Бетта нь зүүн өмнөд азийн шалбаагархуу усанд амьдардаг загас юм. Хатуу ширүүн орчин нөхцөлд дасан зохицож үлдсэн ба догшин ууртай, хэрцгий зан авиртай болсон байдаг. Шалтгаан нь хүчтэй нь хүчгүйгээ устгаж байгалийн шалгаралд тэнцэж үлдэх болсонтой холбоотой. Жирийн үедээ ямарч загаснаас илүү тайван дөлгөөн боловч бусад беттануудтайгаа ширүүн тулалддаг. Бетта эр ч бай эм ч бай бетта бүрийг тусд нь байлгах хэрэгтэй. Үржүүлэх нөхцөлд л эр эм загасыг төрц шахаж дуустал нь цуг байлгана. Үржүүлэхэд эхлээд эр бетта хөөсөөр үүр зассан байх хэрэгтэй. усны хэм хамаагүй тасалгааны температурт ч шахна. Гэхдээ 29-30С дулаан усанд байвал арай түргэн хөдлөх нь тодорхой. Эр беттанд харагдахуйц газар эм беттаг шилэнд хийж тавьбал эр нь аквариумандаа уйгагүй үүрээ засч эхлэх болно. Хангалттай бат бөх үүр зассаны дараа эм загасыг савнаас нь гаргаж эртэй нь нийлүүлэх хэрэгтэй. Энэ үед эр нь эмийгээ түрсээ шахахыг хатуухан сануулж үхтэл нь зодно. Эм загас үхтлээ зодуулж байгаад үүрийг нь боломжын гэж үзсэн тохиолдолд эртэйгээ орооцолдоно. Орооцолдож түрсээ шахаж дуусангуут эр нь эмийгээ халгаахгүй. Энэ үед эр нь түрсээ арчилдаг тул эмийг нь салган тусгаарлах хэрэгтэй. Нэг хоноод түрс амилж чөлөөтэй сэлж эхлэнгүүт нь эрийг нь авна. Зулзаганы эр эм нь танигдаад хоорондоо зодолдоод ирэнгүүт нь бүгдийг нь тусгаарлах хэрэгтэй. Зулзаганууд нь 6 сарын дараа гэхэд бие гүйцсэн Бетта болно. Боломжтой бол аквариумд тусгаарлавал сайн. Гэхдээ тэр олон юманд тусд нь аквариум бэлдэнэ гэж юу байхав. Бетта бүрт тусад нь шилэн сав бэлдэх хэрэгтэй. Саванд байлгаж байгаа нөхцөлд Беттаны хөдөлгөөн багасдаг учир өдөрт 2 цаг толь тавьж хөдөлгөөнд оруулж байх хэрэгтэй.
би саяхан 4 ширхэг беттаны зулзага авсан, 1 эр 3-ыг нь охин гэж л үзээд. Тэгээд энэ хэдийг чинь томрохоор нь хамтадад нь тэжээж болохгүй болж байна уу. Өөр өөр газраас авсан ч одоохондоо 2 см орчим биетэй учир учиргүй зодолдохгүй л байна.
ReplyDelete6 сар болоод бие гүйцдэг. Томорох тусмаа л нэг нэгийгээ тонилгодог болно доо. Зодолдоод ирэнгүүт нь тусд нь хийчихгүй юу эсвэл ургамалтай аквариумд байвад энд тэнд нуугдаад алалцах нь гайгүй байдаг юм байна лээ. Би эр эм беттагаа цугт нь жижиг саванд хиймэл ургамалтай тэжээхэд зүгээр байсан. Туршаад үзээрэй.
ReplyDeleteEM BETTA AWII 5000 SHUUD 99689019 freedom_uka99
ReplyDelete