Хайх

2011/05/30

Фенг шүй ба Аквариум

        Ус бол Фенг шүйгийн үндсэн элемент юм. Хятадаар "юу" гэсэн үг нь загас мөн түүнчлэн амжилт гэсэн утгыг агуулж байдаг. Ус болон загас нь фенг шүйг улам амжилттай болгодог. Аквариуманд загас байлгаснаар ус хөдөлгөөнд орж улмаар "чи" буюу инергийг гэрт идэвхижүүлдэг сайн талтай. Аквариумыг Фенг шүйгийн ёсоор төвхнүүлсэн бол гэрт эд баялаг азыг дууддаг. Загас нь Фенг шүйгийн зөв инергийг авчирч сөрөг муу инергийг гэрээс зайлуулж байдаг гэнэ. Загасны дүрслэл урлагийн бүтээлүүд азид эрт үеэс дэлгэрэн ирсэн. Хятадууд гэхэд загасандаа "nien nien yew yu" гэж шивнэдэг ба энэ нь эв нэгдэл хөгжил цэцэглэлтийг жил бүр авчирдаг гэдэгт итгэдэг. Алтан загас нь фенг шүйгийн сонгодог жишээ болдог. Энэ загасыг луугийн зулзага, аз авчирагч гэх ба ямар нэгэн бизнес эхэлж байгаа бол амжилтын жолоог атгуулдаг гэнэ.
Найман алтан нэг хар загасыг нэг дор тэжээвэл их билэгшээлтэй. Хэрвээ гэрт чинь өвчин зовлон ирэх үед эдгээр есөн загас гай зовлонг өөр дээрээ авж үхдэг гэнэ. Хэрвээ хар загас үхвэл өөр нэг харыг дахин авах нь их чухал гэнэ. Алтан загас нь инерги хар загас нь хамгалаалалтыг билэгддэг. Мөн хувь төөргөө даатгаж аквариумд нь зоос хийж болох аж. Гэрийн зүүн зүгт аквариумаа байрлуулвал эд хөрөнгө илүү их арвиждаг сайн байрлал байх болно. Нэг анхаарах зүйл бол аквариумын усыг байнга цэвэр тунгалаг байлгах юм. 
Арована нь өнгөлөг төмөр мэт хайрстай учир хятадад амьд луу алтан луу гэх зэрэгээр шүтдэг. Арованаг нь мөн оюун ухааны далд чадвартай түүгээрээ алсын хараатай байлгаж, хүний хэлийг ойлгодог зэрэг маш авьяаслаг загас гэлцдэг. Арованаг бас хүчирхэг долгион үүсгэж эргэн тойрноо аура инергээр хүрээлэн ирээдүйд тохиолдох сөрөг муу зүйлийг зайлуулах чадвартай гэж үздэг байна. Арована заримдаа ханаа мөргөж муу зүйлийг үлдэн хөөдөг. Энэ чин үнэнч загас нь аквариумаасаа үсрэн амиа хоролсон байвал сөрөг зүйлийг гэрээсээ хөөгөөд амиараа үнийг нь төлсөн байдаг гэнэ. 


Фенг шүйгийн бүх 5 элемент бүрдвэл төгс тэнцвэрээ олдог. 


1. Усны элемент (аквариум дахь ус)
2. Модны элемент (аквариумын ургамал)
3. Төмрийн элемент (аквариумын тавиур таг г.м)
4. Чулуун элемент (аквариумын жижиг хад хайрга г.м)
5. Галын элемент (улбар улаан алтлаг шар гэх мэт өнгөтэй загас эсвэл гэрэлтүүлэг)


Фенг шүй билэгдэлээр аквариумыг байрлуулах хамгийн сайн зүгүүд нь


Зүүн урд (эд баялаг даллаж элбэг дэлбэг байлгана)
Хойд зүгрүү хандсан бол (ажил мэргэжлийн амжилт авчирна)
Зүүн зүгт бол (эрүүл энх, өнөр өтгөн байлгана)



5 comments:

  1. Nice information.

    ReplyDelete
  2. Dajgui niitlel blaa/.

    ReplyDelete
  3. heli gedes n har bolood heden sar bolood tordog uym bol pls pls heleed ogooch

    ReplyDelete
  4. дунджаар 25 хоноод л төрнө дөө

    ReplyDelete
  5. Цэвэрхэн хэрэглэсэн цагаан өнгийн \урт 120, өргөн 40, өндөр 65\ 312 литрийн, шүүгээтэй завод аквариум зарна. утас 94952834

    ReplyDelete

image description image description