Хайх
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
2012/08/26
2012/03/31
Ухаалаг шийдэлтэй аквариум
Дизайнер Craig & David нар NoClean Aquariums™ нэртэй аквариумтай танилцацгаая.
Энэ аквариумыг нарутал орчинг хүсэгчдэд зориулж бүтээсэн ба гэрт оффист хаа ч тавих боломтойгоор шийджээ. Дээр нь угааж заваарахгүй цаг хугацаа хэмнэхийн дээр ус сэлгэхэд асуудалгүй болгож өгсөн байна.
2012/01/11
Angelfish үржүүлэх тухай
Энэ загасыг манайд төдийгүй дэлхийд хамгийн ихээр сонирхож, үржүүлдэг загасны нэг билээ. Энжелүүдийн 99 % нь аквариумд үржүүлж гаргаж авсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.
2011/07/14
Aquarama 2011 | Singapore
Саяхан болж өнгөрсөн Aquarama 2011 үзэсгэлэнгийн шинэхэн мэдээллүүдийг сонирхоцгооё. Сингафур улс нь дэлхийн загасны экспортын 20.71% ыг эзэлдэг ба энэ арга хэмжээгээр 319 тэрбум доллар ашиг олсон байна. Энэ жил 112 үзэсгэлэн нээгдсэний дотор Dennerle, Eheim, Elos, Hikari, Seachem гэх мэт томоохон брендүүд оржээ. Энд бүхий л акватик шалгаруулалт явагдаж шинэ бараа бүтээгдэхүүний нээлттэй худалдаа өрнөдөг. Эдүгээ акватик хоббитой хүн бүрийн хувьд чухал ач холбогдолтой үзэсгэлэн болжээ.
2011/05/30
Фенг шүй ба Аквариум
Ус бол Фенг шүйгийн үндсэн элемент юм. Хятадаар "юу" гэсэн үг нь загас мөн түүнчлэн амжилт гэсэн утгыг агуулж байдаг. Ус болон загас нь фенг шүйг улам амжилттай болгодог. Аквариуманд загас байлгаснаар ус хөдөлгөөнд орж улмаар "чи" буюу инергийг гэрт идэвхижүүлдэг сайн талтай. Аквариумыг Фенг шүйгийн ёсоор төвхнүүлсэн бол гэрт эд баялаг азыг дууддаг. Загас нь Фенг шүйгийн зөв инергийг авчирч сөрөг муу инергийг гэрээс зайлуулж байдаг гэнэ. Загасны дүрслэл урлагийн бүтээлүүд азид эрт үеэс дэлгэрэн ирсэн. Хятадууд гэхэд загасандаа "nien nien yew yu" гэж шивнэдэг ба энэ нь эв нэгдэл хөгжил цэцэглэлтийг жил бүр авчирдаг гэдэгт итгэдэг. Алтан загас нь фенг шүйгийн сонгодог жишээ болдог. Энэ загасыг луугийн зулзага, аз авчирагч гэх ба ямар нэгэн бизнес эхэлж байгаа бол амжилтын жолоог атгуулдаг гэнэ.
2011/05/22
Загасны таарамжын хүснэгт
Загас тэжээхэд анхаарах гол зүйл бол мэдээж загаснуудаа таарж тохирох байдлыг мэдэж байх билээ. Давстай усны загас цэнгэг усны загастай таардаггүй шиг цэвэр усны загаснууд мөн адил өөр хоорондоо таарахгүй тохиолдол байдаг. Хөдөлгөөнтэй, амьдралын эрчим ихтэй загаснууд тайван дөлгөөн загастай тэжээвэл хоорондоо зохицохгүй талтай. Учир нь хөдөлгөөнтэй загас хөдөлгөөнгүй загасныхаа орчиныг булааж стрессүүлж байдаг.
Загасны урхи
Та хэр олон удаа загас шүүх гээд ургамал хөрсөө хөндөж хөлсөө барж байсан бэ? Энэ асуудлыг шийдэх энгийн хэрнээ гайхалтай шйидэл байх юм. Тор ашиглахгүйгээр загаснууд чинь өөрсдөө л ороод ирнэ.
Аквачийдэн
Саяхан гадаадын сайтуудаар тэнэж байгаад нэг өвөрмөц зүйлийг оллоо. Энийг аквариум гэхэд хэцүү тэрний оронд акуачийдэн гэвэл тохирох байх. Чийдэн, халбага элс, аяга ус жижиг ургамал байхад л бичил аквачийдэнтэй болох боломжтой. Чийдэнг зүсч онгойлгоход ядаад байх юмгүй. Хямсаа ашиглаж ургамлаа суулгачихна. Жижиг led чийдэнгээр гэрэлтүүлэх. Дотор нь ургамал, загас байлгах тохиолдолд өдөр бүр усыг нь тариураар соруулан шинэ усаар солих хэрэгтэй. Замаг ихэсхээс сэргийлж гэрэл, температур болон бусад зүйлүүдээ тохируулаарай. 1 литрт 0.5 - 1 ваттын гэрэл тохиромжтой.
2011/04/27
Аквариумын СО2 өөрсдийн гараар
Би түрүүн өөрөө СО2 гар аргаар хийгээд амжилттай болвол та нартай хуваалцнаа гэсэн.. Амжилттай болчихсоон ккк. За тэгхээр зарим хүмүүс маань СО2 гэж юу юм бэ гэж асуух байх.
СО2 нь байгалд оршдог элемент бөгөөд, ургамалд их эерэг нөлөөтөй. Зарим акварианчид маань нэт ухаж СО2 гэж харсан л байх, зарим нь их л үнтэй аппарат'ууд байхийн, зарим нь ундааны саваар өөрсдийн гараар хийчихсэн байх юм. Монголд тэр аппарат нь олдохгүй учир би гар аргаар хийхийг нь зааж өгий..
СО2 нь байгалд оршдог элемент бөгөөд, ургамалд их эерэг нөлөөтөй. Зарим акварианчид маань нэт ухаж СО2 гэж харсан л байх, зарим нь их л үнтэй аппарат'ууд байхийн, зарим нь ундааны саваар өөрсдийн гараар хийчихсэн байх юм. Монголд тэр аппарат нь олдохгүй учир би гар аргаар хийхийг нь зааж өгий..
2011/04/23
Aquascaping
Aquascaping нь усанд амьд ургамалыг байрлуулах, мөн түүнчлэн хад, чулуу, усны үндэс зэргийг ашиглан аквариумыг үзэмж төгс болгон урлах явдал юм. Aquascape дизайнд Герман болон Японы байгалийг санагдуулам гэсэн ялгаатай хэв маягууд хүчтэй зонхилж байдаг.
2010/08/21
Загас тэжээхээр шийдсэн таньд
Анх загас тэжээх гэж гэж байгаа нөхцөлд аквариумыг иж бүрнээр нь авах хэрэгтэй. Эхлээд жижиг аквариум авах гэсний хэрэггүй. Учир нь жижиг аквариум амархан бохирдож химийн найрлага нь хурдан өөрчлөггдөг. Том аквариум авснаар илүү амар байх ба анх суралцагчдад алдаа дутагдал бага гаргаж амьтан тамлахаас сэргийлдэг. Том аквариумд том филтер (ус цэвэршүүлэгч) ашиглах боломжтой, ус амархан бохирдохгүй, химийн найрлага нь огцом өөрчлөгдөхгүй.
Аквариумаа дахин дахин хөдөлгөхөөргүй газар байрлуулах хэрэгтэй. Усыг нь бага багаар соруулж сэлбэх хэрэгтэй. Учир нь аквариумны усыг бүрэн сольсоноор усны дулаан, найрлага өөрчлөгдөж загас өвддөг. Зөөж солих үедээ аквариумын булан ирмэгийг цуулж хагалах зэрэг алдаа анх суралцаж буй сонирхочдод ихэвчлэн тохиолддог. Гаргаж болзошгүй алдаанаас сэргийлэхийн тулд Загас тэжээхэд гаргадаг 10 алдаа нийтлэлийг уншина уу!
2010/08/02
Аквариумны хэмжээг сонгох
Та эхлээд аквариумаа байрлуулах тохиромжтой байрлалаа сонгох хэрэгтэй. Энэний тулд аквариумны цахилгаан хэрэгсэл залгах боломжтой, нарны шууд тусгал бага тусдаг хэсэг, өрөөны интерьерт нийцүүлэх зэргийг тооцож тохиромжтой байрлалыг сонгож бэлтгэнэ. Дараа нь шууд ойр байх загасны дэлгүүрээс том аквариум янз бүрийн загас ургамал худалдаж аваад байрлуулаад болно гэж бодогдож байж болох юм. Гэхдээ өмнө нь ямар төрлийн загаснууд хоорондоо таарж эвтэй амьдардаг, биеийн хэмжээ, амьдрах боломжтой усны температур, найрлага болон тоо ширхэг нь аквариумд хэд байвал зохих зэргийг тооцож үзсэний дараа худалдан авах хэрэгтэй.
2010/08/01
Бетта
Энэ загас үнэхээр их тэсвэр тэвчээр сайтай ямарч зүйлд үл дийлдэх эрэлхэг дайчин зан чанартай аквариумын загас тэжээгчдын баяр баясгалан болсон үзэсгэлэнт сайхан загас билээ. Бетта нь зүүн өмнөд азийн цагаан будаа тарийлдаг намгархаг усанд амьдардаг. Тайван дөлгөөн Бетта Имбеллис болон догшин дайчин Бетта Сплендэнс гэх хоёр өөр зан чанартай Бетта байдаг. Энэ загасыг өөр бас Сиамын зодоонч загасч гэж нэрлэдэг. Ягаад гэвэл Бетта Сплендэнсийн атуух нь бусад атуухтайгаа таардаггүй учир догшин хэрцгийгээр тулалддаг. Харин Бетта Имбеллис эсрэгээ энх тайвныг эрхэмлэдэг дөлгөөн тайван зан чанартай. Атууны сэлүүр богино байдаг бол атуух нь өвөрмөц далбагар сэлүүрээрээрээ ялгаатай. Өөр атуухтайгаа таарвал догшин ширүүн төлөвтэй болж гоёмсог урт далбаа сэлүүрээ дэлгэж догшин ширүүн байдлаа илтгэдэг. Атуухуудийг тус тусд нь байлгахгүй бол аквариумыг цуст дайны талбар болгож мэднэ. Бетта нь тоолж баршгүй олон өнгийн гоёмсог үзэмжтэй ба жирийн үед удаан тайван сэлдэг. Тэд бусад Лабиринт овгийн загаснуудтай адил агаар амандаа хуримтлуулж удаан амьсгалж чаддаг. Дахин дахин усны мандалруу гарч амьсгаа авдаг. Тэднийг жижиг шилэн сав уутанд хийж худалддаг ба энэ нь тэдний бусад загас шиг хүчил төрөгч ихээр дутагддаггүйтай холбоотой. Тэднийг хатаасан ялтсан хоолоор тэжээхэд тохиромжтой. Тэднийг өрөөний температурт жижиг шилэн саванд байлгаж болно гэж буруу бодож болохгүй. Бусад загас шиг л дулаан таатай аквариумд тэжээх нь илүү тохиромжтой. Хэрвээ жижиг шилэн саванд түр байлгаж байгаа нөхцөл усыг нь үе үе сольж байх хэрэгтэй.
Амьд тэжээл
Амьд тэжээл нь янз бүр байх ба загасыг тэжээхэд чухал нөлөөтэй тэжээл юм.
Амьд тэжээлийг хатаасан тэжээл дээр хооллолтийг сайжруулах зорилгоор нэмэгдэл дээд зэргийн тэжээл болгож хэрэглэдэг. Аквариумны амьд тэжээлээр хооллох нь дунг өвчны үүр болгож загасны хөнөөлт өвчин үүсгэх гол хүчин зүйл болдог. Тиймээс хэрхэн зөв хооллох тухай аргыг хүргэе.
Subscribe to:
Posts (Atom)



