Шимэгч өтөөр өвчин үүсгэгдэнэ. Амьд төрөгч өндөг хэлбэрт, 0.2 - 1 мм урттай. Загасны арьсан дээр суурьшдаг бөгөөд хурдан үрждэг.
Өвчний шинж тэмдэг - Загасны арьс сэлүүрүүд нь үрэвсэж, арьс цэнхэрдүү, тунгалаг биш мөн улаавтар толботой болдог. Сэлүүрүүд нь наалдаж, загас туран, усны гадаргуу руу удаан сэлэх, эсвэл хажуугаараа хэвтэн толгойгоо доош харуулах зэрэг шинж тэмдэг илрэн удалгүй үхдэг.
Урьдчилан сэргийлэх ба эмчлэх - Аквариумд давсны эсвэл содын уусмад хийж 1 хоног байлгана. Загаснуудыг 5 минутын турш 5%-ийн давсны уусмалд хийж, өвчтэй загаснуудыг 2-5%-ийн давсны уусмалд өдөр бүр 3-4 удаа, эсвэл өнжөөд 10-20 минутын турш, мөн 30 секундын турш 0.1-0.2%-ийн аммиакийн 18-25 хэмийн уусмалд байлгана. мөн 30-40 минутын турш формалины уусмалд /5мл формалин 25 литр усанд хийнэ/ байлгаж болно. Бас 1%-ийн 3мл метилийн хөхийн уусмал 10 л усанд, 25г нашатырын спирт 1 л усанд, 10-20 минутын турш гэх мэтийн арга хэрэглэж болно. Уусмалаа бэлдэхдээ тунг хэтрүүлж болохгүй шүү. Би энэ аргаар зөндөө загасаа эмчилж байсан даа хөөрхий. За ингээд миний таны сүрэг арвин байх болтугай.
сайн байна уу.Манай загаснуудад яг энэ шинж илрээд байна.Ихэнх нь алтан загас,тэхээр аквариумдаа хийхгүй биздээ тусд нь сав бэлдэж байгаад хийнэ биздээ.Энэ бүгдээс хамгийн найдвартай аргыг нь хэлж өгч туслаач.
ReplyDeleteэнэ уусмалуудыг хаана зардаг юм бэ танайх загасны дэлгүүртэй юу танайд очиж эмчлүүлж болох уу үхэх гээд байнаа яах вэ
ReplyDeletebi neg goliin zagas tejeej bgaan jaraahaitai hun bna uu ???? ymar zagasiig ni medehgui ymaa hed honood usiig ni solih we?? neg zagas ni tom gedestei bolood bhiin toroh geed bgaa ym bolow uu heleed ogoh hun bna uu
ReplyDeleteХэр том юм, өнгө зүс нь ямаршуу голын загас юм.
ReplyDelete