Хайх

2011/04/20

Сонирхолтой баримтууд


Дэлхий дээрхи нийт загасны дөчин хувыг цэнгэг усны загас байдаг бол цэнгэг ус дэлхий дээрхи усны .01% ийг эзэлдэг. Загас нь одоо үед гэрийн тэжээвэр амьтан төдийгүй хамгийн өргөн тархсан хобби болсон. 

Загасыг Ази, Африк, Өмнөд болон төв Америк тивээс авчирч гэрийн тэжээвэр амьтан болгон худалдаалдаг. Загас нь нохой, муур гэх мэт амьтад шиг гэрсэг болдоггүй боловч тухайн орчиндоо байгалийн зөн совингоо даган дасан зохицдог. 

Загас 450 сая жилийн өмнө динозавруудаас өмнө амьдарч байсан. 
Дэлхий дээр ойролцолцоогоор  25.000 зүйлийн загасыг танигдаад байгаа бол 15,00 орчим загас огт танигдаагүй хэвээр байгаа. 

Загасны маш сайн үнэрлэж, харж бас сонсдог.
Сэлүүрээрээ жигүүр мэт сунгаж нисдэг 40 гаруй төрлийн загас байдаг бөгөөд 400 орчим метрийн өндөрт нисэх чадвартай нь тогтоогджээ.
Мөн Trigger, Ghostknife загас болон Делфин ухарч сэлж чаддаг.
Алиалагч загас, Илдэн сүүлт гэх мэт загас хүйсээ солих чадвартай. 

Мөн загас нь хөхтөн амьтан болон шувуудын адил стресст ордог. Энэ нь яг хүнтэй адил хуримтлуулсан инерги, бодисоо эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж гадагшлуулаагүй нөхцөлд үүсдэг.  Стрэссийн байдалд орсон загасны хөдөлгөөн удааширч хоол идэхээ больж өвчлөх нь ихэсдэг. Тийм болохоор загасаа аль болох хөдөлгөөнтэй байлгаж сэлэх орчинд нь анхаарах хэрэгтэй.
 


Цихлид овгийн загаснууд нь цэнгэг усны загаснууд дундаа хамгийн түрэмгий нь ба бусад төрлийн жижиг загасаар хооллох нь элбэг. Тэгэхээр цихлидийг өөрийн төрлийнхэнтэй нь тэжээх тохиромжтой. Мөн цихлидүүд нь дэлхий дээрх амьтад дунд хамгийн олон төрлөөр өнгө зүсээ хувилсан амьтан. Учир нь эмэгчин цихлидүүд өнгө төрх ялгалгүй үржилд ордог. 

Дэлхийн хамгийн жижиг цэнгэг усны загас бол Филлипин Гоби ба бие гүйцсэн үедээ ердөө л 8 мм хүрдэг аж.

 Харин хамгийн өсөлт ихтэй цэнгэг усны загас бол Плектомас буюу манайхны хөхдөг сом гэдэг загас ба 30 литрийн аквариуманд тэжээсэн ч гэсэн 30 см болдог гэнэ.

3 comments:

  1. peeeeee paaaaaaaa ter cichlidiin bugdiin tejeeh yumsan ;))

    ReplyDelete
  2. medeegee oir oirhon nemhee bolijeede zalhuuralgui medenuus nemeldee unshigchid ch bas idevhtei zahialgaa ogoochee !

    ReplyDelete
  3. hi henli gedes n har bolood heden sar bolood tordog uym bol heleed ogooch pls mg_miga_mg@yahoo.com pls pls

    ReplyDelete

image description image description