Халдварт бус өвчин нь загасын буруу тэжээх, хооллохоос үүснэ. Эдгээр өвчин нь загасны эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй, эсэргүүцлийг нь сулруулснаас халдварт өвчинд нэрвэгдэхэд хүргэнэ.
Загасыг бага хэмтэй усанд удаан байлгаснаас өвчилдөг. Хавар, намар энэ нь их тохиолддог, учир нь энэ үед байрны халаалт эхлээгүй, эсвэл дөнгөж дууссан байдаг. 32-35 С хүртэл усны хэмийг нэмэгдүүлэх нь ихэнхи загасанд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин усны дулааныг түүнээс илүү ихээр нэмбэл загас эрс тавгүйтэж, уснаас үсрэх оролдлого хийдэг.
Агаар дутсанаас загас бүтэж үхэх аюултай. Хэрэв загас үе үе усны гадаргаас амаараа агаар залгиж байвал агаар дутсаны шинж. Ийм тохиолдолд агааржуулалт сайн хийхгүй бол загасны бие сулардаг. Залуу загас гэдсээ татдаг.
Усны хүчиллэг шинж, хатуулаг шинж өөрчлөгдсөн тохиолдолд мөн загасанд муугаар нөлөөлдөг. Бохир фильтр усны хатуулгийг нэмэгдүүлдэг учир үе үе угааж цэвэрлэж байх хэрэгтэй.
УСНЫ ХЭМ БАГАДАХ - Усны хэм хэт унаснаас болж үүсдэг өвчин
Жараахайны ус 2-3 хэмээр унахад л үхдэг. Өвчилсөн загас тэнцвэрээ алдаж ганхаж, ёроолоос босч чадахгүй болдог. Усны огцом хэлбэлзэл нь загасны дотор эрхтний үйл ажиллагааг хямруулж, биений өнгө барайж, гялалзахаа болин, булчингийн эд эс болон заламгайны үйл ажиллагаа алдагддаг.
УСНЫ ХЭМ ИХЭЭР НЭМЭГДЭХ
Загас дээш доош сэлж, уснаас үсрэх оролдлого хийнэ. Энэ тохиолдолд усны хэмийг бууруулах хэрэгтэй. Гэхдээ 30-35 С ихэнхи загасанд аюулгүй гэдгийг санах хэрэгтэй.
БЭРТЭЛ
Энэ нь загас зөөвөрлөх, болгоомжгүй шилжүүлэх, махчин загасны дайралтаас үүснэ. Гэмтсэн загасыг метилийн хөх буюу марганц - калийн уусмалаар угаана.
АСФИКСИЯ буюу БҮТЭЛТ
Ногоон цэнхэр замаг ихтэй аквариумд хүчилтөрөгч дутагдсанаас болж үүсдэг өвчин. Ийт аквариум намагны үнэтэй байдаг. Загаснууд хөдөлгөөн багатай, хоолонд дургүй болж, амаа ангайсан байна.
Урьдчилан сэргийлэх ба эмчлэх - Үхсэн ургамал, загасыг зайлуулж, үлдэгдэл хоолыг цэвэрлэж, усыг сайтар агааржуулаад өгөх хэрэгтэй шүү.
ГАЗЫН ЭМБОЛИ
Хүчилтөрөгчийн илүүдэл загасанд мөн муугаар нөлөө үзүүлнэ. Аквариумыг өндөр даралттай усаар дүүргэснээс, эсвэл усыг хэт агааржуулснаас уг өвчин үүсдэг. Эдгээр нөхцөлд агаарын хөөснүүд цусны судсанд, ялангуяа заламгайд орж, түүнийг бөглөнө. Хүчилтөрөгч ихэдвэл загас тайван бус болдог. Арьс заламгай болон сэлүүрүүд хөөсөөр бүрхэгдэн бүх бие нь чичрэнэ.
Урьдчилан сэргийлэх ба эмчлэх - Аквариумыг 2-3 хонуулсан усаар дүүргэж, агааржуулалтын хэвийн дэглэм баримтална.
Бага рН үзүүлэлт /хэт хүчиллэг ус/
Хөдөлгөөн удааширч аймхай болно. Биен дээр сүүн цагаан өнгийн толбо бий болно. Загас шигүү ургамал дотор үхнэ.
Бага рН үзүүлэлттэй зөөлөн ус
Загас сандарч сэлнэ. чичирнэ. уснаас үсэрч гарах оролдлого хийнэ. Загасын өмнө нь байсан усанд нь даруй хийх хэрэгтэй. Ихэвчлэн загасыг үржүүлгийн аквариумд хийхэд тохиолдоно.
Өндөр рН үзүүлэлт /хэт шүлтлэг ус/
Өнгө бүдгэрч, заламгай гэмтэнэ. Эмчлэхдээ загасыг 2-3 хонуулсан шинэ усанд шүлжүүлэх хэрэгтэй. Шигүү ургамалтай гэрэлтүүлэг сайтай аквариумд рН үзүүлэлт 9-11-ээс илүү гарах нь ховор байдаг.
Medeejiin yumnuud baina shdeeeee
ReplyDeleteМаш их хэрэгтэй мэдээлэл байнаа. Загас усанд амьсгалдагийг мэддэгүй олон хүүхдүүд байдаг. МС амжилт
ReplyDeleteТемператур нээрээ чухал.
ReplyDeleteБи анх тэжээж эхлэхдээ температураа багадуулаад байснаас болоод нэлээн олон загасыг цааш нь харуулсан.
Термометр авахдаа заалтыг нь сайн шалгах хэрэгтэй юм билээ шүү. Дэлгүүрийнх нь аквариумд дүрж үзэх нь хамгийн найдвартай арга.
Anhan shatniihand zoriuulsn medeelel bna :))
ReplyDeletemanid bol saihan medeelel bn ooo bayarlalaa ho
ReplyDeleteЗагасны нарийн гэдэсний хорхой буюу Intestinal worm гэдэг өвчний эмчилгээг оруулж өгөөч. Манай нэг скаляарны бөгснөөс нь улаан өтнүүд цухуйгаад бааж ч чадахаа байгаад байна
ReplyDeleteөө нээрээ миний id www.ganchimeg@yahoo.com
ReplyDelete*Anhaa* Sain bna uu bi heden altan zagastai yum aa tegeed 1 ni hairs ni bvgd huularch unaad vhchihse 1 ni uul ni Har telskop bsan yum tegsen chin odoo tsaw tsagaan bolchihson oirnoos svvl hesgeesee altan shar tolbotoi bolood bhiin engij ongo ni oorchlogdoh zvgeer vv hariu bicheerei
ReplyDeletehun b.a uu
ReplyDeleteBi heden altan zagas tejeej b.gaa yum. Neg ni usnii eroold hudulguun muutai bolchih yum
ReplyDeleteHool uguhuur deeshilj idcheel tegeel butsaad door ochih yum. Zuvluguu uguuch yaj emchilehuu
Agua daa daws hiij bolhiimuu
ReplyDelete