За хэрхэн яаж амьд хоолыг гэрийн нөхцөлд амилуулж, үржүүлэх талаар нийтлэл бичээд өгөөч гэсэн аквариумчдынхаа хүсэлтийн дагуу дараах нийтлэлийг блогдоо тавихаар боллоо.
Артемийн өндөг
Артемийн өндөг нь хуурай сэрүүн нөхцөлд удаан хугацаанд хадгалж болдог бөгөөд энэ нь жилийн дөрвөн улирлын аль ч үед бэлтгэж хадгалсан артемийн өндгийг амилуулж жараахай тэжээх таатай боломжийг олгодог. Артемийн өндгийг амилуулахдаа жижиг шилэн сав, эсвэл ундааны өнгөгүй хуванцар сав бэлтгэж хэр хэмжээний амьд тэжээл бэлтгэхээ тооцож усаа хэмжиж хийнэ. Нэг литр усанд 2-3 хоолны халбага буюу 20-30 грамм иоджуулаагүй бор давс хийж уусгасны дараа 2-3 грамм артемийн өндөг хийж амилуулахад 200-500 орчим жижиг жараахайг 1-2 удаа хангалттай хооллох хэмжээний артем амилах боломжтой. Дээрх харьцааг баримтлан тооцож хэрэгцээт хэмжээний хоолоо бэлтгэж болно. Амилуулахаар усанд хийж бэлтгэсэн өндгийг сайтар агааржуулан гэрэлтүүлж 26C-30C -ын дулаанд 24-36 цаг болгоход өндөгнөөс жижиг артемууд гарч сэлж эхэлнэ. Артемийн өндгийг хангалттай хэмжээгээр амилсаны дараа агааржуулагчийг салгаж хэсэг хугацаанд хөдөлгөөнгүйгээр байлгахад өндөгний үлдэгдэл, хальс, элдэв тунадасууд усны мандалд хөвөх буюу ёроолд тунана. Энэ үед усыг хөдөлгөөнгүйгээр усны дунд хэсэгт сэлж яваа болон гэрэлд цугларсан амьд тэжээлээ нарийн гуурсаар соруулж шүүж авна. Эсвэл юүлүүр хэлбэртэй доош нарийссан үзүүртэй бөглөөтэй саванд хйиж тавин хог хальс ялгарсны дараа бөглөөг авч доош гоожуулан шүүж авч болдог.
Артем амилуулдаг сав
Нематод (Өтгөн хоол)
Нематод талхаар зуурмаг бэлдэн гаргаж авдаг учраас загас тэжээгчид ихэвчлэн талхны өт гэж нэрлэдэг. Уг өт нь цагаан өнгөтэй маш нарийхан 0.5мм орчим урттай. Жижиг жараахайд маш сайн тэжээл болдог. Үржүүлэхдээ өргөн ёроолтой шилэн сав буюу ихэвчлэн тавганд талхны голыг зөөлрүүлсэн ус эсвэл буцалсан усаар шингэн зуурч талхны өтний 5-10 грамм хөрөнгө ( хуучин үржүүлж байсан Нематодтой талхны зуурмаг) хийнэ. Ингээд саваа шилээр таглаж чийглэг дулаан газар тавихад 2-3 хоногийн дараа Нематод ихээр үржиж маш олон болдог. Савны тагийг авахад үржсэн амьд хоолнууд савны ханыг даган дээш авирч зуурмагнаас ялгаран гарсан байна. Жараахайгаа хооллохдоо талхны зуурмагнаас аквариумны усанд оруулбал ус маш амархан бохирддог. Иймд зуурмагнаас өөрсдөө ялгаран гарсан Нематодийг бийрээр цэвэрхэн арчижн авч жараахайгаа хооллоно. Амьд хоолны ялгаруулалтыг нэмэгдүүлэхийн тулд зуурмаг дээр нимгэн мод, хуванцар зэрэг зүйлийг тавихад түүндээр олноороо авиран гарч ирдэг.
Шаахай ( Амёб)
Шаахай намагтай жижиг нуур, цөөрөмд их байдаг. Үржүүлж гаргаж авахдаа нэг литр буцалсан усанд нэг хэрчим лууван, 5-6 дусал сүү дусаагаад аквариумын доторхи ялзарч муудсан ургамалаас хийж 26С-28С дулаантай байлгахад 3-4 өдрийн дараа шаахай үржиж олширно. Мөн бананы хальс, аквариумын уснаас хийж болно. Эсвэл 10литр усанд 10 грамм орчим өвс хийж хандалж буцалгаад хөргөсний дараа шаахай бүхий цөөрмийн уснаас хийнэ. Нижгээд 22С-28С дулаантай байлгахад шаахай хурдан үржинэ. Шаахай үржин олширч бужигнан харагдах үед нарийн тортой шүүлтүүрээр шүүж авна. Үржүүлж байгаа шаахайгаа өдөр бүр сүү, лууван, бананы хальс зэргээр хооллонон.
artemiin ondog haanaas olj avah ve?
ReplyDeleteartemiin ondog haanaas olj avah ve?
ReplyDeleteer n delguur bolgond bdgiishd chanraasa hamaaraad une n oor oor bdg
Deletesain medee boljee. bayarlalaa
ReplyDeleteAdminaa mongold baidag zagasni delguuruudiin haygiin oruulaach
ReplyDeleteУдалгүй хаягтай нь оруулнаа.
Delete10r horoolliin Хадгаламж банк zuun tald deeree zagasnii delguur gesen hayaggui bor haalgatai dandaa ongorhoi baidag 1 delguur baidiishd
ReplyDeleteadminaa "Матар хошуут" iin talaar oruulaach
ReplyDeleteшаахай гэдэг чинь бидний багадаа намагаас шүүдэг байсан улаан өнгийн амьд хоол мөн үү. Тэрийг загасчид борооны усанд, 200-ын бочиконд их үржүүлдэг байж билээ.
ReplyDeleteter bishee ter trubochnik bh aa
ReplyDeleteТэрийг яаж үржүүлэх вэ
DeleteHi all.China soom xoxdog soom avma shuu.Zarax xun bval call.99154244
ReplyDeleteДэлгүүрээр дүүрэн соом байхад.
ReplyDeleteem betta shuud 6000 myangad avlaa shuu betta zardag humuus call me :99590549
ReplyDeleteem betta awmaar baina aa. zarah hun baiwal 99454600 Call me
ReplyDeletetsenher Moscow henley / guppy/ hudaldaj avna Batbold utas 88824395
ReplyDeleteakwarium yaj hiih we saihan delgerengui medeelel oruulaad ogooch bi ooroo hiij baigaaldaa sain hemjee ni tomorhoor arail boldgui ee yorool ni hagaraad baina. bas yorooliih ni naaltand tsaw garaad baina
ReplyDeleteнематодын хөрөнгиөйг яаж бэлдэх вэ....үржүүлхийн тулд хөрөнгө хийгээд байна хөрөнгө байхгүй бол яах вэ..
ReplyDeleteнематодын хөрөнгиөйг яаж бэлдэх вэ....үржүүлхийн тулд хөрөнгө хийгээд байна хөрөнгө байхгүй бол яах вэ..
ReplyDeleteнематодын хөрөнгийг яаж бэлдэх вэ...үржүүлэхдээ хөрөнгө хийж байна хөрөнгө байхгүй бол яах вэ
ReplyDeleteharinntiime haanaas olhu?
ReplyDelete