариумдаа ус хийхдээ химийн хортой бодис орохоос сэргийлэх хэрэгтэй. Жишээ нь гоожуурын усанд байдаг хлор нь загас, усны ургамалд хортой байдаг. Тиймээс гоожуураас авсан усаа цэвэрхэн саванд хийж ойролцоогоор 2-3 өдөр амраавал усан дах хлор нь ууршин алга болдог.

Усны химийн шинж чанар нь дотор нь амьдарч байгаа амьтан ургамалдаа шууд нөлөөлдөг. Цэнгэг усны загаснууд нь зөвхөн тодорхой нөхцөл бүрдсэн орчинд л амьдардаг. Усны хүчлийн хэмжээ, халуун, хатуулаг байдал, ба давс, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн хий, азотын хэмжээ зэрэг нь хамгийн чухал юм. Ургамал бүрийн мөн амьтан бүрийн тэсвэрлэж чадах хүчил, давсны хэмжээ, халуун ба усны хатуурал нь өөр өөр байдаг. Аквариумдаа хийх ургамал амьтнаа сонгохдоо, тэдгээрийн эдгээр хэрэгцээг нь анхаарч үзэх хэрэгтэй.
Загас болон усны ургамлын харилцаа
Аквариумд амьдарч байгаа загас хүчилтөрөгчийг авч, нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг. Усны ургамал ч загасны адил хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрстөрөгчийн хий ялгаруулна. Гэхдээ, тэдний нэг чухал онцлог нь фотосинтез явуулдагт байгаа юм. Фотосинтезийн үед нүүрсхүчлийн хий болон ус авч, хүчилтөрөгчийг ялгаруулан, үүнийхээ тусламжтайгаар өөрсдийгөө хангаж байдаг. Ингэж ургамал загас хүчилтөрөгч- нүүрсхүчлийн хийн харилцан солилцоо хийдэг байна. Ийм учраас аквариум дотор загастай ургамлыг хамт хийх нь, орчных нь хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий тэнцвэржихэд хэрэгтэй. Мөн ургамал загасны нуугдах газрыг бас бий болгоно. Хэдий тийм боловч аквариумдаа заавал нэмэлт хүчилтөрөгч шахах хэрэгтэй. Мөн энэ зорилгоор усан дахь ялгадсыг шүүх үүрэгтэй шүүлтүүрийг ашигладаг.

Шүүлтүүр нь усан дахь ялгадсыг цуглуулахын, хажуугаар аквариумаа агааржуулдаг. Ингэх явцдаа усан дотор хийн бөмбөлгүүд үүсгэдэг Үүссэн бөмбөлбөг нь усны молекулуудыг хөдөлгөөнд оруулж, илүү их агаартай урвалд ороход нөлөөлнө. Ингээд хүчилтөрөгч усанд ороход хялбар болдог. Аквариум доторх тэнцвэрт байдлыг хадгалахын тулд маш сайн шүүх системтэй байх хэрэгтэй. Байгаль дээр урсгал ус, гол мөрөн нь нээлттэй систем учир энэ үйл явцыг бий болгох боломжтой. Гэтэл аквариум нь хаалттай систем учир хязгаартай бөгөөд энэ хязгаарын сөрөг талыг арилгахын тулд л шүүх системийг ашигладаг. Маш олон төрлийн шүүлтүүр байдаг бөгөөд заримыг нь аквариум дотор, заримыг нь гадна нь байрлуулдаг.
Аквариум дахь азотын эргэлт.
Амьд биетүүд өөр хоорондоо болон эргэн тойронтойгоо зөвхөн хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн хийг солилцдоггүй. Загасны ялгаруулсан ялгадас, хоол ундны үлдэгдэл, ялзарсан усны ургамал ч бас энэ системийн тэнцвэрт байдалд нөлөөлдөг. Энэ бүхэн нийлээд хортой нийлмэл бодис болох шивтэрийг үүсгэдэг бөгөөд шивтэр ихэдвэл амьд биед хортойгоор нөлөөлдөг. Байгаль дээр үүссэн шивтэрийг зарим төрлийн бичил биетэн устгадаг. Мөн аквариумд ч адил байна. Аквариумын дотор загас хийгээд нэлээн удаж, шивтэр их хэмжээгээр үүссэний дараа үүнийг задлагч бичил биетүүд бий болдог. Nitrosomonas /Нитросомонос/ төрлийн эдгээр бичил биетүүд шивтэрийг богинохон хугацаанд амьд биед хор багатай нитрит (NO2) болгож задалдаг. Энэ үед нитритийг задалдаг Nitrobacter төрлийн бичил биетүүд үүснэ. Эдгээр бичил биетийн тусламжтайгаар нитрит нь нитрат (NO3) болж хувирдаг. Нитрат нь амьд биед хоргүй бөгөөд бага хэмжээгээр байвал ургамал түүгээр хооллодог. Үүнээс гадна Pseudomonas зэрэг хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй зарим бичил биетүүд нитратыг задлан азотын хий (N2) болгодог. Эдгээр бичил биетүүд ихэнхдээ шүүлтүүр болон хайрганы дунд байдаг тул аквариумаа цэвэрлэх үедээ бүгдийг нь зайлуулж болохгүй. Аквариумын ус болон шүүлтүүрээ нэг өдөр цэвэрлэсний хэрэггүй. Шинэ усыг цэвэрлээгүй шүүлтүүрээр хийхэд дотор нь байсан тустай бичил биетүүд аквариумд орно.

Азотын эргэлтийг явуулж байдаг эдгээр бичил биетүүд бий болох нь аквариумын доторх тэнцвэрт байдлыг хадгалахад чухал байдаг. Тийм учраас аквариум хийхдээ юуны өмнө хайрга, ус, ургамлаа байрлуулан, шүүлтүүр болон халаагчийг ажиллуулж эхлэх хэрэгтэй. Эдгээр бэлтгэлийг нэг долоо хоног орчим хийсний дараа эхлээд нэг хоёр загас хийх нь тохиромжтой байдаг байна. Эдгээр загаснуудын ялгаруулсан бодис болох шивтэр аквариумд хуримтлагдаж ирэхэд азотын эргэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг бичил биетүүд үүсч эхэлнэ. Хэдэн долоо хоногийн дараа өөр загас нэмж болно. Аквариум дахь систем нь ойролцоогоор 6 долоо хоногийн дотор тэнцвэрждэг.
Аквариумаа хийж эхлэх үедээ
Аквариум бүрт тоотой хэдэн загас хийж болдог. Хэрвээ энэ тооноос илүү их загас хийвэл системийн тэнцвэр алдагдан, янз бүрийн бэрхшээл үүснэ. Загасанд чөлөөтэй сэлгүүцэн сэлж болох зай хэрэгтэй байдаг. Байгаль дээрх шиг нөхцөл бүрдүүлэхийн тулд аль болох том аквариум сонгосон нь дээр. Учир нь ийм хэмжээтэй аквариум дахь усны гадаргын эзлэх хэмжээ ч их байдаг тул хүчилтөрөгч солилцох явц илүү сайн байна. Мөн аквариум жижиг байх тусам дулаан өөрчлөгдөх, ямар нэг зүйл хувирахад ч загасанд амархан нөлөөлдөг бол том аквариумтай байхад бараг мэдэгддэггүй. Загасанд хэр их талбай хэрэгтэй вэ? Үүнийг тооцоолохын тулд загасны хэмжээг авах хэрэгтэй. Ойролцоогоор 2 см орчим урттай загасанд 4-5 л ус хэрэгтэй байдаг. Гэвч зарим төрлийн загасны хувьд энэ нь тохирдоггүй. Хэт их загастай аквариум нь загасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүчилтөрөгч багадах учир үүнийг тохируулах хэрэгтэй болдог. Ийм тохиолдолд загаснууд агаар амьсгалахын тулд байн байн усны гадаргад гарч ирнэ. Түүнээс гадна олон загасыг хамт тэжээхэд янз бүрийн өвчинд амархан өртөмтгий болдог байна.

Аквариумдаа ямар төрлийн загас хийхээ бодох нь маш чухал. Үүний тулд тухайн төрлийн загасны хэрэгцээ, усны онцлог, тухайн загаснууд бие биедээ зохицох эсэх болон юугаар тэжээдгийг нь хүртэл сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь байгальд бусдаараа хооллодог хоёр төрлийн загасыг хамтад нь нэг аквариумд хийх нь ухаангүй хэрэг болно. Ийм загаснууд аквариумын дотор амьд үлдэх эсэх нь үнэхээр хэцүү болох юм.
Загасыг өдөрт 2 удаа хооллодог. Загасыг тусгай хуурай хоолоор тэжээж болно. Энэ хоол нь төрөл бүрийн загасанд зориулан тусгайлан бэлтгэсэн тэжээл байдаг. Хэт их хоол өгвөл загас өвчлөхөөс гадна аквариум амархан бохирддог. Хэрэв өгсөн хоолыг хэдхэн минутын дотор идэж барахгүй байгаа бол хэтрүүлжээ гэсэн үг юм. Ер нь загас хоол тэжээл ховор байсан ч удаан хугацаагаар амьдарч чаддаг. Үүнээс гадна загасандаа амьд хүнс болгож шорвог усны сам хорхой (Artemia), усны нохой бөөс (Daphnia) болон Tubifex авгалдай өт зэргийг өгч болдог.
Усны хатуулаг
Усны хатуулаг гэдэг нь усанд байгаа эрдэс бодис, давсны хэмжээ юм. Эдгээрийн дотор кальци, магнийн карбонатууд байдаг. Цэнгэг усны аквариумд нүүрсхүчил болон нүүрсхүчлийн давс байдлаар оршдог нүүрсхүчлийн хийн хэмжээгээр усны хатуулгыг хэмждэг. Аквариумын загаснуудын ихэнх нь дунд зэргийн болон хэт хатуу усанд тэсвэртэй байдаг.

Хүчлийн хэмжээ
Усны хүчлийн хэмжээг pH-аар хэмждэг. pH нь 1 байвал тухайн орчин хэт хүчиллэг, 14 байвал тухайн орчин хэт шүлтлэг байна гэсэн үг юм. Цэнгэг усны загасны ихэнх нь pH-ийн хэмжээ 6-9 байгаа орчинд амьдарч чаддаг. Гоожуурын усны хүчлийн хэмжээ нь бараг 7 буюу саармаг байдаг байна.

Аквариумтай холбоотой буруу ойлголтууд
· Жижиг аквариумаас эхлэх хэрэгтэй гэсэн ойлголт өнөөг хүртэл байдаг. Гэвч энэ бол буруу бөгөөд аквариум жижиг байх тусам тэнцвэрт байдал хурдан алдагддаг. Харин шинээр эхлэгчид том аквариум сонгож авах нь зөв юм.
· Загас тэжээх нь их хэцүү гэж үздэг хүмүүс байдаг. Зөв зүйлийг даган, шинжлэх ухаанд тулгуурлан хийгч хэн бүхний хувьд нэг их хэцүү биш юм.
· Аквариумын усыг жилд нэг удаа солиход л хангалттай гэж үздэг нь буруу ойлголт юм. Усыг солих нь загасанд сайн байдаг. Усыг цагт нь солихгүй бол загас өвчлөх, үхэх болон өөр бусад олон сөрөг байдал үүсэх шалтгаан болно.
· Аквариумын ургамлыг арчлах нь хэцүү гэж боддог хүмүүс ч байдаг. Гэтэл хангалттай сайн гэрэлтүүлэг байвал хэцүү ажил биш болно. Мөн эхлэхдээ жирийн ургамлаас эхлэх нь сайн.
· Аквариумаас эвгүй үнэр гардаг гэж үздэг хүмүүс байдаг. Сайн торддог, цаг хугацаатай тогтмол цэвэрлэдэг аквариумд ийм асуудал үүсдэггүй.
· Зарим төрлийн загасыг бохироороо хооллодог гэж боддог хүмүүс байдаг. Гэтэл энэ нь буруу бөгөөд аквариумын ёроолоор зугаалж байгааг ингэж ойлгодог байна.
· Шүүлтүүрээ өдөр нь ажиллуулаад, шөнөдөө унтраах нь зөв биш. Шүүлтүүрийг 24 цагийн турш ажиллуулах ёстой.
Гэртээ авчрахаасаа өмнө сайн бодоорой
Зарим загас муу орчинд бусдыгаа бодвол илүү тэсвэртэй байдаг. Гэвч энэ байдлыг хараад загасаа жижигхэн шилэн саванд байлгах нь буруу юм. Учир нь загас сэлгүүцэн сэлэхэд тохиромжтой зайтай биш учир тохиромжгүй амархан бохирддог. Тийм учраас та загас тэжээхээр худалдан авах үедээ үнэхээр тохирсон орчинг нь бүрдүүлж чадах эсэхээ сайтар бодох хэрэгтэй. Та энэ төрлийн загасыг амархан тэжээж болно гэж үзэх нь жижиг шилэн саванд хийх шалтгаан биш юм. Та аквариумтай болох гэж байгаа бол удаан бэлтгэх хэрэгтэй. Тийм учраас л танд “Түүнийг гэртээ авчрахаасаа өмнө сайн бодоорой” гэж зөвлөж байна.

Tайлбар
Аквариум доторх ургамал нь загасны хэрэгцээт хүчилтөрөгчийн нэг хэсгийг гаргадаг. Аквариум усны 25% - ийг нь хоёр долоо хоногт нэг солиод байхад тэнцвэрээ хадгалж чадна.
Аквариумд шүүлтүүрээс гадна дулаан ялгаруулагч, хэмжигч зэрэг төхөөрөмжүүд байлгах хэрэгтэй. Үүгээр дулааныг нь тохируулж хянах хэрэгтэй. Мөн гэрэлтүүлэгч шаардлагатай. Өдрийн гэрэл байвал илүү тохиромжтой.
Эхлээд хайрга, элс, ургамлаа суулгана. Амраасан ус хийгээд шүүлтүүр ба дулаан ялгаруулагчаа асаана. Ойролцоогоор нэг долоо хоногийн дараа хэд гурван загас тавиарай. Дараа нь бусдыг нь тавина. Аквариум хэвийн нөхцөлд орохын тулд зургаан долоо хоног шаардлагатай.
Хайрга сонгохдоо ч анхаарах хэрэгтэй. Ямар эрдэс бодис агуулж байгааг нь мэдэх хэрэгтэй. Учир нь кальц давс зэрэг нь усны химийн чанарт нь өөрчлөлт оруулж улмаар загас өвчилж болно.
Загаснуудаа тодорхой хугацаагаар ажиглаж энгийн үеийн байдлыг нь сайн харж авах хэрэгтэй. Жишээ нь, Хооллох үедээ сайн харж өвдсөн эсэхийг нь мэдэх хэрэгтэй. Жирийн үед хооллож байгаагаасаа өөр байвал өөрчлөлт гарсан байна гэсэн үг. Юуны түрүүнд худалдаж авахдаа ямар зан араншинтай болохыг нь сайтар асуугаарай. Хуурай хоол өгөхөөс гадна нялцгай биетээр ч хааяа хооллох хэрэгтэй.
Эх сурвалж: Ертөнц сэтгүүл
No comments:
Post a Comment