Хайх

2011/01/07

ЦИХЛАЗОМА (CICHLASOMA NIGROFASCIATUM)

Энэ эм загас нь
УГ ГАРВАЛ
Гондурас, Панама, Коста-Рика


ОВОР ХЭМЖЭЭ
7-оос 15 см хэмжээтэй, 10 хүртэл загасыг нэг аквариумнд байршуулж болно.


ЭР ЭМИЙГ ЯЛГАХ ШИНЖ
Эм загас нь эрээсээ биеэр арай бага, шар толбтой байдаг.


АМЬДРАХ ОРЧИН
30-аас 40 литрийн багтаамжтай, тагтай аквариум.
Багцалж ургадаг ургамал тохиромжтой, усны хатуулаг РН 6.8-8.0, хэвийн температур 19-29°С орчим байж болно.


ХООЛ ТЭЖЭЭЛ
Бух төрлийн хоол иднэ. Амьд хоолоор хооллож болно. Ургамлын гаралтай хоол ч бас иддэг (Салатны навч мэтийг бол сайн иднэ :)) Муурны хуурай хоолыг нунтаглаад өгсөн ч болно)


ҮРЖИЛ
7-10 сартайдаа түрсэлж эхэлдэг. Хослуулахын тулд 3-4 сартайд нь хамт байлгах хэрэгтэй. Өөр олон загастай аквариумнд үржих нь ч бий. үржлийн үеийн тохиромжтой дулааны хэм 22-28°С. Зуугаас найман зуу хүртэл тооны түрс шахдаг. Түрс амилах хүртэл эм нь түрсээ, эр нь эргэн тойрноо хамгаална. Гурваас дөрвөн хоногт түрс амилж, дахиад 4-өөс 5 хоног болоод сэлж эхэлнэ.Анх Тсиклоп, Артем өгнө.


“Hemichromis bimaculatus”, “Herotilapia multispinosa” гэдэг хоёр төрлийн циклидтэй эвцэлдэх нь бий. (сонирхуулахын тулд зургийг нь орууллаа)


Hemichromis bimaculatus
Herotilapia multispinosa
Энэ загасыг циклидтэй нь байлгасан нь дээр. Харьцангуй хөдөлгөөнтэй гурам, барбустай байлгаж болох ч, түрслэх үед нь барбус тайван байлгадаггүй.

6 comments:

  1. хөөе Беттагийн талаар оруулалдаа

    ReplyDelete
  2. ene goy ongotoin bnaa mgld gachin saaraal shar l bdag bizdee

    ReplyDelete
  3. Хэхэ та тэгж ойлгож болохгүй ээ... Сайн шилж авбал монголд зөндөө гое байгаа.. Түрүү жилийн зунаар хороололд Хромис ирсэн шүүдэ ягааан өнгтэй нь... Манай найзд пар нь байгаа сонирхож байвал мэссэнжэр-эр адд хийгээрэй ggesu@yahoo.com

    ReplyDelete
  4. Энэ чинь хромистой шахдаг юм уу. Уг нь хромис чинь африк цихлид биз дээ.

    ReplyDelete
  5. Шахдаг юм байна лээ...

    ReplyDelete
  6. ene cichlid-iig humuusiin tejeej baigaa ni dandaa muuhai ,aquariamiig ni goy tohjuulahgui tejeedeg baij bas hogiin zagas gedeg yaag unen dee goy tejeevel yamarch zagas goy sh dee

    ReplyDelete

image description image description