Aquascaping
Aquascaping нь усанд амьд ургамалыг байрлуулах, мөн түүнчлэн хад, чулуу, усны үндэс зэргийг ашиглан аквариумыг үзэмж төгс болгон урлах явдал юм. Aquascape дизайнд Герман болон Японы байгалийг санагдуулам гэсэн ялгаатай хэв маягууд хүчтэй зонхилж байдаг.
Ерөнхийдөө загасны амьдрах орчныг бүрдүүлэхдээ зөвхөн ургамалтай эсвэл хадархаг юмуу хатуу ширүүн ургамалгүй байдлаар бүрдүүлдэг. Гэхдээ гол анхаарах зүйл бол эхлээд усан доорхи гадаргын хөрслөг байдлыг бэлтгэх ба ургамал ургах орчин нөхцөлийг судлан техникийн аргаар арчилахад оршино. Олон янзын хэрэгслүүдийг ашиглан аквариумын доторх хаалттай орчныг тэнцвэржүүлж чадвал Aquascaping амжилттай бүрэлдэн бий болж чадна. Үүнд цэвэршүүлэн шүүх, CO2 хангалттай түгээх, гэрэлтүүлэгийг тохируулах, усан доторх фотосинтезийг хянаж замаг тогтоохгүй байх, эрдэс бодисийг тэнцвэржүүлэхэд хэрэгтэй хэрэгслүүдийг ашиглана. Aquascape сонирхогчид ургамлын худалдаа, шалгаруулалт зохион байгуулж мэдээлэл болон фото зургаа интернетээр тарааж сонирхуулдаг байна. АНУ-д байрладаг Усан Цэцэрлэгжүүлэлтийн Холбоо 1,200 гариу гишүүдтэй байх жишээтэй.
Герман хэв маяг
Герман аквариумд олон төрлийн ургамлыг янз бүрийн өнгө хэлбэр хэмжээтэйгээр байрлуулж цэцэрлэгт хүрээлэн шиг харагдуулдаг. Аквариумны хөрсний 80 аас дээш хувийг ургамлаар хучих ба хайргыг бага зэрэг ил харагдуулна. Өндөр ургамлуудыг аквариумын ар талыг халхалж байрлуулдаг.
Япон хэв маяг
Энэ хэв маягийг анх 1990 онд Такаши Амано танилцуулсан ба аквариумын шинэ стандартыг гаргаж ирж чадсан. Жижиг ургамлуудыг усны үндэс, хад чулуутай байгалийн тогтоц мэт нарийн нямбай зохиомжилж суулгадаг. Нарийн ширхэгтэй хөвд гэх мэт ургамлыг жижиг аквариумд байрлуулан бага зайд их орон зайг бий болгох гэсэн санаа юм. Загаснууд ихэвчлэн неон гэх мэт сүрэг жижиг загаснуудыг хийдэг. Энэ нь яваандаа бичил нано аквариумын төрөл болон хөгжсөн байна. Үргэлжлэл бий...
yoo yag iim bolgoh yumsan
ReplyDeleteyoo minii moroodol
ReplyDeletehi zaluusaa minii zagasnuud neeh sonin hodlood bh yum buten biyeree guljignaad l hodlood deeguur l seleed aquarium hanaluu deesh doosh tulj seleel esvel hodolgoongui hevteel bhiin yaaj bgaan bol helj tus boloch aquarium ni ter chigeeree urgamal teged zuer horson dooroos ni agaarjuulj bgaa duuren urgamaltai bgaa bolhoor tegeed bgaan boluu barag 80 90 huvi ni urgamal bgaan tehdee dunduur ni suljeed yavah zaitai l da urgamal ni ixdeed bgan boluu
ReplyDeleteymar zagas gedgeesee bolno do
Deletetehh urgamal n ihdeed bgaam bna taliin nadaa ogjiij zugeer bolhiim bn da
ReplyDeletegoyo l yum aquariumaa iim bolgoyo doo. heden jiliin daraa :p
ReplyDeleteМиш хөгшөөн, жоохон бүрэн мэдээлэл өгөлдөө..!! Яаг ямар загас юм бэ? Ямар загаснуудтай цуг байга юм? Ямар хоол өгдийн? Усны градус хэд юм?? Эд нарийгаа бичиж байж л хариулт авах боломжтой шдэ.. Яг ямар загас гэдгийг нь мэдэхгүй байж чамд юу хэлж өгхөвдээ :(
ReplyDeleteweqwe
ReplyDeletelaitai laitai
ReplyDeleteBi zagasniihaa bichlegiig yavuulah gesen yum. mail hayag bnuu
ReplyDelete