Хайх

2011/01/13

Аквариумны бусад амьтад ...

Яст мэлхий

Цэнгэг усны яст мэлхий навтгар хэлбэртэй, толгойны арьс нь гөлгөр, хөлдөө хурц хумстай бөгөөд усан дор амьсгалахад зохилдож олон хялгасан хоолойтой. 20-30 см биетэй хос яст мэлхийнд 100-150 л аквариум тохиромжтой бөгөөд түүнийгээ жижиг цөөрөм мэтээр тохижуулж голд нь арал бий болгоод, дээрээс нь гэрэл тусгана. Яст мэлхий дулаан чийдэнгийн дор олон цагаар хэвтэх дуртай байдаг. Усны хэм 25-30 С, агаарынх 2-3 С-р илүү байна. Ус үүнээс илүү хөрвөл яст мэлхий идэвхигүй болж хоол иддэггүй, ерөнхийдөө хуучин шаргал усанд илүү идэвхитэй хөдөлгөөнтэй байдаг.. Мөн хлоржуулсан цоргоны усанд дургүй, өвчин тусдаг учираас усаа аквариумд хийхээс өмнө 5-аас доошгүй хонуулах хэрэгтэй. Усыг өдөр бүр шинэчлэхгүй бол зэгэлтэж сааралтана. Талх, чанасан төмс, байцаа, салат, манжин, лууван, алим, чийгний улаан өт, хэрчсэн мах, мөн загасаар хооллоно. Ер нь хоолонд дургүй болсон үед нь хэрчсэн түүхий мах /түүхий элэг/ өгөх нь хамгийн зөв арга. Хөдөлгөөн удаан хэдий ч аквариумны загастай хамт хийвэл том загасны сүүл, жижиг загасыг ч идэх тохиодол байдаг. Олон төрлийн яст мэлхий байдаг тул сонголтоо та зөв хийгээрэй.
Дун
Замаг, ялзарсан ургамал, хоолны үлдэгдэл зэргээс аквариумыг цэвэршүүлнэ. Энэ үүргээс гадна усыг зөөлрүүлдэг. Аквариумд хэт олон дун тэжээвэл хоол дутагдсанаас болж тэд ургамал иддэг байна. Ер нь 50-60литрийн аквариумд 4 дун хангалттай гэж үзэж болно.
Улаан дун - Катушка роговая - Planorbis corneus
Толгой дээрээ 2 эврэн тэмтрүүлтэй, тод улаан өнгөтэй. 22-24 хэмийн дулаантай усанд амьдардаг. Аквариумын ургамал эсвэл шилэн дээр төрц гаргадаг. Төрц нь 6 хүртэл 7 хоногоор өсч бойждог. Залуу дун хурдан өсч 4-5 сарын дараа бие гүйцнэ. Шилэн дээр тогтсон замагийг цэвэрлэж хоолны үлдэгдэл иддэг. 2 жилийн настай.
Физа - Physa

Улаан, бор өнгөтэй, нар зөв эргэсэн ороомог хэлбэртэй дун. Нүд нь тэмрэгчийнхээ урд байрладаг. Төрц гаргаж үржинэ. 22-25 С дулаан тохиромжтой. Том загас төрц, авгалдайг нь идээд байдаг учраас амьд төрөгч загастай тэжээх тохиромжтой.
Шар дун - Ампулярия - Ampullariidae
 

Өмнөд Америкаас гаралтай. Жараахай өсөж байгаа аквариумд байлгавал шаахайгаар тэднийг хангадаг. 20-28 хэмийн усанд амьдардаг. Ургамалаар хооллодог учраас бага зэрэг хуурай хоол цацаж өгөх хэрэгтэй. Төрц нь боловсорч гүйцсэн үед эм дун шөнийн цагаар уснаасаа гарч усны дээхэн талд аквариумны шилэнд төрцөө нэг нэгээр нь хооронд нь наалдуулж гаргана. Төрц гарсан хэсгийг доороос нь агааржуулагч ажиллуулж чийгшүүлж өгөхгүй бол төрц хатаж үхдэг. Гэхдээ хэрхэвч нойтон, эсвэл усан дотор байж болохгүй, учир нь жижиг дунгууд амьсгалж чадахгүй живж үхдэг. Дулаанаас хамаарч 2-4 долоо хоногийн дараа жижиг дунгууд хальсаа эвдэн гарч ирж, ус руу унаад хооллож эхэлнэ. Бусад дунгаасаа илүү гоёмсог харагддаг.
 

Мелания - Melanoides tuberculata
Амьд төрдөг, заламгайгаар амьсгалдаг, хайрга хөрсний гүнд амьдарч үрждэг дун юм. Хөрс сэндийлж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Уг дунтай аквариумын ус гоё тунгалаг байдаг. Шөнийн цагаар уг дун хөрснөөс гарч, усны гадаргууд очоод байвал аквариумд агаар дутагдсан, эсвэл хөрс хэт бохирдсоныг илчилнэ.
 
 
 


 

1 comment:

  1. Миний аквариумд Physa дун байдаг. Маш ихээр үржээд байна л даа. Заримдаа хэдийг "нялдаг" л юм.

    Энэ дун ургамалд хэр хөнөөлтэй вэ?

    ReplyDelete

image description image description