Хайх

2011/01/04

Кардинал хэрхэн тэжээх вэ ...

Кардинал - White Cloud - Tanichthys Albonubes

Кардиналын нөмрөг шиг өнгө биенд нь байдаг. Биений өнгө нь бор шаргал, нүднээс сүүл хүртэл өргөн алтлаг бор судалтай. Гэрэлтүүлгээс хамаараад өнгө нь ногоон эсвэл цэнхэр болж хувирдаг. Сэлүүр нь шаргал өнгөтэй. Сүүлний сэлүүр ягаан өнгөтэй, үзүүр нь тунгалаг. GH 20-c ихгүй, рН 6,5-7,0 t 20-22 C усанд тэжээнэ. Усны хэт хэлбэлзэлийг тэсвэрлэхдээ муу. Тод гэрэлтэй, шигүү ургамалтай том аквариумд кардинал сүргээрээ маш гоё харагддаг. Загас 1-3 сартай төл байхдаа хамгийн тод өнгөтэй байдаг, энэ үед толгойноос сүүл хүрсэн нэрэлтсэн тод судал нь 4 сартайдаа бие гүйцэхэд нь алга болдог. Кардиналыг үржүүлэхэд маш хялбар. Үржүүлэх аквариумд 1 хос, аль эсвэл 2 атуу, 1 атуухыг хийж болно. Өмнө нь хос загасыг 7 хоногоор салгана. Үржүүлэх аквариум нь 5-20л байж болно. Ёроолд нь жижиг навчтай ургамал суулгаж өгвөл илүү сайн. 40 хоногт 1 удаа 1/5-ийг солино. Усны GH 10-аас ихгүй, рН 6,5-7,0 т 24-26 С байна. Атуу 30 хоногийн турш өдөрт 5 төрц гаргана. 30-48 цагийн дараа жарамгай гарна. Загас төрцөө идэхгүй ч тусгаарлах хэрэгтэй. Жараахайнууд ус өөрчлөгдөхөд маш мэдрэмтгий. Эхлээд шаахайгаар, дараа гь амьд хоолоор хооллоно. Мөн чанасан өндөгний шар өгч болно. Харилцан адилгүй өсдөг тул үе үе том жижигээр нь ялгаж тусгаарлах хэрэгтэй. Төрц болон жарамгай идчихдэг кардинал ч бас тааралддаг усраас тэднийг сайн ажиглаж, төрц болон жарамгайгаа идээд байгаа загасыг үржүүлгийн аквариумнаас тусгаарлах хэрэгтэй.

2 comments:

  1. 3n litriin shilen sawand zagas tejeedeg baga nas sanaand orj bn shuu

    ReplyDelete
  2. mc yu bnaa ajiliin zawsaraar netd blogtoi bolood amjijhjee bas ain ARGENT

    ReplyDelete

image description image description