Хайх

2011/01/02

Аквариумны гэрэл

Гэрэл нь загас, ургамалын амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх гол хүчин зүйл
болдог


Хамгийн сайн гэрэл бол байгалийн гэрэл юм. Аквариумыг цонхны хажууд тавьснаар гэрэлтүүлгийн асуудал шийдэгдэхгүй. Цонхоор нэвтэрч буй гэрэл аквариум шиг жижиг усан санд хэт хүчтэй байдаг. Байгалийн, холимог, цахилгаан гэрэлтүүлгийн аль нь аквариумд тохиромжтой вэ... Цонхны дэргэд байрлуулбал хэт хүчтэй гэж ярилаа... За тэгвэл өдөрт нь аль болох байгалийнхаа гэрлээр оройд нь цахилгаан гэрлээр гэрэлтүүлэх нь хамгийн зөв арга юм байна. Мэдээж нар бидний дээрээс гэрэлтүүлдэг шиг та бүхэн ч гэсэн аквариумаа дээрээс нь гэрэлтүүлж өгөх хэрэгтэй. Зарим загасчид маань "Нар үзээгүй загас өсдөггүй ч гэж ярьдаг. Үнэн ч байж болох юм. Сүүлийн үед ч юм хөгжсөөр янз янзын л гэрэл гарсан байна лээ. Хэрэв та ургамалдаа анхаарал тавьдаг бол шар чийдэнгээр гэрэлтүүлээд үзээрэй. Тог их иддэг боловч 14 хоногийн дараа аквариум дахь ургамалаа ажиглаад үзэхэд илүүдэхгүй байх аа

6 comments:

  1. Аквариумаа нар үздэггүй газар тависан, тэгээд бас гэрлээ хааяа л загасаа харах гэж асаадаг.
    Гэрлийг байнга асаах хэрэгтэй юу?

    ReplyDelete
  2. Гэрэл сайтай бол ургамал сайн ургана шүү дээ. Хиймэл ургамалтай бол байнга асаахгүй байсан ч болох байх аа.

    ReplyDelete
  3. Аан, одоохондоо амьд ургамалгүй болохоор байнга асаахгүй байсан ч болох юм байна.

    ReplyDelete
  4. 160iin bumbugur tsewerhen akvarium hymdhaan zarna shvv 99707499

    ReplyDelete
  5. tenegee urgamaland bish zagasand bur iluu heregtei shdee narnii gerel chin

    ReplyDelete
  6. Ийм аятайхан блог-д тэнэг мангараар нь дуудах хэрэггүй байхаа. Admin аа иймэрхүү бүдүүлэг үгтэй comment ийг устгаж бай. Энд загас сонирхосон бүх насны хүн орж зөвөлгөө авдаг байх гэж бодож байна.

    ReplyDelete

image description image description