Хайх

2011/04/17

Илдэн сүүлт

Уйгагүй загасчин Сакбое ийн хүсэлтээр Илдэн сүүлтийн тухай нэмэлт мэдээ бичихээр боллоо. Өмнөх нийтлэлийг эндээс уншиж болно.
Амьд төрөгч загасны овог болох Poeciliidae-д багтдаг. Эр загасных нь сэлүүр хойш илд мэт уртассан байдлаар Илдэн сүүлт гэж нэрлэх болжээ. Байгаль дээрээ ногоон өнгөтэй байдаг ба сонгон үржүүлсний үр дүнд янз бүрийн өнгө зүстэй болсон байна. Ургамал сайтай том аквариумд тэжээхэд тохиромжтой түргэн өсч үржих болно. Эвсэг загас боловч дэрвэгэр гоё сүүлийг хайрлахгүй иддэг ба алтан загас гэх мэт загастай тэжээх тохиромжгүй. Амьд төрөгч загаснууд үсрэлтийн спортоор их хичээллэдэг тул танкиндаа (аквариумдаа) таг тавьсан нь дээр. Эрдэмтдийн судалгаагаар энэ загас орчиноосоо хамаарч хүйсээ солих чадвартай болохыг тогтоосон байна. Олон охин эсвэл эр зулзага нэг дор байвал нэг хэсэг нь хүйсээ солидог байна. Төрдөгчгүй үхдэгчгүй эр эм нь мэдэгддэгүй илдэн сүүлтүүд байдаг нь бас үүнтэй холбоотой байх. Эрүүд нь байнга охидынхоо араас гүйх ба доороо байрлах Гоноподиум буюу бэлэг эрхтнээрээ эмийнхээ үрийн сувагруу шургуулж бэлгийн ажил үйлддэг. Лира сүүлтүүдийн гоноподиум хэт уртассан байдгаас эвцэлдэх боломжгүй болсон байдаг. Энэ нь үржих чадварыг нь бус үзэмжтэй байдалд нь анхаарч сонгон үржүүлсний муу үр дүн байх. Бас гоноподиум нь гэмтсэн бөглөрсөн үед үр тогтоох чадваргүй болдог тул хэлбэрийг нь сайн анзаарах нь чухал. Эрүүл сүүлтийх тунгалаг гуурс шиг байдаг. Үр тогтсон үгүйг охин загасных нь доод талын харласан хэсгээр нь мэдэгддэг.

Өөр асуултууд болон ямар төрлийн мэдээлэл авахыг хүсч байгаагаагаа ирүүлээрэй. 

Хэвийн гоноподиумтай сүүлт

Арын хар толбо нь зулзаганых нь нүд юм. Төрөх дөхсөний тэмдэг

Эхийнхээ хэвлийд боловсороод төрөхөд бэлэн болсон байдал нь

Өөрт таалагдсан Илдэн сүүлтүүдын зургыг сонирхуулья.






8 comments:

  1. zaza adminuuddaa tnx shuu ah nart amjilt good luck and have fun

    ReplyDelete
  2. http://www.jirueqe.blogspot.com/

    ReplyDelete
  3. iishee orj sonirhooroi zaluusaa http://www.jirueqe.blogspot.com/

    ReplyDelete
  4. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  5. sayhan 6 shirheg zulzagan ilden sult awsan 1 er ni tolgoi degure olon dugui har tolbotoi bhin busad ni tolbogui, ene zugeer u, medeh hun bn u

    ReplyDelete
  6. Guppytei tejeej boloh ymuu

    ReplyDelete

image description image description