Хайх

2011/05/22

Аквачийдэн


          Саяхан гадаадын сайтуудаар тэнэж байгаад нэг өвөрмөц зүйлийг оллоо. Энийг аквариум гэхэд хэцүү тэрний оронд акуачийдэн гэвэл тохирох байх. Чийдэн, халбага элс, аяга ус жижиг ургамал байхад л бичил аквачийдэнтэй болох боломжтой. Чийдэнг зүсч онгойлгоход ядаад байх юмгүй. Хямсаа ашиглаж ургамлаа суулгачихна. Жижиг led чийдэнгээр гэрэлтүүлэх. Дотор нь ургамал, загас байлгах тохиолдолд өдөр бүр усыг нь тариураар соруулан шинэ усаар солих хэрэгтэй. Замаг ихэсхээс сэргийлж гэрэл, температур болон бусад зүйлүүдээ тохируулаарай. 1 литрт 0.5 - 1 ваттын гэрэл тохиромжтой.
Хэр том чийдэнд ямар led чийдэнгээр гэрэлтүүлэхээ тооцож үзээрэй. Уран сэтгэмжээ ашиглан акуачийдэн хийхэд чинь амжилт хүсье !






Fish In Light Bulbs


domsai-tamagochi-for-workdesk



Чийдэнг онгойлгох арга











3 comments:

  1. betta geheed busad zagas bol bhad arai jijigdeh bha gehdee zugeer zagas bish urgamal hiivel ih huurhun haragdah ym bna daa bas dun hiichihvel us ni neeh muudaad bhgui sh dee usnii huvd ih zugeer ym bna

    ReplyDelete

image description image description