Хайх

2011/01/12

Gourami (Trichogaster trichopterus)

Сувдан Гурам




Гурам

Гурам бол Лабиринт овгийх л доо.. Ер нь лабиринт (Макропод, гурам, betta, ляалиус) гэх мэт загаснууд Хятадын газар нутагт будааний тариалангийн талбай, урсгал багтай голуудад, нуур, цөөрмүүдэд амьдардаг. Анх европлуу 1896 оноос зөөвөрлөж эхэлсэн байна.


Гантиган Гурам
Шар Гурам
Цэнхэр Гурам
Гурамны бие нь урт, 2талааса нарийн.
Аквариумд 15см-ээс томрохгүй. Өнгө төрхний хувьд бол маш олон өнгөний вариацуудтай. Эр эмийг ялгах бол анх загас тэжээж байга хүмүүст ялгахад хэцүү байдаг байх, эр загасний сэрвээ нь илүү урт, хурц байдаг харин эм загасний сэрвээ нь арай богин бөөрөнхийдүү байдаг, гэдэс нь том байдаг гэхүүдэ.. Эрүүд нь эмээсэ том, өнгө төрхөөрө ч илүү байдаг.

Гурам бол маш эвсэг, яамар ч загастай зохицоод байж чаддаг. Ер нь гурам тэжээх их амархан. Тэднийг 40литр-ээс багагүй аквариумд байлгавал тохиромжтой, агааржуулагч оройдоо унтраахад гэмгүй учир нь лабиринт-ийн овгийнхонд тусгай агаар хуримтладаг эрхтэн байдаг, байн байн дээшээ сэлж агаара авчихаад буцаад буудаг.
22-27 цельсийн хэмд байлгана. Усны хатууллаг, pH-ийн зөрүүнд тэсвэртэй байдаг. Нарны шууд тусгалтай газар байлгавал тун сайн. Хоол ундны талаар бол бүх л хоол иднэ.


Үржүүлэхэд их амархан юм байна лээ.. Үржүүлгийн аквариум 40литр байхад болно. Ус нь хэт өндөр түвшинд байлгаж болохгүй 15-20 см байхад болно. 26-28 хэм байлгана. Усны найрлага нээг их нөлөөлөхгүй. Зургаагаас долоо хоног үржилтэнд орж байга 2 загасаа байнга амьд хоолоор тэжээнэ.  Эр нь хөөсөөр үүрээ засахад 2 хоног зарцуулагдна. Үүрээ зассаны дараа эр нь эмийгэ хайр найргүй зодож эхлэнэ дээ... Хөөөгөөд л зодоод л ... Тэгээд эм нь тэнхээгүй болтлоо зодуулсны дараа эр нь эмийнхэ гэдсээр нь ороогоод боож эхлэнэ, энэ үед эм нь түрсээ шахна. Түрс дуустал нь шахсаны дараа эм загасаа шууд гаргана. Эр нь түрсээ арчлана, түрс сэлж эхлэнгүүт эр загасаа гаргана.. Төлөндөө шууд артём өгж болохгүй, эхэндээ өндөгний шар хатааж, нухаж өгнө 2-4 хоног болоод артём өгнө..
За тэгээд үржилтийн процесс-ийг харуулсан бичлэг орууллаа

6 comments:

  1. shaal teneg hed bolood amilahiig n bichdeggui ymuu bi lav oilgosongui

    ReplyDelete
  2. Миний гурами шахах гээд байхаар нь тусд нь аквариумд хийчихсэн чинь эр нь хөөс гаргасан мөртлөө тэр нь тийм ч их биш, тэгсгээд хагараад сарничихаад байх юм. Тэгсэн мөртлөө эмийгээ зодоод яг алах нь ээ. Тэр хөөсийг нь хагалахгүй байлгахын тулд усандаа юу хийх хэрэгтэй вэ. Зөвлөгөө өгөөч.

    ReplyDelete
  3. Усны хэм нь тохирохгүй байгаа, эм загасаа түрс шахсаныг нь анзаарахгүй хамт байлгах, дун хийсэн бол бас болохгүй байх.

    ReplyDelete
  4. enjala. heden sartaigaasaa turj eheldeg ve. minii guram odoo 5-6 sm orchim,avaad 2 sar l bolj bgaa uchigdur 1-g nemj avsan chini huuchin guram maani shiniigee huuguud zodoh geed bhiin, odoogoor guppy molly-toi 1 aqui-d bgaa, tusgarlah heregtei yu, zuvulguu uguuch manaihaan. huisiig ni ylgaj haruulsan zurag bval oruulaarai.

    ReplyDelete
  5. Гурами үржүүлэхийн тулд эрийг нь ганцааранг нь хийгээд хөөс хийлгэ. Эм нь харагдахаар байвал зүгээр. Тэгээд хангалттай хөөс хийсэн үед эмийг нь нийлүүл.

    ReplyDelete
  6. shahsanaas hoish shunu gerlee yadag vm bol

    ReplyDelete

image description image description