Хайх

2011/04/25

Загасны хоол ...

Хавар болоод л гоё байнаа залуусаа ... Та бидний хүлээдэг амьд хоол ч гарлаа даа Зиа энэ удаа та бүхэндээ ЗАГАСНЫ ХООЛ-ны тухай болон нэмэлт мэдээлэлүүдийг хүргэхээр шийдлээ. Загас тэжээхэд мэдээж хоол их үүрэг гүйцэтгэнээ. Байгалийн цөөрөмд загаснууд олон төрлийн хоолноос сонгож иддэг усраас аквариумд ч мөн адил загасыг төрөл бүрийн хоолоор хангах ёстой. Загасыг сайн хоолоор хангахаас гадна зөв хооллох хэрэгтэй. Хоол хэтэрвэл усны цэвэр байдал алдагдан, хүчилтөрөгчид нөлөөлж усны ёроолд илжирсэн хоол загаманд хортой аммиакийн хэмжээг ихэсгэдэг.

Улмаар загасны хоол боловсруулах эрхтэн ачааллаа дийлэхгүй болж загас өвчилж үхэхэд ч хүрдэг. Бага эсвэл чанаргүй хоол нь загас турах, өнгө үзэмжээ алдахад хүргэнэ. Бие гүйцсэн загас ургамал сайтай аквариумд хоолгүйгээр олон хонож чадна. Харин жараахай тогтмол сайн хооллож байж л эрүүл чийрэг өсдөг. Хоолыг жараахайнд зориулсан мөн томорсон загасанд зориулсан гэж хувааж болно. Жараахайг тогтмол бөгөөд их хэмжээгээр хооллох хэрэгтэй. Том загасыг 5 минутанд идээд дуусахаар хэмжээтэй хоолоор өдөрт 2 удаа тогтмол цагт хооллоно. Жараахайг болж өгвөл амьд хоолоор хооллох хэрэгтэй.
АМЬД ХООЛ ...
Инфузори - Жараахайнуудын анхны хоол болж өгдөг. 4-р сарын сүүл 5-р сарын эхээр нар сайн тусдаг тогтмол ус цөөрөмд "амьд тоос" бий болдог. Тэр нь 0,12-0,22 мм биетэй инфузори, коловратк, науплиус зэрэг бичил организмууд юм. Тэднийг маш нарийн шүүлтүүрээр шүүж дөнгөж сэлж эхэлсэн жараахайг хооллоно.
Шаахай - Шаахайг гаргаж авах олон арга байдагч доор арга хамгийн сайн нь юм. 3 литрийн шилний 2/3-ийг аквариумны эсвэл буцалгаж хөргөсөн усаар дүүргэнэ. Тэгээл гадилын хатаасан эсвэл шинэхэн хальсны 1/5-ийг хийнэ. 1 хоногийн дараа ус булингартана. Энэ нь тэжээлч орчин бий болжээ гэсэн үг. Шаахайтай цөөрөмнөөс ялзарсан ургамал аваад шилэн дотор хийж дулаан газар тавина. Үлдэгдэл уусмалаа асгах хэрэггүй. Харин дээрээс нь цэвэр ус хийж тавьна. Шаахай хэрэгтэй болмогц гадилын хальс хийгээд 3-5 хоногийн дараа хоол бэлэн болно. Гадилын оронд 3-4 дусал сүү хийж болно. Цаашдаа шаахайг гадилын хальсаар эсвэл 1-2 дусал сүүгээр хооллоод ус нэмнэ. Шаахайтай ус эвгүй үнэртэй байдаг. Бас бохир тул шууд аквариум руу хийвэл усыг булингартуулж жараахайг үхүүлэх учраас нимгэн цаас ашиглан цэвэрлэх хэрэгтэй. Цаасаа юүлүүр дээр тавиад уусмалыг шүүнэ. Тэгээд жараахай цугларсан газарт цаасаа усаар зайлах хэрэгтэй.
Артем /Аrtemia Salina/ - Улаанвтар өнгөтэй, 7-18 мм урттай 11 хос хөлтэй жижиг хавч юм. Загасанд тэжээллэг сайн хоол болохоос гадна түүний өндөг нь хуурай байдлаараа удаан хадлагалагдаж болдог бөгөөд гэрийн нөхцөлд төвөггүй амилуулж болно Авгалдай нь 0,5 мм-ээс бага хэмжээтэй учраас дөнгөж сэлж эхэлсэн жараахайнд сайн хоол болно

5 comments:

  1. Sain niitlel boljee, MC'dee bayarlalaa

    ReplyDelete
  2. arwanii osolt urjlin talaar todorhsi zuil oruulaach

    ReplyDelete
  3. Artem zardag gazar medeh hun bna uu?

    ReplyDelete
  4. Лаазласан артем бол бүх дэлгүүрүүдэд байга, хальснаас нь гаргачихсан артем бол хороолол, Аашуу ахынд байгаа. Бүр амилуулцаныг нь зардаггүй, босгодог артем бас бүх дэлгүүрүүдээр байгаа.

    ReplyDelete
  5. saahai bn gj yaj medhuu

    ReplyDelete

image description image description